японы засгийг атгаж буй либерал ардчилсан намын хүн - Ерөнхий сайд Фүкүда огцом огцорч онгонтоод баахан хүн шооконд оруулаад удаагүй байна. орны хүнээр нь тодрохоор эхлээд 7 хүний нэр гарч яваандаа цөөрсөөр 5 дээр тогтоод байгаа бөгөөд ерөнхийлдөг сайдын сэнтийд залрахаар ингэж олон хүн нэрээ дэвшүүлсэн тохиолдол энэ улсын түүхэнд байгаагүйм биш үү, хэнмэдэхэв.
гол сөрөг хүчин болох ардчилсан намынхан нь ч энэ талаар тооцож л суусан биз. парлаамэнтийг нь тараах гээд үзэж тарж үсэрч наалдаад л байгаа байсын... мэдээж боловсонист, соёлтойст, ардчилсанист, японист аргаар, манжист зангаар... би ч чимээгүй ажиглаал суужийсан, гүндүүгүй царайлаал.. хээгүй нүүрэлчээл..
гэтэл хэд хэд гогодуулаад бууж өгөхгүй байсан хөөрхөн "саарал" Фүкүда хэнд ч хэлкү шахам байжийгаад "хөөш мань нь болилоо" гэж буучихаад хэд хоножийна. хэд хэдэн гогынх нь нэг болох "ай хө замтай зэ" гэдэг татварын тухай мөхөс би болбоос хаврын синдроомынхоо оргил үед ингэж ↓ бамбаралдуулжийлаа... одоо бол эм уугаад намдцан байгаа үэхэхэ..
гэснээс Фүкүда нээх өөлкөөөн.. огцорсноо мэдэгдэж хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр "тадоооо гэнэт ингээдаахдаа яадынн... дэндүү хүнийрхүүеэм бишоо!!!" гэсэн сурвалжлагчийн асуултад эгдүүцэн "би өөрийгөө мэджийна за ёо... тэгж ярихым бол... тэгж ярихым боллл... би чамаас өөр хүн шо" хэмээн хариулж хэвлэл мэдээллийнхний болон хэл нэгт түмнийхээ хайрыг татаж, энэ оны "шилдэг хэллэг" авардад дэвших нь дамжиггүй болчихоод бөөн баяр.
================================================================
японд хаа нэг шороон зам олж харах ховор завшаан тохиовол нутгаа санагалзан гутлаа тоосонд даруулмаар болдог нь Аршаантын 18-д арзайж өссөнтэй минь нягт уялдаатай. харагдах хүнгүй газар, хаа хүртэл үргэлжлэх нь үл мэдэгдэх, өө сэвгүй гөлтийсөн хар асфаальтан замыг эзэнгүй ингэж хэвтүүлэхээр ханзалж аваад хуйлж боогоод, монгол явах хүнд "жоохооон юм дайя" гэж хуурч гуйгаад өгөөд хулхидаад явуулчмаар санагддаг нь эх орон, улс үндэстнээ боддог эрэлхэг патриот сэтгэлтэй минь салшгүй хамаатай.
эх орон нэгтнүүд минь, хэдүүл нийлж энд тэндхийн илүү замыг нь эртхэн нааш цааш болгохгүй бол эд нар эзэнгүй газар эх захгүй шинэ зам тавьдгаа больж магад.. болчихоод байна!
ердөө 3-хан хоногийн дараа (3.31) 30-аад жилийн өмнө бий болгосон "замтай зээ" гэдэг ガソリン暫定税率(гасорин зантэи зэирицү) буюу бензины түр татварын хүчинт хугацаа дуусах нь ээ.
анх 70-аад оны нефтийн хямралын дараа "эдийн засгийн арга хэмжээ" болгон бензины литр бүрд 25 эний татвар нэмэн ногдуулж, үүнээс орох татварын орлогоор "замын тусгай сан" байгуулж, япон орны өнцөг булан бүрт хүрсэн, хэрсэн зам тавихаар 10 жилийн хугацаатай "түр татвар" гээчийг бий болгож. сунгасаар сунгасаар өдийг хүрч, тавьсаар тавьсаар замаар бялхаж. тавьсан нөхдүүд ч баяжин башийж.
ингээд аз жаргалтай, амар сайхан амьдарч байтал энэ санхүүгийн жилээр (2007.04.01 - 2008.03.31) 25 эний түр татварын хугацаа дуусахыг гэнэт санаж, яджийхад яавлаг гэж сонгууль монгууль давхцаад, яджийхад яр гэж замын сангаас "замынхан"-ы идэж уусан, завшсан ашигласныг "илрүүлж", засгийн эрх баригч болон сөрөг хүчин аль аль нь энэ эгзгийг эрх ашигтаа нийцүүлэхээр үзэж тарж, үсэрч наалдаж байна. мэдээж япон маягаар.
өчигдөр ерөнхий сайд Фүкүда нь, "25 энийг цаашид ч авнаа, "замын сан"-г татан буулганаа, зам засварын төлөвлөгөөт хугацааг наашлуулж цаашлуулнаа, аа гэхдээ ирэх оноос..гэжийвал алав аа?" гэж огцом хэлээд өөрийн болон өрөөлийн талын нөхдүүдийн даралтыг ихэсгээд хаячлаа. нөгөөдүүл нь өглөөжингөө ярьж ярьж "за дараа ярий доо" гээд тарсан байнашд.
энэ чигээрээ бол 25 эний асуудлыг хамардаг "татварын тусгай арга хэмжээний тухай хууль"-д өөрчлөлт оруулах төсөл - 租税特別措置法改正案 үлдэж буй 3 хоногт батлагдахгүй байсаар ирэх сарын сүүл хүртэл сунжирч магадгүй бөгөөд тэгвэл дор хаяж "түр торгоох хуулийн төсөл" - つなぎ法案 гээчийг батлахаар гялалзуулах хэрэгтэйм гэнээ. аймаар завгүй...
хаа газрын улс төрчид гэжжж ард түмнийхээ л төлөө үхэн хатан зүтгэхийм доо, бусад цагт нь идэж шамшигдуулсан ч яадым, хөөрхийс.
хэдүүлээ харин энэ хооронд хэдэн зам...айн?
хүний юмаар хүүдэгнээд "замтай зээ" гээд гэвтжийя...айн?
жич:
- 25 биш 25.1 эн
- "замтай зээ" хэмээх нэмүү татварыг зөвхөн бензин бус автомашин худалдан авсны болон автомашины даацын, түлшний арилжааны татвар дээр нэмж ногдуулдаг гэнэ.