PEEPHOLE
2008-09-22 11:58
A:ннннн..
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 875 удаа

цагаан сараар?
шинэ найзтайгаа?
С гэдэг?
... оон.. 
хундагатай дарснаас бушуухан балгаж хажуу талын ширээ рүү нүд бэлчээсэн дүр үзүүлэв. халамцуу хүмүүс хөл бөмбөг үзэн хашгиралдана. нэг залуу нааш харж маасайх нь дургүй хүрмээр.. зиа байз... мээссэж.. утас нь хэд билээ.. уртаар амьсгалав.. ашгүй нүдэнд цийлэлзсэн нулимс тэгсгээд хатав бололтой.
========================================
за тэр яахав.

хар гээч сэтгэлийн муу хорхойг нэлээн эрт гараараа атгаж үзсэн.

миний хардсан хамгийн эхний хүн бөгөөд эм хүйстэн бол ээж маань байв. ээжийг айлын аавтай инээгээд яриад зогсож байхыг нь хараад жоохон цээжинд минь харын муу хорхой олноороо дайран орж, багширч, арзаганаж гарсан бөгөөд би өөрөө юу болоод байгааг ухаарах сөхөөгүй атлаа атгасан гарын алганд чийхарсан дусал хөлсөөрөө хорхойнуудыг ундалж орхисон юмдаг..
тэр өвөл ч би бас "нугардаг" төмөр дээрээ сонс эргэж эргэчихээд долоомоор санагдаад хэлээ хүргэтэл өмнөх өвлийн явдал давтагдаж бяцхан улаахан хэлний үзүүр шаррррхххийсэн. тийм л жаахан байж.

миний хардсан хоёр дах хүн бөгөөд хамгийн эхний эр хүйстэн бол аав маань байв. ажил дээр нь дагаж оччихоод зэргэлдээ өрөөний бололтой өндөр овоолсон үстэй эгчтэй тамхилж зогсохыг нь хараад мөнөөх муу хорхойнууд дахиад л багширалдан арзаганаж бурзаганаж гарсан бөгөөд хэдийний танил тэдэнтэйгээ нийлж аваад тамхины утаатай тууштай тэмцэнгээ мань хоёрыг хялайн харж зогссоноор өөрийнхийг нь өвчсөн нүд өөрийг нь муухай харахын амтыг аавд мэдрүүлсэн... гэж би боддым, зайлуул, нүгэлт үр.

түүнээс хойш хэчнээн амьтныг хэчнээн амьтантай нь хардсан тухай өгүүлвэл үл дуусах ба баттай хэлж чадах ганц зүйл бол мөнөөх муу хорхойнууд болбоос надад гаднаас халдсан бус надын дотор авгалдай хэлбэрээр дугжирч байгаад зөвхөн амиа хичээх хэмээгчээр тэжээгдэн торнидог, төдөлгүй багширч арзаганаж бурзаганаж гаардаг болохыг ухаарсан минь саяхан юм.

гэхдээ л би логиктой харддаг. зөн совиндоо ч итгэдэг. тэр ч онодог.

чиний тухайд ч оносон. халамцуудаа биш эрүүлдээ бич.. 
үг хаяж биш, үнэнээ хэлээд уучлал гуйж бич. нүдэн дээр салтаганахаа боль.
уур хүрч байна. 
дургүй хүрч байна, дур хүрч байсан нь их болохоор тэр хэмжээгээр бас их байна.



Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Битмин (зочин) | )
2008-09-24 | 17:13
Хайн нээрээ
ёстой туучий юмаа

Холбоос | |
(tatah | )
2008-09-23 | 16:32
логиктой харддаг жин авууштайм...

Холбоос | |
(pondoor | )
2008-09-22 | 20:05
бүгдэд нь цэргийн баярын мэнд.

Холбоос | |
(нэргүй усгүй (зочин) | )
2008-09-22 | 19:46
хардалт гээч гэдэс дүүргээд хоолой аргаад дотор давчдаад яавч сайхан мэдрэмж бишдэг. түй түй.

уур биеийг зовооно
уул морийг зовооно
уут /гялгар/ байгалийг зовооно чикшиг.

хар чинь хөдлөөд уур чинь гарахгүй бол бохь зажил, зажилж дуусаад хогын савандаа хаяарай. бүсгүй нэргүй усгүй ургамалгүй хөрст алтан дэлхийдээ жаргаж найрлаж сууна уу. бор печень ээ мартав аа. орлуулаад шагшуур ацарсан чиг болношдээ.
happy

Холбоос | |
(amor | )
2008-09-22 | 18:12
хар чинь өвчин гэнэ лээ шүү..
байхгүй бол бас дутаад байх сэтгэлийн гачин мэдрэмж шүү.

Холбоос | |
(bayasum | )
2008-09-22 | 14:14
хар гээч сэтгэлийн муу хорхой.. гэцэн чинь сэтгэлд хорхойнууд арваганах шиг л боллоо..


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)