PEEPHOLE
2008-10-10 20:01
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(30)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 868 удаа

"өөрийгөө юунд буруутгаж зэмлэнэв? өрөөл, чамайг тэртэй тэргүй хэрэгтэй үед нь "авч хэлэлцэх" л юм чинь... яадын" гэж Аинштаин нэгэнтээ хэлснийг би нэгэнтээ олж уншиж, нэгэнтээ хаа нэгтээ бичиж билээ, дээр үед ээ, баргалжил өнгөрсөн зуунд. тэр үед “аааханнгг .. аааханннгг ..” гэсгээд мартсан. 

харин Улаанбаатарт нэгэн эрхэмтэй уулзахад бас нэг иймэрхүү утгатай зүйл хэлсэн нь яг одоогийн надад асар олзуурхууштай байв. тэгээд олзолцон. тэгээд үе үе өөртөө сануулан хэлж, бүр өнөөх сэгсгэр Аинштаин хэлсийм чинь үнэний ортой хэмээн баталгаажуулж сууна. тэгээд... тэгсэн хэрнээ л өөрөө өөрийгөө авч хэлэлцэн, хэрэгт татаж, дуудан байцааж, буруутгаж, хэрэг хүлээлгэн, баривчилан саатуулж, хорьж, ял төлөвлөж, яллаж, шүүн тасалж, шийтгэж, ял эдлүүлж, хөдөлмөрөөр хүмүүжүүлсээр ... өөрөөс минь өөрийг минь өмөөрсөн хэн нэгэнд бүхнээ тавиад туучих шинжийн болж ирж байгааг яалтай. яах ч арга алга. шүүгчтэй л ярих хэрэгтэй. эсвэл сайн өмгөөлөгчтэй болж авах, түүнтэйгээ байнгын, харилцан ашигтай гэрээ байгуулах хэрэгтэй. үүний тулд түүнд төлбөр хийх чадалтай байх хэрэгтэй... хэрэгтэй.. хэрэгтэй... хэрэгтэн.

“эмэгтэй хүн ялдам зөөлөн байх тухай Хууль”, "чиклаадыг тохиромжтой хэмжээнд амтлах Үл стрээссдэгчидийн стандарт", “бүс үл зүүгч нь эрэгтэй хүнээс мангардуу байхыг зөвтгөх, хөхүйлэн дэмжих тухай бүх цаг үед бүх нийтээр мөрдөх Тогтоол”, “шулуухан хэлээд тавьчихийг үүрд хориглох Цаазын бичиг”, “урвагчийг уучилсныхаа хариуд хариу урвах Зарчим”, “өглөө эрт босох, шөнө эрт унтах тухай эрчим хүч хүрээгүй малчны амьдралыг сэргээх сургааль”, “үнэнч бус байхыг үнэлэх үй олны Завхайрлын алтан дүрэм”, “эмэгтэй хүн бие даан амьдрах чадлыг буруушаах бүх хүн төрөлхтний Хослон амьдрах үзэл баримтлал”, “дараагийн партнёр тодроогүй нөхцөлд хуучнаас харилцаагаа салгахыг үл хүлээн зөвшөөрөх Хамаарал харъяалал хараатын конвенц”, “хоол хийх, угаах, арчих, цэвэрлэх, халамжлах, тэвчих, гүрийх, дасах, орлого олох, үнэнч байх, нөхөн үржих, дур хүсэл хангах, даруухан байх зэрэг эм хүйстний үндсэн ба анхан шатны үүргийг хүлээн зөвшөөрөх тухай бултаар Бөмбөрцгийн хэлэлцээр”, “тал засч танилын хүрээг өргөжүүлэх блогчидийн зангараг”, “хариу нэхэхгүй хайрыг хамгийн чадварлагаар жүжиглэх Хувиа хичээгчдийн чин эрмэлзэл”, “нүүрнээ инээнгээ нууцаар гутгалах тухай 5N”.... гэх мэт гэх мэтийг ухамсартай болон ухамсаргүйгээр зөрчсөн, санаатай болон санамсаргүйгээр уландаа гишгэсэн, үйлдвэрийн болон тээвэрлэлтийн дамжлагаас олсон гэмтлийн улмаас үл хүндэлсэн... гэх мэт гэх мэт... гэмт хэрэг үйлдэж, ялд унаж, шийтгүүлж, засан хүмүүжигдэж байна даа. нэг захаас нь дурьдахад л ийм байна. нөгөө захаасаа бол бүрррр найгүй.

ай хөөрхий... гэмт хэрэгтэнд гишгэх газар үгүй. түүнд хааяа эргэлт оруулж хайрла, тэнгэр минь.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2008-10-19 | 11:23
нарсны мөчир
нарийхан олс
наслахгүй бие

... юу фэээ..э.э.. хууль дүрмээ ярий

Холбоос | |
(кэтчуп (зочин) | )
2008-10-17 | 19:48
өөрийн амьдралдаа зохиож байсан цор ганц шүлгээ сонирхуулчих уу. ккк.

нарсны оройд
нарийхан олс
/найгах бие/ сая нэмэв.
нар жаргав...


хурууны чинь аясаар найгах сулбайсан биеийг минь шоолж бүү инээ. цагтаа энэ чинь ч бас хотын гудмаар гэгээ цацруулан харц өөдрөг инээж явсан толгой.



Холбоос | |
(хундага | )
2008-10-17 | 19:20
Hangs itself

Холбоос | |
(tagnai | )
2008-10-17 | 18:59
Хүн Монгол хэлийг төгс эзэмшхээрээ ийм болдын байнаа.
Хундага эгчий чинь олон хүн биширжийн.

Холбоос | |
(donika | )
2008-10-17 | 15:52
хундага эгч аймар гоё бичдэг. яаж ингэж бичиж сэтгэдэг юм болоо би бас ийм болох юмсан гэж боддог аймар арай л дэндүү бичих юмаа. би хааяа зарим бичсэнийг н ухаж ойлгох гээд толгой хурдгуй.

Холбоос | |
(хундага | )
2008-10-17 | 15:08
хаха их л залуугаараа өвгөрч дээ

Холбоос | |
(tagnai | )
2008-10-17 | 14:54
Ай мөн гаслантайяа энэ хорвоо! энүүний дээтлийн дээтлийх миний сэтгэгдэл шүү. За тэмээнээс тэмдэгтэй байндоо. Нэрээ өвгөрчжээ би.

Холбоос | |
(хундага | )
2008-10-17 | 06:56
ээ хөөрхий, надад дээрх хууль, дүрэм энээ тэрээг зөрчсөн гэх ялаас өөр юу ч алга. гампанзыг өөрт минь үлдээ.
Дарс бол хэрэгтэй гэж үзвэл хэзээ ч хэнийг ч орхиж чаддаг байх, өөрийгөө чөлөөлөхийн тулд. гэхдээ арга, хэлбэрээ сонгох хэрэгтэй л дээ. орхих зүйлийг бол олж авах хэрэггүй л байдаг байх даа, уг нь.

Холбоос | |
(Зочин | )
2008-10-17 | 05:29
Өөө! Ийм өнгөц байсийм гэжж үүүү..... (Дантэс эргэж ирэд Кадрусст хэлжаагаа өнгөөр уншнуу). За би ч хөгшдөөд байх болж дээ юм юман дээр. Ганцаараа л үглээд... Гэснээс Хундаага! Чи надаа гамбанз бэлэглэснээ санжину? Чамд ер н ургуулаад бодчмоор өөр сонин юмнууд байна уу? Намайг их ухаантай ургуулдаг гэж хүн үнэлсэн байна. Байвал жоохон ургуулааты.... :-Б

Холбоос | |
(Dars (зочин) | )
2008-10-17 | 02:10
Хундага : энд бичлэгт чинь хамаагүй зүйлс сараачиж байгаад уучил..

Тагнай : Нэг удаа өнгөцхөн учирлав. Ургуулан бодсоноос чинь харвал өөрийг чинь их л ухаантай хүн байхдаа гэж тунгаав.. Чи миний амьдралыг мэдэхгүй, би чинийхийг сонирхохгүй.. Намайг ойлгох гээд хэрэггүй, хүмүүс миний бичсэнээс суралцах гэж дайрахгүй.. Энэ яриа миний хувьд үүгээр өндөрлөлөө.. Анхаарал тавьсан явдалд сэтгэлийн гүнээс талархаж байна эрхэмээ..

сайн үйлс дэлгэрэх болтугай ч гэх шиг..

Холбоос | |
(хундага | )
2008-10-16 | 17:51
сөгд

Холбоос | |
(tagnai | )
2008-10-16 | 17:49
чамирхуу гэхкээд галтирциймаа..... Чиний ооэггг ооэггг-ийг ч бас дээр нэг хэргэлцэн. 2 удаа уучлал гуйжийн.....
гомэннасай!!!!

Холбоос | |
(хундага | )
2008-10-16 | 08:55
ай хө, Тагнай хө, "гангамсуу"-г минь юунд хамаагүй хэрэглэнэв?

Холбоос | |
(Tagnai | )
2008-10-16 | 03:51
Дарс-д: Би чамайг хялбар байтугай ямраар ч харкуу байна даа найз мин. Харин чиний бичсэнийг залуу хүүхдүүд үзвэл тэдэнд амидрал дэндүү хялбар санагдах вий дээ. Хүсүүл байжаагаа л. Хүскүү бол өөрийгөө чөлөөлөө л явчдаг... Ийм хүмүүс ч гэхдээ байдий шүү тээ. Атаархахын..
Хэхэ нээрээ тэр хол ойр н ямар хамаа байна? Гангамсуу ч юмбдээ.

Холбоос | |
(хундага | )
2008-10-15 | 14:19
зэээ зэ зэ зэ зэ... тийм байдын байж

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)