 |
 |
цааш нь дамжуулаарай |
зиа.. нэгэн эрхэм ийм тэмдэглэл бичжээ. оролцохсон гэсэн хэсгээ өнгө ялгачихав. өөрөө очиж гар бие оролцож чадах эсэхийг одоохондоо хэлж мэдэхгүйм. манийг хувийн аахар шаахар юм бичдэг, богино бодолтой юм бичдэг этр гээд тээршаах хүн байх хэдий ч ядаж ганц удаа ингэж ч болов оролцоё, энэ чинь ккк.
уншаад, оролцох боломжгүй нь сэтгэлийн дэм өгч, оролцох боломжтой нь сэтгэлээрээ зүтгэж, зорьсон хэрэг нь эзэндээ хүрвэл юутай сайхан.
=======================================================================
БҮХ БЛОГЧдод....
блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,...
заримдаа гайхалтай бодол санаатай, сэтгэлгээтэй хүмүүсийг олж харж уншдаг,
асуулт нь, хариулт нь,... бичсэн нийтлэл нь,...ёр бүгд,
а харин би бол бүгдэнгээр нь л бахархаж явдаг....
Хот их утаатай болж байна уу ?.
Та нөхөд Зоргол хайрхан гэдэг уулыг мэдэх үү ?
Бид бүгдээрээ нэгэн зэрэг адилхан нийтлэлүүд бичвэл яах бол ?
Хүнд буян хийнэ гэдэг, мод тарина гэдэг их сайн үйл гэсэн...
Учиргүй баян цатаглан биш ч гэлээ ганц удаа ахмадуудын асрамжын газар хүн бүр жижиг гарын бэлэг сэтгэлээсээ бэлтгээд, санаа сэтгэл нийлэх хүмүүстэй салхинд гарая гэж уриалж байгаа юм. тэгээд хүн бүр уулзсан өвөө эмээ, өндөр настангуудынхаа тухай бичвэл... (аймар хувьсгал хийх гээд байгаа юм лдаа...)
Блогчдын цэцэрлэгт хотгон байгуулаад л тэндээ сүйх тэрэг хөлгөлсөн хосууд зугаалаад л... цэвэр агаар нам гүмхэн байдал ноёлоод л...тийм болдоггүй юмаа гэхэд,...
Энэ нийгмийн улс төрийн гээж хоцорсон бүхнийг бид арилгаж дийлэхгүй л дээ гэхдээ, хаана энэрги эрч хүч байна би тэнд байна гэж өөрийгөө томъёолож байгаа хүн байвал нийлж хөдлөх гээд байгаа юм. Багийн гишүүд 12 эсвэл 24 хүн байхад болно. нэг хүнээс энэ жилийн, шинэ жилийн үдэшлэг нийллэгийн мөнгө хэд байна түүнээс хэтрүүлэхгүй байхаар төсөв бүрдүүлнэ. өөрөө би жилнийхээ орлогыг бодож үзээд 3% -тай нь тэнцэх төсөвийг зам унааны зардалд нь хандивлаж, гаргаад сайн үйлсэд зориулж байя гэж шийдсэн юм. ганцаараа бол хүчин мөхөс...
ядуу зүү, өвчин эмгэгтэй хүмүүс, тэнмэл хүүхдүүд тэд цөмөөрөө ирээдүйгээ төсөөлж хамгийн муугаар ч болов бодож байгаа. Харин төр нийгмийн томоохон зүтгэлтэн байгаад цор ганцаар үлдсэн хүмүүс, тэдэнд найдах зүйл гэж үгүй, тэд эцсийн амьсгалаа хураахдаа ийм сайхан хорвоод би амьдармаар байна гэж энэ амьдралыг хайрлаад, өнөө цагт нэнжин сэтгэл үлдсэн юм шүү гэсэн бат үнэмшил, итгэлийг өвөрлөн, хойч үедээ сэтгэл хангалуун хорвоогийн мөнх бусыг үзүүлээсэй...
Хэрэв бодож буй зүйлс маань биелэлээ олвол, бид байнга тэгж буян хийгээд явдаг улс биш, амьдралаа залгуулах хэрэгтэй үгүйдээ гэхэд, бид тэгээд хожимоо, үрийн заяа тутаж харж хандах хүнгүй л үлдэхгүй юм шүү гээд амьдрал зохиож, зохиосон нэг нь ахиад нэг шат дээшээ зогсохыг хүснэ.....завгүй л байцгаана л даа.
дараа хүмүүсийн сайхан нийтлэл бичлэгүүдийнх нь тухай сургуулийн хүүхдүүдэд илтгэл уншиж, нээлттэй ярилцлага хийж ч болох юм. ер нь бол бид муу, хамгийн муу бүхэнийг олж хармааргүй байна, тэдгээр зүйлсийг арилгахын төлөөд сэтгэлээ чилэмээргүй байна. энэ удаад л тэгэж байгаа юм. дараа нь байнга ирээдүй рүү, бөөн боломж, цаг хугацаа байгаа багачууд руу гүйж очоод хамт мөрөөдмөөр байна.
цэцэрлэгийн хүүхдүүдэд паркад динозавар байдаг тухай ярилцана.....
хэрэв энэхүү бодол санааг баяжуулж хэрэгжүүлэхийн төлөөд үнэт цаг зав, бодол санаагаа нэмэрлэх бол цагаан сар хүртэл хугацаа байна....
эх нь энд: https://g84.blogmn.net/17913/
|
 |