 |
 |
сүмо мүмо |
би хараачгүү, Аса-н барилдахыг.
барилдаад.. дуусаад.. барилдааныг нь удаашруулсан бичлэгээр дахин үзүүлж байхад нь баруун нүдээ анижийгаад зүүн нүдээрээ үзлээшд. барилдахыг нь үзэх гэхээр гэдсэн дээр нэг хүнд юм дараад байгаам шиг өвдөөд ккк. тэгсэн, давцан. нэлээн чардайв уу, яав. гэхдээ саак оо, саак.
эдр, японууд, Аса-н яаж унаж, өвдөг тохойны гэмтлээр түрий барин яаж энэ башё-г алгасч, яаж шалдаа бууж, яаж "ичгэвтрээр" зодог тайлах бол, өнөөх сагсуу бүдүүлэг монгол чэннн.. гэж хүлээж байтал эхний өдрийн барилдаанд ямар ч болов давчихлаа. больж, муу японууд. танхимд орж очихоос нь авахуулаад л хашгиралдаад л байсан, яав ч "дэмжжийгаашо... даваарай"-гийн хашгиралдаан биш байсан. нэлээн алгадаж, алгадуулж байж давсных нь дараах хашгиралдаан хамаагүй "нам жим" байсан болохоор тэгж санагдав. өрсөлдөгчөө тойргоос (гэдиймү, юүгдийн тэр тойруулаад татцан сүлжмэл сүрлийг) гаргачихангуутаа ялалтаа "баталгаажуулж" нэмж алгадаж гүйцээснийг "энэмуу үнэхээр сандарсандаа л тийм үйлдэл хийлээ... аварга хүн зайтай бол тэгдэггүй, ангалын ирмэг дээр байгаа болохоор аргагүй" гэх мэтээр яриал байна. тийм байсан чиг яахуу.
өнөөдөр яах бол... миний гэдэс ахиад л өвдөх байх аа даа... дараа нь л үзэхээс.
харин Ама яасан бяргүй байв аа, гуд татагдаад л арчаагүй шахам явж өгсөн. унахдаа тэр хавьд байсан хүн амьтныг дарж алчив уу, яачив. харин гоё саарал бандаажтай барилджийдаг шүү.
гэснээс сүмо-г дэвжээнээс гадагш шидэгдэж, өнхөрч, хальтарч унахад дэвжээний ёроолд хашгирчийсан үзэгч дарагдаад гэмтэж бэртээд энээ тэрээ болвол хэн хариуцлагыг нь хэн үүрдийн бол? гэсэншүү юм бодогджийлаа.
2 дах гэснээс, яг сүмо-н ордны үүдэнд Аса-н нэрээр нэрлэсэн хоолны газар ашиглалтанд орно гэнэ. чанко-набэ гээд сүмо нар жин нэмэх гэж томоо тогоотой шөлөнд юу хамаагүй чихжийгаад порррхийлгэж иддэг хоол байдгым, тэрийг хийдэг газар байхым байх. "европ маягийн чанко хийхжаагаам. гаднаасаа сүмо-н ордон шиг дээвэр мээвэртэй, дотроо бол Хаард ороок кафэ маягийн болохын" гээл тэр газрынх нь хүн зурагтаар ярьжийна. сар шинийг амьд мэнд гаргавал нэг очиж үздийм билүү... энд тавих хэдэн зураг мураг авцан этр, айн?
|
 |