хүн гээч бусдын үйлдэл, үг яриа болон хүрээлэн байгаа орчинд болж буй үйл явдал, өөрчлөлтөөс өөрийн л шанаганы хэмжээгээр, өөрийн л хутгаж авч дийлэх давтамжаар хутгаж авах нь аргагүйм. ер нь тэгээд өөрийн хэр, үзэмжээр буюу өөрийн шанаганы хэмжээгээр ангилсан буруу зөрүү ойлголт, түүнийгээ үнэн зөв гэж муйхарласан мунхаг үнэмшил дунд амьдарсаар насыг бардаг байх. гэхдээ жаахан баримжаатай айн. юугаар баримжаалахав гэж үү? өөрийгөө хэрхэн үздэгэв гэдэг чинь том баримжаа шүү дээ. дөвийлгөөд байх ч , дараад байх ч аль аль нь утгагүйм. заззз иймийм бичкээкүймаа.
энд бөөн юм болжийнаа, хойд солонгосын ахан дүүс минь зүгээр суухаар зүүний хүчин чадлыг баталжийя гэсхийгээд хиймэл дагуул хөөрүүлж тоглох гэтэл энэ арлын эрх баригчид бөөн сүр хүч, бөөн шуугиан дуулиан. энд тэнд пуужин устгагч зоогоод л, энд тэнд 25 цагаар батлах хамгаалахад бэлдээд л. америк зүгт чиглүүлж хөөргөх замд зарим нэг эд анги нь салж унахдаа Япон тэнгис болоод арлаас 100 гаруй км зайд Номхон далайг сонгох болтоймаа. хэдийнээ энэ сонголтоо хийсэн чиг бололтойн талаарх шуурхай мэдээ тв-ийн дэлгэцний хээддэр, фүүттэрээр гүйгээд амраахгүй байна. өчигдөр гэнэт л "өнөөдүүл чэнн буудчихлаа.." гэж ирээд л өмд гутлаа хумиад баахан гүйлдэцгээсэн чинь радаарын илрүүлсэн ямар нэг биетийг хойд солонгосчуудын пуужин байна гэж эндүүрэн бажгадсан болж таараад сайд майд нь "ёстой нээмчүрка шүү" гээд өнгөрсөн. тэр нь харь гаригийн хөлөг байсан байх аа. тээр 10 хэдэн жилийн өмнө америк, орос хоёр бие бие рүүгээ пуужин нүүлгэж эхлэн алдсан шиг юм болоогүй нь яамай. хүн гэж хөгийн юм даа ч гэж дээ, эрх ашиг гэж хөгийн юм даа, нэг нь айлгоол, нөгөө нь айгоол. олдсон олдсон дэвсгэртээ багтаал, байгаагаа хуваагаал, байхгүйгээ гуйгаал, наймаалцаал байжийвал яадым бол.
гэснээс хойд солонгостой чинь манай улс их ходийшдэ. өмнөд солонгостой нь ч муугүй. америкт бид хөлгүй. хятад, орост тал алдаж болохгүй, японд эрхлэхгүй бол болохгүй. бидэнд уг нь их завшаан юм шүү дээ. нааш цааш ирж очоод л, дайснуудын үгийг хооронд нь зөөгөөд л, зохицуулаад л.. далим дунд нь өөрсөндөө бас бус юм унагаад л. юун төлөө өмнөд, хойд аль алинд нь итгэмжлэх жуух бичгээ барьсан Элчин сайдтай билээ дээ. тэгээд бас хангүг хэлтэй гэж байгаа... даанч манай улсын ерөнхийлөгчийн сонгууль болкээдийдаг...
гэснээс өчигдөр 4-р сарын 4, 4-4 буюу японуудын цээрлэдэг "үхэл", "үхэх" гэдэг ханзтай ижил дуудлагатай тоогоор илэрхийлэгдсэн өдөр байсаншд.. "ши", "шинү" гэдийн.