зиа.. айлд байгаа юм шиг санагдсан хэвээр. айлын хүмс бүгд нөгөө өрөөндөө орцгоочихоод, би ганцаар үлдсэн мэт л сэтгэгдэл төрөөд байхын. гээд яалтай билээ, нөгөө өрөө нь хаа байгааг мэдэхгүйм чинь ... гэж бодоод блогспотод суужийтал гэрт маань тог ирээд бөөн баяр ккк.
нэлээн хэд хоногийн өмнө утаат хотдоо хэд хонох завшаан гарав. очихын өмнөх 2 хоног нойр муутай байсан, яг нисэхийн өмнөх шөнө бараг 2 хүргэж унтаад өглөө 5 хагаст боссон зэргээс болоод хагас сэрэнги хүн хэд хонов. гол гол сонин сайханг базаад, нэгтгээд хэлэхийм бол...
нэгд, анхны хайрын эзэн эхнэр авч байгаа, эсбөгөөс эхнэр болгож магад бүсгүйтэй найзалж эхэлсэн тухай хэн нэгэнд ярьсныг нөгөө хэн сонсоод хэнд хэлснийг хэн надад хэлэв. сэргэлэн царайлан байж хэнтэй хамт үдийн хоол хамт идэх цаг гаргасныхаа дүнд олж сонссон мэдээ. амандаа хагасыг нь хийгээд байсан сэрээний үзүүрт хатгасан махыг зажлахаар зэхсэн байснаа тэр чигээр нь залгихыг оролдон горойж орхисон...
хоёрт, хамгийн сайн найзтайгаа таагүйхэн салав...тэр маань намар гэхэд өөр тийш явчихна. ахиж хэзээ уулзахыг хэн ч мэдэхгүй. ядарч үхэн алдсан ч унтах цагаасаа хороохыг юман чинээ бодолгүй гүйж очсон бааранд ороход 22:30. гомдлын үр болж цувсан нулимсыг арчсаар таксинд суухад 02:45. яагаад намайг тийм юманд буруутгасныг би ойлгосонгүй. бодвол туйлдаад, тархи бүрэн ажиллахгүй байсных биз дээ..уйлооооол.. шал тэнэг, шал гомдомхой.
гуравт, цалингийн төлөө хийдэг цагийн ажлын захирал, овилгогүй япон өвгөнтэй хэрэлдцэн. дандаа л монголыг, монголчуудыг доош хийж дургүй хүргээд байдгым. хэлээд тавьцоон. боль л гэжийлээ. болиноо л гэсэн. болиулаагүй л байна ккк..
нэг иймэрхүү.