|
|
५. 21 |
зиа... ингээд блогмн-н рьөнэссаансд зориулж нэгэн баглаа.
1. 2.
3. 4.
- японууд "турк кикьёо" гэж нэрлэдэг цэцэг гэнэ. харахад сарнай шиг. гэхдээ огт өөр төрлийн, тухайлбал "eustoma" гэдэг төрөлд багтдаг цэцэг гэнэ. англи нэр нь "russell prairie gentian"... хэл хугарчлаа.
- манайхаар "хадаасхан" гэдэг байх аа. англиар "spray carnation". нийтлэг байдаг хадаасханыг бодвол жижигхэн, цөөхөн дэлбээтэйм.
- японоор "шакү-якү". англиар... мэдэхгүй. хайгаад олсонгүй. латинаар бол "paeonia lactiflora" гэнэ. түрүүн хугарсан хэлийг нэмж нядлав.
- шакү-якү хажуунаасаа. бүрэн дэлгэрсэн шахуу болохоороо ингэж хамаг дэлбээгээ нээж налмайлгаад.. улам сүртэй ч юм уу. францчууд зарим төрлийн цагаан дарсаа магтаж ядахдаа энэ цэцэгний үнэртэй зүйрлэх нь байдаг гэнэ. анхилуун, зөөлөн, цэвэрхэн, фэминин үнэртэйм байна.
- эгч цэцэгтэй нь жагсаавал нэг иймэрхүү. вансэмбэрүү гэж нялх хүүхдийн толгой хэрийн том цоморлигтой (?)цэцэг бүхий эмийн ургамал манайд ургадаг, их ховор гэдэг. дэлгүүрт, дэлгэрч амжаагүй булцуутайг нь хараад вансэмбэрүү санаанд оров. хаа нэгтээ харсан зураасан зурагнаас л мэдэх болохоор хэр зэрэг адил болохыг мэдэхгүй, юутай ч иймэрхүү цэцэг байх гэсэншүү юм бодож зогсонгоо худалдагчийн хэлж өгөх цэцэгсийн нэрийг давтаж зогсов оо.
- бүгдийг нь нийлүүлээд ийм болов. блогмн...рьөнэссаанс!!!
гэж мэгсэн чинь панаалтайм. өөртөө авчихаад юу вэ, тийм ээ. энэ налмайж, овоорсон ягаан цэцгэнд л болсон хэрэг. тэгээд далимд нь өнгө, хэлбэр нийлүүлж бусдыг нь.
|
|