06_Little Girl - Europe Dance 80s
зарим нэг мөрөөдөл бүтэхгүй болсон. сарвайх ч хэрэггүй. зарим нэг ч гэж... ихэнх нь ч байж болох.
бүтэхгүй болсонд, өглөө гүйцэд сэрэхийн өмнөхөн, шөнө гүн нойронд автахын өмнөхөн үе үе хачин их харамсана. заримдаа өөрийн шийдсэнг гүйцээхийн төлөө өөрийн санаж хүсэж байснаас тэс өөр, эсрэг байх, амьдрах хэрэг гардаг нь энэ хорвоод хүн дүрс олж, сурахаар ирсний учир ч байж болох тул...
тэгсгээд хамар шархирахаа больдог доо.
энэ дууг жаахан.. мохоогүй.. охин байхдаа сонсож байжээ... ай хөөрхий