тольдож зогстол ганц нэг цагаан үс харагдав. би гайхсангүй ээ. ахиулан үсээ яртал нэлээн хэд хэд харагдана. цав цагаан биш юм аа, шаргалдуу, тамхины бохинд идэгдэж шарласан өвгөн хүний хумсны үзүүр шиг. харсаар байтал хар өнгөтэй юм бараг үлдэхээ байж, тэр чигтээ шахуу шаргал буурал болоод, хаа нэг хар зураас үзэгдэхэд харамсаж халаглах сэтгэл огтхон ч төрөхгүй нь хачирхалтай. учиргүй ихээр уйлсны хойно цээжинд нүдний ус амтагдаж, хэсэг зуур хоосорч орхидогтой ойролцоо.
тэгсгээд би түрүүхэн хана өөд цоройлгосон чигээр уясан мориндоо мордох гэтэл... нэг л мэдэхэд, нурж урссан шороон дунд хөлийн мөр живүүлэн чадан ядан урагшлахад тоос пургихгүйг гайхсаар... тэгээд сэрчихсэн.