бараг хуушуур шиг том. их гар гаргаж чимхжээ.
сарнайг эгц дээрээс нь харахад ямар байдаг билээ, нэг тиймэрхүү олон нарийн нугалаастай чимхэж.
нугалаас болгоны завсар мах харагдана.
тэрүүхэнд ширээний ард ээж, эгч хоёр суучихсан энэ буузнаас иднэ.
дундаа нэлээнийг тавьжээ.
би энэ наана гартаа нэгийг бариад хазаж байхын... ннн? өндөг байна.
элдсэн гурилан дээрээ хутгасан өндөг түрхэж байж махаа тавьж чимхжээ.
амт нь... амт нь тодорхойгүй.
тэнд суух ээж шалир шалир гэж чимээтэй идэх нь яршигтай санагдаж эхлэв. гараад явчдымү..
“тэр” яагаад бууз ирүүлсийм бол? хаа холоос... дахин нэг хазаад...
утас дуугарч, буузтай зүүд тасалдаж, би сэрэв.
"тэр" яагаад өндөгтэй бууз ирүүлэв? кк