|
|
зуун |
зуун задгай, жаран хагархай... халгаж халгаж нэг эргээд хартал миний өдрүүд, миний эргэн тойрны юмс, хүмс, надад ирэх өдрүүд, тэр өдрүүдийг дүүргэх юмс, хүмс гэж зуун задгай жаран хагархай.
нэгмөсөн зуун задгай, жаран хагархайг зуугаар үржүүлж түмэн задгай, түмийн талаас илүүхэн хагархай болгож буталж орхиод тэр чигт нь хаячих юмсан.
бүхлээр үлдэх нь хуучны хэдэн багц дурсамж л юм шив дээ. багц дурсамж байгаа нь бас чиг авууштай.
энэ хагархай өдрүүдийг бүхэлдэж дурсах тэр өдөр ирэх хүртэл би өөрөө бүтэн, бас бүхэл байхсан.
|
|