![](https://www.blogmn.net/images/templates/img/spc.gif) |
![](https://www.blogmn.net/images/templates/img/et_icon.gif) |
маи нэим ииз.. |
наадмын хэд хоног энд лав виикэндээр таарав. таануудын байгаа газар ямар гариг байв? би, Мягмарсүрэн гуайн "Барын зулзага бамбар"-ыг уншиж наадамлав. өмнөх хоёр ном шигээ санагдаагүй ч уншиж суугаад инээмсэглэсэн шиг, ухаарсан шиг, уярсан шиг байвай. амьтны ертөнц хамаагүй шударга юм.
нэг гоё өгүүлбэр олж уншсан. "чиний амьдрал бол чиний араншин юм" гоё биш юмаа... үнэн гэсэн нь дээр юм. үнэн юмыг цагийг нь олж мэдэх гэдэг гоё юм. тэгэхээр гоё өгүүлбэр гэсэн ч болох л юм байна.
саяхан нэг хэсэг хөгжим уянгалав уу гэтэл... тэр хөгжмийг уянгалуулах эсэхийг, уянгалж байсныг унтраах эсэхийг, улам дууг нь чангалах эсэхийг миний араншин нэг тийш нь аялуулжээ. хэрвээ уянгалж эхэлсэн нь үнэн бол дахиулах, ахиулах эсэх нь мөнөөх араншингийн атганд байгаа хэрэг.
|
![](https://www.blogmn.net/images/templates/img/spc.gif) |