түүний дугаар.
мэнд мэдэв.
тэр талархав.
би дуугүй.
утас тасрав.
дахин дуугарав.
түүний дугаар.
..
сэргээх санаа бий юу гэнэ.
шинээр эхэлснээ яахав? гэв.
хүмүүс юу гэх хамаагүй гэнэ.
чиний амнаас сонсоё гэв.
үгүй гэсэнгүй...
үнэн байжээ..
...
шинийг цэглэж ч чадна,
цэцэглүүлж ч чадна гэнэ.
чадал чинь гоц сонин биш,
чиний зүрхэн дэх онц сонин.
чихний сонссонд нүд гомдов.
нүдний гомдлоор хацар норов.
хацар сэврэхдээ ам таталгав.
хорон үгийг харамгүй тургив.
хариу хэлүүлэлгүй
тасалж орхив.
хүлээсэн бүхнээ сонссон, гэтэл
хүлээстэй мэт тарчлах нь яагаад?