PEEPHOLE
2007-02-14 22:41
A:
Сэтгэгдэл(17)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1443 удаа

    2-р сарын 14, Гэгээн Валентины баяр гэж ...монголчуудын 2-р сард тэмдэглэдэг баярын жагсаалтад саяхан орж ирсэн хэрнээ яасан ч хурдан суурьшиж байх юм бэ дээ, яг л хөдөөнөөс хотод орж ирээд дуртай газраа хашаа хатгаж, гэрээ бариад, нүүрсээ түлээд амьдраад байгаа "орон нутгийн иргэд" шиг. Бодвол хайртай дуртай хосуудад хайр дурлалаа, хайр сэтгэлээ ховор юм шүү, хувиршгүй юм шүү, үнэнч юм шүү, үүрдийнх юм шүү гэх мэтээр харилцан баталж нотолж байх тусгай өдөр асар хэрэгтэй байсных юм болов уу даа. 

   Энд ч бараг 14 хоногийн өмнөөс энд тэндгүй ягаан, улаан өнгө голдуу бундангаар дүүрсэн рекламны хуудас нүдэнд торж, гоё ганган хайрцаг саванд хийсэн чиклаад амттан үнэрлэх, амтлах сэрлийг өдөөж гарсан. Үүссэн европдоо, бас бусад оронд яадаг юм бол доо, энд бол хүүхнүүд нь энэ өдөр чиклаад голдуу амттанг хайртай дуртай хүндээ өгөөд, сарын дараа Цагаан бүжиг гэдэг шиг Цагаан өдөр зарлаад хариу бэлгээ авчихдаг юм билээ. Зарим "хэнхэгүүд" нь өөрснөө чиклаад хийгээд, түүнийгээ бариад сэтгэлээ илчилдэг гэсэн...хөөрхөөн хөөрхөн, хэлээд юүхэв.

   Би яахав, хэнхэг биш юм болохоороо ч гэж дээ залхуу бас тэгээд тэгэн тэгэн өөрийнхөө тэвчээр, ур дүйг шалган байж хийж өгөх юмсан гэж бодож явдаг хүн байх ч биш, түрийвч хатагтайнхаа ааш занг харж байгаад тус болсон, тус болж магадгүй эсвэл зүгээр л таалагдсан гэх мэт хэд хэдэн ангиллын эрчүүдэд нэжгээдийг авч бэлддийн, энэ жил ч бас тэгэв. Хормойгоо дэрвүүлээд, нүдээ гялтгануулаад чиклаад аваад гүйлдэж байгаа хүүхнүүд дунд орсон чинь бас дагаад хачин болж байдаг шүү. Хүнд дурламаар ч юм шиг, хэн нэгнийг аймаар хайрламаар ч юм шиг...гэсэн. Худалдан авагчдын сэтгэл зүйг айхтар мэдэрч чиклаад зарж эхэлсэн байгаа юм шүү, энэ муу чиклаадны наймаачид.

   Нэлээн хэдэн жилийн өмнө хамгийн их дурласан, хамгийн хүчтэйгээр хайрлаж байсан, бас хэзээ ч байгаагүйгээр гомдсон, магадгүй үзэн ядсан ч байж магадгүй тийм хүнээс авсан бэлгэнд сэтгэл гэдэг юм хөдлөхийг үзүүлж, би гэдэг хүн уярч хайлсандаа уйлж муйлахыг үзүүлж, маш их армаантик байж билээ, энэ өдөр. Гоё байж. Тэр хүн сэтгэлээсээ өгсөн байж, би бас сэтгэлээсээ баярласан байж, бид хоёрын дунд хайр сэтгэл гэдэг юм бат оршиж байж, дараа нь царцахаан үл мэдэн...энээ тэрээ гээд бичээд байсан чинь уйлмаар болж ирж байна, болилоо. Болингуутаа огт өөр юмны тухай бичье гэсэн чинь дотор хүн маань "хайрын тухай бич...үргэлжлүүлээд хайрын тухай бич, цаана чинь хүмүүс..2.14..." гээд бундан царайлчихаад шалаад байхын гэж мэгээд худлаа хэлэнгүүтээ царцсан нөхрийн янз байдлыг тандмаар ч юм шиг санагджээна. Энэ ч царцаж дүлийрээд засал авах нь өнгөрсөн байх доо зайлуул.

   Уг нь мэдээд, бодоод байгаа юм. Хүнд дурлах, хүнийг хайрлах гэж энэ нэг айхтар нандин зүйлийг Бурхан ч юм уу юу ч юм, биднээс үл хамаарах, бид түүнээс хамаарах нэг тийм хүчтэй этгээд хүн төрөлхтөнд өгсөн байхын. Би бол нандин чадвар гэж хэлмээр санагдаад байдгийм. Бусад чадваруудын адил хүн хүнд өөр өөр заяадаг эд байх. Ар араас нь хүнд дурлаж, тэр байтугай нэгэн зэрэг олон хүнийг хайрлаж, бүгдэд нь сэтгэлээ харамгүй зориулж, хайр дурлалынхаа галд шатаж явдаг "гавал" нь байхад, арай чүү гэж үнэн сэтгэлээсээ дурлаж хайрлах объектоо олоод, хэрэндээ хамаг байдгаа зориулаад, тэгсэн мөртлөө жаахан юманд бүдрээд царцаж хөлддөг "ногоон нойл" ч байдаг байх. Энэ нь сайн, тэр нь муу гэдгийг хэн хэлж мэдэхэв. Тэрслүүгээр бодох юм бол, хүн төрөлхтөний үе удмыг таслуулахгүйхэн шиг байлгаж, нөгөөдүүл нь энэ дэлхий гэдэг бөмбөрцөгийнхөө хувь заяаг хаашаа яаж эргүүлээд, цэг тавих хугацааг нааш цааш болгохыг харахын тулд үржихүй гэдэг үйлийг нь чимэх гэж өгсөн эд ч байж болно. Тэрслүүгээр бодвол шүү дээ. За за билэгтэй сайхан хайрын өдөр нь ийм юм бичнэ гэдэг яалт ч үгүй миний сэтгэл царцуу байгаагын шинж, авах юм алга.

   Гэхдээ гандан буурахгүй ээ, хэзээ нэгэн цагт гэсэхээр барах уу юм болж, хайлж урсаад савандаа багтахгүй хальж далиад бөөн юм болвол яанаа, тэр өдөр юугаа өмсөж яаж гангалнаа гэж бас бодогдоод байгаа. Бас найдлага байна.

  Найдлага байна, горь тасрахгүй байна, тийм болохоор гоё үгээр төгсгөмөөр байхын...даанч тархиныхаа нугалаа бүрийг онгичиж, зүрх сэтгэлээ аргадаад нэмэр алга. Аргагүй дээ, "объект" байхгүй байхад, царцуу талбай дээр нум сумаа агсаж хаахалзаад, хальтарч унах гээд байхым чинь...тэгж байж сум алдаад хаа хамаагүй бунданг очиж оноод, сумаа дэмий үрэх вий, бусад нь ч яамай. 


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
( Зэрэглээ | )
2011-02-15 | 15:44
egch dvvsiin hooronduur hvv iluu gedgee nadaar heluuleltgui oilgoh bizdee.
manai admin chin ayku uhamsartaim baileeshd kk

Холбоос | |
(хундага | )
2011-02-15 | 15:38
тэврэлт

тэврэлдэв

Хүү л их атаархах байх даа, надад хаха

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-15 | 15:25
teriig ahin dahin unshku ch baisan bolno.. gol n nad metiin ulsad tanil, dotno, bishrem, sanam, suram...

hairlam, ochdor balentin baisniig tohiogood hundagahan egchiigee dvvgiin ysoor teverchii тэврэлт

Холбоос | |
(хундага | )
2011-02-15 | 14:24
Зэрэглээ
аа тэрийг ч ойлгосон л доо, зүгээр л өөрийнхөө бичжийснийг ахиад уншсан чэнн л..

Стаалаит
найдвар ч гэж дээ, горь кк

Холбоос | |
(StarLight | )
2011-02-15 | 13:01
Угаасаа найдвар хамгийн сүүлд мөхдөг юмаа. Царцсан ч бай хөлдсөн ч бай хамаагүй, хайлуулж дөнгөнө дөө тэр хайр. Харин хэзээ л юм болдоо... Хүлээсээс яахав

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-15 | 11:44
minii zalhuuraad deerhees copy paste hiisen heseg bol zgr l tanil medremj baihaar n tasdaad tavitsiin..



Холбоос | |
(хундага | )
2011-02-15 | 11:32
одоо уншсан чэнн тэнэг ч санагдах шиг

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-15 | 11:10
Нэлээн хэдэн жилийн өмнө хамгийн их дурласан, хамгийн хүчтэйгээр хайрлаж байсан, бас хэзээ ч байгаагүйгээр гомдсон, магадгүй үзэн ядсан ч байж магадгүй тийм хүнээс авсан бэлгэнд сэтгэл гэдэг юм хөдлөхийг үзүүлж, би гэдэг хүн уярч хайлсандаа уйлж муйлахыг үзүүлж, маш их армаантик байж билээ, энэ өдөр. Гоё байж. Тэр хүн сэтгэлээсээ өгсөн байж, би бас сэтгэлээсээ баярласан байж, бид хоёрын дунд хайр сэтгэл гэдэг юм бат оршиж байж, дараа нь царцахаан үл мэдэн...

Хүнд дурлах, хүнийг хайрлах гэж энэ нэг айхтар нандин зүйлийг Бурхан ч юм уу юу ч юм, биднээс үл хамаарах, бид түүнээс хамаарах нэг тийм хүчтэй этгээд хүн төрөлхтөнд өгсөн байхын. Би бол нандин чадвар гэж хэлмээр санагдаад байдгийм. Бусад чадваруудын адил хүн хүнд өөр өөр заяадаг эд байх. Ар араас нь хүнд дурлаж, тэр байтугай нэгэн зэрэг олон хүнийг хайрлаж, бүгдэд нь сэтгэлээ харамгүй зориулж, хайр дурлалынхаа галд шатаж явдаг "гавал" нь байхад, арай чүү гэж үнэн сэтгэлээсээ дурлаж хайрлах объектоо олоод, хэрэндээ хамаг байдгаа зориулаад, тэгсэн мөртлөө жаахан юманд бүдрээд царцаж хөлддөг "ногоон нойл" ч байдаг байх. Энэ нь сайн, тэр нь муу гэдгийг хэн хэлж мэдэхэв.

Холбоос | |
(Nomadic | )
2008-11-10 | 09:46
тэр нандин мэдрэмж гэдэг чинь ч голийг нь яг оноод хэлцэн юм шиг.тэр муу нарийн мэдрэмжийг мэдрэхгээд сумаа хамаа намаагүй тавьчихсан чинь сумгүй болох дээрээ тулаад байна,хаха.
гэснээс одооны сумнууд нарийн ширийн болоод өөрөө мэдрээд, хөөгөөд очиж оноод байдаг сумнууд бас гарцан юмшиг байна лээ.тийм сум хэдийг олж авийбайз.
(нэгийг нь харваж нөгөө хэдийг нь юмыг яаж мэдхэв гээд хар авдрандаа хадгалчий)

Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-05-06 | 08:24
kkk.anhnii hair durdsan bnuu guuyoo....ahniiiih bolhoooroo l martagdahgui bgaan..ternees hairtaidaa bish,, durtaidaa bish ..zugeer anhniii gsn utgandaa.. sonirholdoo ulairdiii .. delguurt oroo.. eniiiig aviii gee..l charladag uuhduud shig .. tiim bolhooor. l marrdaggui bhkui yu... uchir ni ter charlajiigaad yvhuulsan chiher tsaanaa..l miniii tosooljiisnoos goy amttai bsn bhkui yu
hos mos , holdson tsartssan geed yrichvuu guuyoo.. holdoj tsartsaaguiee bnaa.. mika T. 2. holdtson bol yu gej setgel ni eter ni 14noor dogdolj eter guij haraij blog deer yum bichdiii...ta 2iiin er em garmoni ylgarchiigaa tsagt esreg huistengee haroo..l oor boljil taaraa... tsevershee haytsiiimoo haashaaa gsn..xixixixi...
holdoh yaahuu..14 chin eejiiin burthdayshd.. yun balentin ovoo emee yriad bgaan..gsn kkk

tatah

Холбоос | |
keke (Зочин | )
2007-02-19 | 10:42
tsag hugatsaanii avtuus gedeg ongorson ireedui ruu yavdiin. dehleer logic aldaa keke. zgr l avtuus, tuund 2 hun hamt yavaad bas taniltsaj bolno. dehdee tiim chance 10 huvias hetrehgui...

Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-02-15 | 16:32
Huvi tohioliig taaj medeh bish...

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-02-15 | 11:04

хахаха...инээд хүргээд байхын.

хөлдүү, цэвдэг энээ тэр гэж бичих гэсэн чинь дэндүү хатуу санагдаад, бас горьдлого байгаа болохоор царцуу этр гэж зөөллөсөн ухаантайн. дараа нь бодоод байсан чинь дээр үед юм ховор байхад ээж, эмээ нарын хураадаг байсан шөлний тос санаанд ороод...

хорвоогоор дүүрэн сайхан залуус, сайхан хүмүүс байгаа байх, тэдэн дунд миний нөгөө өрөөсөн минь байж л таараа. цаг хугацааны автуусанд хамт суучих юмсан тээ. аль буудал дээр таарах бол доо...аая бас ингээд эвгүй эвгүй бичээд байх бололтой юмаа би...хахаха



Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-02-15 | 10:34

Target aa olood harvasan chini target uyan hampaan baijiigaad bultaad namaig onoh vii dee!!  geeloo

T.



Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-02-15 | 09:47

t-tei sanal 1 bna. tegeed ch mgl-uud busdaas esregeer hunii mos gedeg shd, mosgui bol hun chanargui geel. tehleer harin tsartsuu geheer setgel sain bolj taarah geed baih shig keke.

zaza ter ch yahav object-oo olood, teed onchtoi mergen harvahiig yerooye!

mar



Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)