PEEPHOLE
2007-02-19 22:55
A:
Сэтгэгдэл(5)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1099 удаа

   босдог уу? суудаг уу? босох нь зөв үү? суух нь зөв үү? гэх мэтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд санал асуулга явуулж. түрүүхэн үзсэн тв нэвтрүүлгээр энэ тухай бараг 20-иод минут ярилцав. нэг их ингэх нь зөв, тэгэх нь буруу ч гэж зааж зааварчилж сүйд болсонгүй...бодит байдал ийм байна шүү, та нар минь яажээна? альхан талд нь явжээна? гэх мэтээр бодогдуулж, энэ тухай гэр бүлээрээ хамт сууж ярилцах марилцах ч юм уу...нэг тиймэрхүү өдөөх маягийн.

  30-аад насны эрчүүдийн 40% нь босдоггүй гэсэн байхад 50-иад насныханы 80% орчим нь босдог гэнэ. эмэгтэйчүүдийн хувьд 20-иод настай залуухан бүсгүйчүүдээс өгсүүлээд нас намбатай 50-иад насныхан ч 10 хүн тутмын 3-5 нь боссоноос босохгүй байсан нь дээр гэж үздэг бололтой юм.

  босох суух гээд байхаар энэ нэг юм чинь юуны тухай бичээд унав гэж бодоод улам уншмаар болж байна уу? ... гэсэн. заа бараг л тэр бодож байгаа юмны чинь талаар доо... гэхдээ анхан шатных нь хэрэглээтэй холбоотой юм. нээх сүртэй юм биш ээ. орчин үеийн эрчүүд морь харахдаа суугаад байна уу, босоод байна уу, тэр нь ямрав гэдэг талаар л. дээрх тооноос үзэхэд хөгшдөө бодвол залуучууд нь сууж биеэ засдаг болж байгаа юм байхаа, японд. тэгээд суултуур хийдэг компанийн нэг сэргэлэн гар энэ байдлыг бусдаасаа түрүүлж мэдэнгүүтээ эрэгтэй хүн сууж биеэ засахад аятай таатай, өргөн тавиун тийм сайхан суултуур үйлдвэрлэж суултуурын зах зээлд нийлүүлэхээр шийдсэн бололтой. гол нь энэ. жирийн суултуурыг бодвол урд хэсгээрээ 5см гаруй өргөссөн эд л харуулж байна.

  яагаад босохов суухав, суултуур энээ тэрээ гээд байна гэхээр талын нэг цацсан юмыг нь хуруу хумсаа хуйхлан байж цэвэрлэдэг ээжүүд, эхнэрүүд, найз бүсгүйчүүд ариун цэврийн хувьд ийм шаардлага тавьдаг болохоор тэр гэнэ. мэдээж шдээ.

  за энэ хүртэл би санал нийлээд чухам сууж байв оо....мэдээж шдээ, хэн ер нь тэгж болох юмыг сэтгэл гаргаад болгоогүйн төлөө гар хуруу, хумсны будаг, үнэрлэх эрхтнээ "золиосолж" байдын...ер нь би айлд ороод гал зуух, 00 хоёрт нь орж үзэж байж л ямар айл вэ гэдэгт нь дүн өгдөг...ер нь эрчүүдийн өөрсдийнх нь янз бүрийн юмны эрүүл мэнд, алс ирээдүйд сууж биеэ засах нь сайн гэдэг шдээ... ер нь дээр үед манай лам нар суудаг л байсан гэсэн...тэд нар нэг юм мэдээд л тэгж байсан байж таараа... гэх мэтээр "ер нь"-ийн талаар бодсон шиг, энэ суултуурын үнэ хөлс нь хэд юм бол оо, хаана хэн зарж байгаан бол оо...гэсэн шүү бодол толгойд эргэлдэж юу юугүй худалдаж аваад, хуучнаа солих нь ээ.

  тэгсэн чинь нэвтрүүлэгт уригдаж оролцож байгаа хүмүүсээс асууж байна аа...эрэгтэй хүн сууж морь харах талаар ямар бодолтой байнав гээд. сонирхолтой нь 5:1 харьцаатай санал хуваагдаж, суултуураа яг солих гэж байсан миний бодлыг таслав. цаанаас нь бурхан багш босоогоороо морь харахаар заяасан байхад суугаад байхдаа яадгийм л гэнэ, морь харах арга барилаа сайжруулбал арчиж цэвэрлэдэгтээ арай дээр болно, заавал суух хэрэггүй л гэнэ...бүр нэг ганган хүүхэн "хөнгөнөөр биеэ засахдаа суудаг эрэгтэй хүн байдаг гэж сая л мэдлээ" гэж хэлээ зажилж ч байх шиг. панаалтайн. тэгээд энэхүү нөгөө талын хүмүүсийн саналыг дэмжихээр нэг хүний бичлэг үзүүлж байна аа. 40 гаруй насны зураач хүүхэн гэнэ. хаа нэг найз  залуу нь гэрт нь ирж тухлаад явсны маргааш суултуурынхаа тагийг босгосон байхыг хараад "манайд эр хүн ирж хоноод явсан юм шүү, би эр хүнтэй хамт цагийг өнгөрөөсөн юм шүү... " гэж санаа алдан бодоод сайхан байдаг гэнэ, хөөрхий.

   цаашлаад сууж морь хардаг эрчүүд их болоод байгаа энэ хандлагыг сэтгэл зүйч тайлбарлаж байна аа. "за энэ бол ер нь гэр бүлийн дотор эрэгтэй хүний, тухайлбал эцэг хүний байр суурь ганхаж байгаагынх. дээр үед бол ядаж л цалинг нь бэлэн мөнгөөр тавьж олгодог байсан болохоор сарын эцэст эхнэртээ дугтуйтай мөнгө гардуулж өгөөд, би та хэдийг тэжээж байгаа шүү гэдгээ баталгаажуулдаг байсан бол банкны дансаар дамжиж цалин авч маваад нөгөө баталгаажуулах үйл хэргээ гүйцээж чадахгүй гэх мэт орчин цагийн нийгмийн олон шалтгаанаас болоод эрчүүд их сул дорой болжаагаа. тийм болохоор л ингэжаагаа байж магадгүй" ч гэх шиг.

   за тэр суултуурын асуудал, сууж босох ч яахав. манайх хэзээ нэг ингэж нэвтрүүлэг хийдэг болно доо. суултуурын тухай байг гэхэд ойр зуур тулгамдаад байгаа нийгмийн асуудлаа, олон нийтийн мэдэх юмсан гэж хүсэж байгаа мэдээллийг, мэдүүлвэл зохих мэдээллийг ингээд хүргэчихдэг, олон талаас нь авч үзээд, ангилж ялгаад анализдаад, энд тэндээс үнэн бодитой тоо баримт авчраад үзүүлж харуулаад хаячихдаг болвол мөн сайхан аа гэж бодсоор нэврүүлгийг үзэж дуусгав. унаж тусаад байгаа улс орон минь хэзээ нэг өндийж босох юм бол доо.

  суултууртай жижигхэн өрөөндөө оров. харав. манай гэрт хамгийн цэвэрхэн байдаг газар. цэвэрхэн, тухтай, бас эмх цэгцтэй байх ёстой газар юм гэнэлээ шүү, энэ өрөө. фэн шүй-д тэгж үздийм байналээ. би үнэн гэж боддийн, тэгээд бас дандаа тагийг нь хаадгын, муу энергиэс сэргийлж байгаа нь тэр. гэрт хүн ирээд энэ өрөөгөөр минь ороод гарвал сайтар цэвэрлэдэг дээ, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай. энэ юуных вэ? энээ тэрээ гэсэн.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл (хундага | )
2007-11-29 | 12:32
мэхийв

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-11-27 | 12:58
Applause

Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-02-23 | 10:16

Nert niitlelch Mika hadagtai engiin mortloo boduushtai zuiliin talaar bichsen bna.!!!

Anh namaig USA-d ireed end todorhoi hugatsaagaar orshin suuj bui negen Mongol aild  zochilohod  geriin ezegtei: Herev  "mori harah"-aar bol  suuj biye zasaarai gehed ni ihed gaihaj bilee!!! Daraa ni bodood baihad ter huuhen uneheer zov helsen yum bilee! Suuj mori harah ni daraahi zuil-d ach tustai aj.

uund:

1-rt  ariun tsever talaasaa!!! Zochilj bui ailaa hundleh,ger orondoo tsever orchin burduuleh geh met!!!

2-rt eruul ahui talaasaa!!! Mongol erchuudiin ihenh huvi ni turuu bulchirhain ovchintei baidag gene .Ene ni zogsoj biye zasahdaa neg hucheer neg moson gargasanaas iheehen shaltgaaldag geed emch doktoruud batlachihaj!!! 

Odoo tegvel yahav ee??? ----- Bolj ogvol suuj mori harah heregtei yum bna.gehdee olon niitiin gazar suugaad baih ni yu l bol !!!  Tend mori harahaar  bol ta (eregtei hund l heleed baigaa shuu dee!!)  ehlenguutee taslaad dahiaad urgeljluuleed mon genet taslaad geh meteer urgeljluulj duusgaarai!!! Turuu bulchirhain urevsel gedeg aihtar ovchingoos sergiiildeg gesen shuu!!! 

T.

 



Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-02-22 | 11:42

keke. lag sedvuu ene chin ain. mori harah bolgondoo omdoo juvtlana gedeg hm, zalhuugui l hunii ajil bhdoo. zalhuu mani met n ch bosoogooroo yavsaar l duusii geeluu.

suultuur bosgoh uu bolih uu gej harin bodogddiim shuu mori harahad. niitiin jook-d bol bosgoloo ch holooroo shd keke.

yer n teed baigaa onoh l asuudal doo keke. ovoo tom bai shd ug n bol. za teed buunaas bas hamaardag zolig shig baigaam.

mar2

 



Холбоос | |
kirei zuki yaneee... (lo_Ol | )
2007-02-20 | 21:13

Eregtei humuusiin ter asuudliin talaar yer bodoj baigaagui yum baina. Hehe..ali ni deer iin bol? Hongonoor bol suuj baigaa ni  hundreh gej baigaad bolsongui geed bosood irehtei yalgaa yu baihav.kiki (Tosoolson chini ineed hurchlee)

Jp nchuud bas sonin sonin yum  ih sedej,setgedeg ulsuud shuu tee.TV giin suvag soliod suuj baihad yer uidq ,bas marzan marzan yum ih garhiig ni yanaa.

Ednii nevtruulegeer l uzsen sanagdjiina.Ner tsuutai humuusiig(Jp nii) "Amjiltand hurgesen nuuts tulhuur "ni ...geeed ariun tsevriin oroog sain tseverlej baival amjiltand hurj chadna gesen yarianaas undesleeed 10 jiliin uuhduudiig aav eejtei ni hamt surguuliin ch biluu haanahiin bileee dee niitiin 00 iig  tseverluulj baisan sanagdjiina.

Tiim bolhoor Mika maani ner tsuutai (Akim) yum baishd.

Bichlegiig chini  unshaad suuj baihad neg ineedtei zuil sanaand orood.... Minii muu eej olon banditai ldaa keke

Tegeed haaya 00 iin orooruu orvuu guu yu l "Muusain muriij,daliisan "yum"tai yumnuud geel orildog baij bilee.

hehe aav,eejiin mini humuujiliin arga baril hainga baisan ch yum uu manai hed buruu humuujsen ch yum uu suultuuriig ni soholgui l "avaad hayadag "baisiim shig baigaan.

Yadaj tiim tom zai ruu chini  onoj buudhad yanaa ain hehe Bichkeen zai ruu buruu zovgui chihehdee garamgai gej ...

joke baisii shuu...uscheeed dusaaa l biz teeee?

keke eldviin onigoo delgeed gomen.

 



Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)