эртээ урьдын цагт А гэдэг хариулт байжээ.
эрт урьдын цагаас хожимхон Б гэдэг асуулт гарч иржээ.
тэр асуулт төрсөн цагаасаа В гэдэг хариулт горьдсоор нэлээдгүй хугацааг авсан гэдээг.
нэг сайхан өдөр, А гэдэг хариулт авахаа мэдсээрэн байж Б гэдэг асуулт асуув. асуух асуухдаа В гэдэг хариулт авах горьдлого тээхээ мартаагүй юм гэнэлээ. ядаж л в ч юм уу, эсвэл ойролцоо дүрстэйгээр нь ъ ч юм уу... за болъё, ь ч юм уу..
- Б?
- А!
- В биш үү? эсвэл в ч юм уу...
- А л даа. бүр АА ч байж магад.. тэхх... яаж бодоод бодоод дор хаяж аа гэхиймү даа, үгүй ер нь үсрээд үсрээд а-аас хэтрэхгүйэ.. а ч юм уу ... а ч юм уу.. а ч юм уу.. А ч юм уу..
тэгээд л В гэдэг хариулт хүссэн, Б гэдэг асуулт Сүн далайг шалбааг болтол, Сүмбэр уулыг дов болтол А гэдэг хариулттай нөхөрлөн "жаргав" аа.
ийм тодорхой. цагаан толгойн дараалал шиг тодорхой.
маш сайн магадлан бодоод
маргаашийн үлгэрээ юу яагаарай.