|
|
пьес пьюс фүү.ү.ү.. |
тохой залгах бүсгүйн бохь зажлан шалир жалир чалир хийлгэх, бас болоогүй тас няс пис дуугаргах нь шүд сарзгар, араа цоорхой, шүлс элбэг, ам доровгорын улмаас бохь зажилангаа дуугаргаж чаддаггүй бүдүүн баараг надад юуны хамаа байхудэ... тийм үү.
эхлээд ч “таны бохь надад юм хэлэв үү” гэж мэгсгээд тоглоом шоглоомоор бохьтой нь харилцаа тогтоох байдлаар дургүйцлээ илэрхийлдэг байснаа шантраад одоогийн байдлаар мэдрэлийн утаснуудынхаа тэсвэрийн истандаартыг шинээр тогтоохыг зорьж байна. өнөөдөр лав 150 минут тэссэн. гайхамшигтай яа.
эрүү нь салан алдаад л сайхан ч жалирдах юм. элдэв содон дуу чимээ гаргаад байхгүй бол бохь бол тээ... сайхан шдэ тээ... яадын тээ, дэмий суухаар сунгасан шэээг, дэлдэн чихэндээ хадгалсан шээг, гарын буртагийг хольсон шэээг, гайхалтай бөмбөлөг үлээсэн шээггг.. шээг.. шэгг суух ч энэ насны жаргал шүү дээ, уг нь. истрээс тайлагдаад энхэл биед хэрэгтэйм гэнэлээ.
бохь гэснээс би баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр зажлах бохио эх нутгаасаа татдаг бөгөөд манай “монгол бохь” зажлах тусам чавкран чангарч, хатуулаг шинж нь өсөн нэмэгддэг билээ. энд тэнд монголчууд цуглахтай таарвал энгэртээ нандигнасан хүрэн баадангаас эстиимроол, дироол зэргээ гаргаж энийг хар аа! монгол бохь! гэж гайхуулсаар эрэгтэйд нь нэг ширхэгийг, эмэгтэйд нь нэг ширхэгийн үнэрээс нь хуваалцдаг энгийн сайхан уламжлалтай хөөн, би.
гэж мэгэх яахав, ашгүй өнөөх чэнн бохио залгисан уу, гашилгасан уу, чихэнд нь лав цагаарч харагдсангүй, чимээгүй болов, чих орлосон дэлдэн минь амрав. ёооооххх.. бохь гэснээс би болбоос балчир ахуйдаа гарын доорх түүхий эдээр бохь үйлдвэрлэх бузгай санаа өвөртлөн ШБОС-дож байсан намтар түүхтэй бөгөөд үр дүн нь ямар байснаас үл хамааран маний бохины хангамжаа тогтворжуулах гэсэн чин хүсэл энэ үеэс улбаатай нь маньд илэрхий байдым... дараа бичнээ, одоо зажилжийгаа бохь гашилкээд байна, юм бичихээр... зажлалтын хэмнэл, анхаарал сарниад, хурд хүч саараад.. баярлалаа, баяртай... тас няс тис тьяс дис дос пьес пьюс фүү.ү.ү.. пид пад пис пас..
|
|