PEEPHOLE
2010-01-26 20:27
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(4)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 930 удаа

яагаад ойрд эрүү загатнаад байгааг мэдэхгүй. хамрын үзүүр загатнавал сайхан хийцтэй цай уухын дохио гэдэгсэн. эрүү загатнахаар сахал ургахын дохио юмсанж уу даа. сахлаа ургуулна аа. түүнийгээ илбэсэн шэээг, амандаа гаанс ташуулдаж зуучихаад, аягандаа айраг мэлтэлзтэл дүүргэчихээд, авгайгаараа хөлөө базуулангаа бөх хараад суух ч жаргал шүү дээ.... дөрвөн хөллүүлээд араас нь нохой морд хө!!! дараад бай, дараад бай!! гээл орилж босохдоо өөрийнхөө биш хажууд завилсан нэгний гуян дээр зангидсан гараар хөхөртөл цохиж өгөөллл... гэж мэгэх худал шдэ, би бөх мөх үзэх дургүйэ.

яагаад спортын элдэв уралдаан, тэмцээнийг тв-ээр удаан үзэх дургүйгээ мэдэхгүй. хяламхийж харахаас хэтрэхгүй. спортын сэтгүүл мэтгүүлд бол бүр чиг сонирхолгүй. бокс, нохой зодоон гээд нэгнийгээ үхтэл нь зэрлэгээр нүддэг тэмцээн үзээд бахардаж тэчъадан орилох хүүхнүүдийг бүр ойлгодоггүй. магад, дөрөвдүгээр ангидаа дөнгөж кольцо эргэж, мост унаж, шпагат сууж, бревно дээр тогтож сурч, чөлөөт дасгал цээжилж ядаж байсан би, биеийн тамирын Пүрэвбат гэдэг эрэгтэй нэртэй, эмэгтэйлэг нь дэндүү цэвэрхэн шар багшийн шахаасаар гимнастикийн тэмцээнд хүчээр “оруулагдаад”, районд байр майр эзэлж явахдаа юм ховроос ээж өөрийн саатай, гоёлын хөх даашинзыг хайчилж купальник, чишки-г өнгө хослуулан оёж өгсөн нь хавийн амьтны анхаарал татаад байхаар ичих, онгирохын заагт сонин сэтгэгдэл төрөх үед спорт заалны өвөрмөц үнэр сэнххийснээс болсон байх.

яагаад, түлш хийхэд хальт сэнхххийдэг бензиний үнэрийг аваад налчгар нармайн минь самсаа сартаганахыг оролдон налтгас налтгас хийдгийг мэдэхгүй. магад, манай улаанбаатарт кароса гэдэг чех, улаан автуус шоо шинээрээ шунгинан давхидаг байхад арын яндангаас суунаглах цэвэрхэн хөх утааны үнэрт татагдан дараагийн буудал хүртэл дагаад гүйчихдэг байснаас тэр байх. гэхдээ бас цус бага, даралт нам, дорой амьтанд бензин сайхан үнэртдэээг гэж нэгэн онцгой мэргэн хүн хэлэх нь ч хэлсийм шүү. гэхдээ энэ нь гутлын шар цавуу, модны лаакны үнэрт дуртай байдгийг минь тайлбарлахад ач холбогдолтой эсэхийг мэдэхгүй.

яагаад нэвтэрч чадахгүй хана туурга мөргөн мөргөн, хамгийн босс Алмаст санал гомдол тавин тавин блогмн-д новшроод суугаад байдгаа мэдэхгүй. бодвол бага багаар сайжирдагт нь, байжийгаад нэг сонирхолтой блог нээгддэгт нь, бас төдөлгүй ор тас алга болдогт нь, нүүр хуудсанд далий мөртэй, дээлтэй залуу байсанд нь, нөгөө Алмас том цагаан шүдээ яралзуулан инээдэгт нь, эрдмийг дэлгэрүүлж, эх орныг хөгжүүлж, хятдыг үзэн ядаж, хамгийг шинэчилэн дэвжүүлсэн, үр өгөөжтэй, үлэмж чанартай байх бичлэгийн бодлогод нь нийцэхгүйгээр дүүрсэн маний муу блогийг бөөрөлхөж дээрэлхдэггүйд нь, банжиг дэндүү шуугиантай, бөөнөөрөө дэндүү шамбааралдсан, бас сэтгэгдлийн оронд баахан тоо жагсаадаг болохоор, блогспотын босс-д бор шувуугаар зурвас дайж, болох болохгүй гомдол, захиалгаар бөмбөгдөх боломжгүй болохоор, эсвэл зүгээр л энд танилцаж идэр залуу ч манийг гололгүй, ихэрхэлгүй виртуалаар үерхдэг эрхэм киибандууд байдаг болохоор, эсвэл зүгээр л эзэн нь олж унших, уншихгүй үгсийг энд бичиж болдог болохоор... –аар, ..-өөр, ..-еер, ..-яяр.. тэгдэг байх.

яагаад утасны харилцуурыг хэн нэгэнтэй солилцох болоход тэр харилцуурыг чих, хацар, амандаа ойртуулахын өмнө арчмаар, ядаж л ханцуйгаар шудармаар, болохгүй бол нүдийг нь хариулангаа гарын алгаар хөнгөхөөн “илмээр”, тэр бүтэхгүй бол тэрүүхэндээ 1 см орчим зай үүсгэжийж яримаар болдгийг мэдэхгүй. бодвол, анх гар утас гээч юмтай болчихсныхоо маргааш дэлгүүр хэсэн таваргаж яваад хөгжим дуугарахаар нь уяранхан донхолзонхон байтал тэр нь надаас хагас жилийн өмнө гар утастай болсон найз бүсгүйгээс ирсэн дуудлага байсныг 3 дуудлагын дараа нэг юм анзаарч мэдэж, ичсэндээ уйлж хамаг оо энгэсгээ урсгаж, хажуудах хүндээ танигдахаа байх үед гар утасны нүүрэнд халтардаж тогтсон хуруу дарам пүүдэр нялбайж байснаас улбаатай байж болохым. юм юмны зах үзэж эхэлсэн ай тэртээх 90-ээд он мину зэ.

яагаад ойрд болсон болоогүй, утга авцалдаагүй ийм олон үг үсгийг бичлэг нэрийн дор ар араас нь бамбаралдуулаад байгаагаа мэдэхгүй. бодвол, надад нэг тийш болгох хэрэгтэй ямар нэгэн нөхцөл байдал үүссэн, түүнийг өөрийн санаснаар аялуулах боломж хомс болсон, боломж хомс байгааг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийхээр эрс шийдсэн, тэр зайлсхийлтийн нэгэн хэлбэр нь энэ байж болохым.

нэг иймэрхүү...

үргэлжлийшд


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2010-01-29 | 21:53
яагаад таанууд иймиймб? Twisted Evil

Холбоос | |
(ketchaap | )
2010-01-28 | 09:34
угаас сахалтайм байжийж.
smug

Холбоос | |
(Friska (зочин) | )
2010-01-27 | 09:04
бидар бүгдийг бүтээнэ, бидар бүгдийг сөнөөнө.
яагаад би өнөөдөр өглөө босоод сүүтэй цай чанав, өчигдөр жигнэсэн буузнаас 2 ширхэг үлдсэнийг идэх гэсэндээ л тэр санаа зовох

Холбоос | |
3 дуудлагын дараа нэг юм анзаарч мэдэж, ичсэндээ уйлж... (Jude | )
2010-01-26 | 22:28
rolling on the floor

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)