♩♫..уулыг нураанаа, усыг эргүүлнээ, ухаан чадалтаййййй..♫♬ гээд Хонхынхон дуулдагсан
яагаад нураах уул сүндэрлээд байхад өмнөө байгаа оготны хөеөрхүү овоолгоотой шороог өлмийн үзүүрээр нураамар аядан тоос босгон пужигнуулсныгаа нүүрэнд байх 3 том нүхээрээ сорон сорон найтаалгаад суугаагаа ойлгох юм алга. найтаах бэлтгэл хийгдээд найтаалгахгүй үлдэх нь хадам эх талийхаас хамаагүй илүү харамсалтай гэгддэг болохоор тэриймү.
тоосны цаахнатаа сүмбэр ууллл.. бүрэлзэнхэнн, бүдэгрэнхэннн.. хнн.
уулыг нурааеээ.э.ээ..♬♩ еьээ..♪ еьээ..♫♬
усыг эргүүлэхийг бүр хойшлуулав. энэ жил магад усан дээр суусан. живэхгүйг хичээх!!
яагаад кино минон дээр хүмүүсийнх нь сугандаа хавчуулаад, ширээн дээр гаргаж шидээд байдаг нөүтбүүкнийх нь батрээ дуусдаггүйм бол. тэд нөөц батрээ олонтой, тэгээл тэднийгээ үзэгчидийн нүднээс далдуур солиод байдгаас зайлахгүй.
харин манийх дороо пагг. нөөц батрээ авах... болж өгвөл бэлгэнд.
яагаад энэ арал дээр өнгөрүүлэх өдөр хоног нэмэгдэх тусам улам бүр махсаад байгаагаа мэдэх юм алга. бодвол нутагтаа байхдаа идсэн махны хэмжээ хангалтгүй гэж Бурхан үзсэнээс тэр байх.
хонины саййййййхан хэл, тагнай идэхиймсан. үхрийнх ч гоё. гэхдээ монгол үхрийнх.
аа харин хүний хэл идэхээ байцан байжийгаа.
яагаад “паххъюьүм” гэдэг киног үзээд гол дүрийн гоц авъяаслаг залуу тансаг анхилуун үнэрийн төлөө танхил гоо бүсгүйчүүдийг золиос болгохыг үнэн сэтгэлийн угаас үзэн ядахгүй байснаа мэдэхгүй. олон сайхан үнэрт сүрчиг надад байдаг болохоор тэр үү, ойрд эсрэг хүйсний хүмсийн үнэр нэг л биш санагддаг болсноос тэр үү.
аа гэхдээ тэр их сайхан үнэртэй байсаан, байсан... гээд яалтай билээ, яах ч аргагүй.
өөрчлөгдөн солигддог дур сонирхолын давалгаан дунд үлдэж үүрдийн, үдүүлж зуурдын болдог сүрчиг-амрагуудаа нэг патиарлаж танилцуулахымсан..гүччи, лаарф лоорэн хоёр үүрдийнхиймшд.
“паххъюьүм”-ийг үзээд төрсөн сэтгэгдэл зөвхөн “үл үзэн ядалт”-аар зогсоогүй тул хожимхон үг үсэг бамбаралдууламз.
яагаад амьдралд ханасан мэт бодол огцом огцом төрөөд байгааг мэдэхгүй, бодвол амьдрал бол хугацаа биш агуулга, үр дүн биш түүнд хүрэх явц юм гэдгийг ухаараад хэд хонож байгаагийнх биддэ. надад аль аль нь алга.
хоосонд цадах.. энэ тунчиг ховор чадвар шүү, үэхэхэ.
яагаад хажууд тохой залгах хүүхний бохь зажлах, үлээх, үлээсэн бөмбөлгөө хагалах, цай уухдаа гүдддд гүддд гүддхийлгэн залгих, хамрын хөндийд дүүрсэн нялцгар шингэнийг дэлхийн татах хүчнээс аврах, аварч дийлэхгүйгээ надаас тавин санжийн зайтай пирррхийтэл гадагшлуулахад мэдрэлийн эд эсүүд минь ингэж “хөөрч догдлон” арзаганаж гардгийг мэдэхгүй. бодвол олон жилийн тэртээ анх хил дамжин холын нислэг хийхэд агаарын даралтны зөрүүгээс хэнгэрэг хагарангаа алдаж уйлах үед ахуйн төрлийн аахар шаахар авианд аюулын эррьиакц үзүүлэхээр сэтааплагдсаных биз.
агуйд ганцаараа амьдармар юмаа би, түй чоорт.
нэг иймэрхүү...