PEEPHOLE
2010-03-22 11:11
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(9)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 787 удаа

зиа... дэмий шахуу, санаанд орсноо.

уржигдар дулаахан, өчигдөр учиргүй салхитай, өнөөдөр сэрүүхэн байна.

майжиг хөлийн уландаа каиро-той, махлаг харвинтай гэдсэндээ эсгий бүстэй, мариатай бөөрөнхий толгойдоо сээгий малгайтай өнгөрүүлсэн хүйтэн өдрүүдийн бөгсөнд айлын керосиноор ажилладаг зуухтай тэврэлдэж суух гэж байж гангарааны өдөн дээлнийхээ хормойг өм цөм түлчихэв ээ. дотроос нь өд сөд нь цухуйгаад босож суух, алхах гишгэх тоолонд нэг хоёроор сагаж цуваад өд нь гуужиж байгаа шувуу шиг л пөөнийсөн, өрвийсөн бөөрөнхий амьтан таваргажийна дөө. дотроо өөрийгөө гальтхан хун мун гэж бодоостой, айн. яагаад тахиа махиа бишийм мэдкүй. бодвол тэднийг иддэг болохоор тэрэз.

ингэхэд, хун тийм гоё шувуу юу? усны мандалд хөвж явахдаа л цэмцгэр, ихэмсэг харагддагаас биш уснаас гараад алхав уу үгүй юу л таадганаад унадаг. галуу, нугаснаас ямар ялгаатаймб. цав цагаан өнгө, урт, цэвэрхэн, цэх хүзүү нь л авч явдаг байх. зиа тэр хос мосдоо үнэнч мүнэнчийг нь бол шувуу судлаач, үлгэр домог зохиогчид, гэр бүл судлаачид л мэддэг байх даа.
ер нь хүн гээч амьтан бусад амьтдын огт өөр утга учиртай үйлдэл, зуршлийг өөрснийн мэдлэг, үзэмжид тааруулан дур зоргоор тайлж уншаад түүндээ нийтээрээ итгэчих нь элбэг. эсвэл хүн гээч амьтан “бид нар ийм байхымсан, ийм байх ёстой” гэдэг идеалаа бусад амьтдаас олж харахыг хичээдэг, тэр хүсэл мөрөөдөлтэй нь ойролцоо зүйл ажиглагдмагц шүүрч авч үлгэр дуурайл, жишээ сургамж болгодог байх.

харин, харь гаригийнхан анх харвал галуу, хун хоёрыг нийлүүлээд “урт хүзүүтэй, таадгар, цагаан, нисдэг зөөлөн биет” гэдэг ангилалд оруулах биз. үүгээрээ би юу хэлэхийг завдав аа гэвээс юу ч хэлэх гэсэнгүйэ. зүгээр бодохоос л өөрийнхөө анхаарал болгоомжгүйгээс болж өд сөдтөн амьтан болчихоод байгаадаа уур унтуу төрөөд юу хамаагүйг, хэн хамаагүйг, юунд ч хамаагүй буруутгаж өдөж сөдмөөр болоод байна л даа. ирэх өвөл юу өмсөж, хахир хүйтнийг давдагийм байгаамб, ингэхээр л өөрт байгаа өөхөн баялгийн нөөцийг тийм амархан хайлуулчих зүрх зориг хүрэхгүй байгаам даа. амьдралд юу ч тохиолдоо билээ. дэлхий хэзээ ч дулаарахаа байгаад хүйтрээд унаа билээ. бэлтгэлтэй л байх хэрэгтэй.

нийлэг гадартай, өдөн дээл түлэгдэхдээ хиншүү ханхалж шальдаггүйм байналээ. нэг мэдэхэд л өд сөд цуваад, хоёр мэдэхэд л би хун мун болсон байлаашдэ. чи нисэх нь үү гэгүүлж мэгүүлээстэй. би нискүй л дээ, Ньютон гуайн баталж, хэрэгжүүлсэн хуулиар лавдаг бүткүй. татах хүч, биеийн жин хоёр чинь ямар холбоотон сүлбээтнүүд билээ. тэдний тэр холбоог таслах шиг бэрх зүйл гэж юу байхав.

одоо, тулгарсан асуудлыг нөгөө талаас нь, өөдрөгөөр харвал, гэрээдээн харих замдаа түрийвч хатагтайн ааш авирыг үл тоомсорлон дэлгүүр мэлгүүр хэсээд явчдаг муу зуршилтай, түүнийхээ гороор төөрчих дөхөх нь олонтаа тул өд сөдийг гоожуулж цувуулсан хэвээр байхаар шийдье ээ, ядаж л дэлгүүр хэсэлт эхэлсэн газраа алдалгүй онож очиход өдөн зам тустай шдэ. тэххх...

жич:

каиро – カイロ /эднийхэн гадаад үгийг бичдэг катакана үсгээр/, 懐炉 /эднийхэн дотоод үгийг бичдэг ханзаар/ буюу халаасалдаг, өвөртөлдөг “зуух”, манайхаар бол өврийн халуун жин, өврийн халаагч, дулаацуулагч, пийшин, паар гэхиймү даа. өврийн пийшин гэчий. өв-пий... паанк уу? (←японуудыг дуурайгаад үг товчилж, нийлүүлж, үүсгэхийн өвчин маань хөдөлцөн байгаа) энэ манайд бол тун зүгээр эд шиг санагддын. хятад, солонгосуудын хийсэн нь “ороод ирцэн” гэж сонссон. өвлийн олимп гэдэг шиг маний өвлийн янаг амрагуудын нэгийм байгаам. хайрыг маш их хүргэдэг. зарчим нь тун энгийн, төмрийн үртэс агаартай буюу хүчилтөрөгчтэй урвалд ороход үүсдэг дулааныг л ашиглана гэсэн үг. бид өөрснөө ч үйлдвэрлээд унахад болохгүй юмгүй. японуудын боловсронгуйлан бүтээсэн өвпий-гийн тухай тэгжийгаад нэг танилцуулж бичдиймү яадым байгаам...

хийх ажил их, харин хорвоо дэлхий хоёр жилийн дараа сүйрэх гээд, хүүхэн би хэд хоногийн дараа =“₮?,.:е?%-х гээд байдаг. юутай ч наана нь өд сөдтэй болж амжив.


өнөөх чэнн... өд сөдтэйгөө
дулаахан өрөөнд дотуур гувцастайгаа.. үэхэхэ


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2010-04-11 | 12:57
гэр
чи ямар шувуу болжийсийн? кк

Такара
хөөх ийм нэртэй мультик байлу? олон сонин дурсамж сэргэв. испаасибаа.

зочин
дурлачив!

Хүү
Snakeman яадын

Жамба
чи бүр нууц хэлээ мартжээ хннн

Холбоос | |
(Jamba (зочин) | )
2010-04-04 | 21:09
123456789-x gej yu gesen ug ve...

Холбоос | |
(xvv | )
2010-04-04 | 13:31
Садар самуун зураг тавьсан гэж дээш нь мэдэгдэх хэрэгтэй юм байна даа хэлээ гаргах

Холбоос | |
(Зочин | )
2010-04-04 | 12:34
чи санасныг бодоход царайлаг юм байна ш дээ.

Холбоос | |
(takara | )
2010-03-23 | 10:38
Newton gesnees deer ued uzej bashiidag bsan multik sayakhan olj bayarlaad, untaxunxaa omno gantsug uzej spokoinoi nochi malushi bolood l, bugd minii medexiin 10 angi n xamt bna lee
http://www.youtube.com/watch?v=cpaMlcb63pc

Холбоос | |
(ger | )
2010-03-22 | 17:53
ug n chi nisehed oirhon ochson bn sh de.uduu unasan shinehen deer n deweed bhaar nischdii sh de.

Холбоос | |
(хундага | )
2010-03-22 | 17:12
жүрж
одоо харсан чэнн жаахан ньүүд талдаа зураг болчижүүдэ

солонго
шууд зун залгах байх

Холбоос | |
(solongoo (зочин) | )
2010-03-22 | 15:52
hehe baahan ineev, ai mun duusdaggui uvul baina shuu

Холбоос | |
(жүрж (зочин) | )
2010-03-22 | 12:14
хөрөг зураг хөөрхөн зурчдийм байна гээч

алга ташилт

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)