зиа.. жил хүрэхгүйн өмнөх тоо тул хэр зэрэг өсөж нэмэгдсэнийг мэдэхгүйм. ерөнхий багцаа бол нэхх гажихгүйздэ... гэж бодоод оруулавай. япончуудын үүрдэг олон асуудлын нэгийх нь зах зухаас.
●-------------------●---------------------●-----------------------●---------------------●
филиппинд, японтой цус холилдсон 100 мянга гаруй хүүхэд байдаг гэнэ. тэднийг "жапиино" хэмээх нь, немцээс дутуугүй хатуу сонсогддог монгол хэлтэн надад бол тун өхөөрдөнгүй нэр санагдав.
90 сая шахуу хүн амтай филиппэнд 100 мянга бол дуслаас арай том төдий мэт ч асуудлын гол нь тэдний бараг тал шахам нь япон эцгээ мэддэггүй, эцэг нь мэдүүлдэггүй, эцэг нь мэдэгдэхээ байсан гэх мэт зовлонтой аж. үүгээр зогсохгүй ихэнх нь иргэнийхээ хувьд бүртгэлд гүйцэд хамрагдаагүй байдаг учраас хаанахын хэн гээч, ямар үндэстэн ястамб гэдэг нь маш тодорхойгүй байдаг гэнэ.
харин сайхан сэтгэлт япон хүмс хөөрхий тэднийг хөсөр хаясангүйэ... ч юу байхав, "жапиино"-нуудын ээж нар зүгээр суулгүй хэл ам гарган хэрүүл тэмцэл хийсэн биддэ. сэтгэл нийлсэн хүмс өмгөөлөгчидтэй дөрөө нийлүүлж аваад "жапиино"-нуудыг хэн гээч жапан хэзээ, хаана, хэрхэн бүтээснийг судалж тодруулан, бүтээсэн эздээр хүлээн зөвшөөрүүлж, хаанахын иргэнээр хэрхэн бүртгэхэв гэдэг их ажлыг нугалж эхэлжээ. нугалаад эвхээд эхэлвэл "жапиино"-нууд жапан, филиппиний хооронд элдэв саад түвэггүй чөлөөтэй зорчихоор барахгүй аль гоё санагдсан нутагтаа сурч, хөдөлмөрлөн улмаар манай дэлхийд энхтайван оршин тогтнох юм байна.
- хамгийн ахмад жапиино хэдэн настай?
- ахмад жапиино-гийн төрсөн он нь японууд филиппинд цэргийн хүчээр түрэмгийлж тухалсан 1942 оноос хэр зөрөхөв?
- эсвэл японууд дайн хийснийхээ нөхөн төлбөрт филиппинүүдэд хэдийг хэрхэн төлөх тухай хэлэлцээр байгуулсан 1956 оноос хэр зөрөхөв?
- одоо филиппинд ажиллаж, амьдардаг 1500 япон хүн жапиино бүтээхэд хувь нэмэр оруулж буй эсэх
- японуудын үзүүлдэг ODA тусламжийн жагсаалтад филиппин 3-т ордогт жапиинонуудын нөлөө байдаг эсэх
- хөгшин япон ба жинхэнэ хуурамч нь үл мэдэгдэх бэрээндийн бараагаар нүдээ бүлтийтэл гоёчихсон залуухан филиппин хүүхэн гэсэн хосыг харах бүртээ жапиино-гийн тухай миний тархи санах магадлал хэр зэрэг болох
гэх мэтийг тодруулмаар санагдав. манайхан бол "жапмонхүү" гэхүү? яшиг уу?