PEEPHOLE
2007-04-04 16:02
A:
Сэтгэгдэл(18)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1115 удаа

жаахан байхад, хэдүүлээ цуглахаараа 2 тал болжийгаад, нэлээн хэдэн метр зай авч зогсжийгаад, манай талынхан хажуу хажуудах хүүхдийнхээ гарыг атгаад, “дайсны” талынхан бас тэгж бэлдэнгүүт нь

“гааагнасан гинжиийййййг таслагхтоооооон.....”

гэж хоолойн тэнхээ мэдэн хашгирдагсан. Тэгэхээр биднээс дутахгүй гэсэн шиг нөгөө талынхан бас гүрээнийхээ судсыг гүрдийлгэж байгаад

           “хэнээээээээээээээээр....”

гэдэгсэн.

тэгээд л нэгийг нь нэр цохож, цохуулсан пацаан жижигхэн гараа атган, уруулаа жимийж, хагас алхам хойшоо ухарч эрч авч байгаад л гүйгээд ирнэ дээ. гинжийг таслах гэж байгаа нь тэр, өөрийнхөө улаан биеэр. эрэгтэй хүүхдүүд бол хар эрчээрээ давхиж орж ирээд л юу юугүй манай гинжийг сулхан гагнаастай хэсгээр нь тасалж, тас үсэрсэн 2 гинжний аль нэгийг нь таалан авч одно, олзолж байгаа нь тэр. аваачиж өөрийнхөө гинжинд холбон гинжээ улам урт болгож, манай талыг бут цохих гэж байгаа нь тэр.

манай тал бас юу гэж зүгээр байхав, зөрүүлээд гинж сайн тасалдаг хор шартай охин нэгийг томилно биддэ. манай талын хор шарт гүйхдээ арай өөрөөр гүйнэ. эхний өрөлт авах нь бараг адил. гол нь хүч чадал дутмаг хүн чинь яахав гэхээр, 2 гараа урагш нь сунгаж хооронд нь атгаж “зэвсэг”-тэй болж аваад гүйгээд явчихна биддэ. зэвсгээ ашиглан айлын гинжийг хар тэнхээгээрээ цохино гэж тооцно. цохьсон зэвсэг ч өвдөнө, цохиулсан гинжнүүд ч өвдөнө. цохиулаад ажрахгүй, шүдээ зууж барьцалдаад тасрахгүй байвал нь тэр чигээрээ тэгнэж хэвтээд, биеийнхээ жингээр дүүжлэгдэж савласаар байгаад таслана шүү дээ.

ингэж өөд өөдөөсөө харж зогсон хашгирч, ээлжлэн гүйж тасалж, эсвэл тасалж чадахгүй айлын гинжийг уртасгасаар...байгаад урт болсон тал нь дийлнэ. дийлдлээ гээд гуниж гутрахгүй л дээ, богинохон гинжнийхэн.

урт болж дийлэхдээ ч сайхан нь байсийм биш. аз байвал нууцхан харж явдаг хүү юм уу охиныхоо гарыг тас атган, дайсан олзлоод явчихгүй бол тоглоом дуустал атгаастай байж, гинж тасрах, тасрахгүйн тоолонд хөгжилдөн инээлдэх үеийнхэнтэйгээ нийлэн гэдэгнэж годогнон бөөн бөөн бунданд умбадагсан. сайхан байж.

бага байхад инээд хүрнэ гэдэг, баясч хөөрнө гэдэг өглөө сэрээд зовхио нээх шиг амархан бөгөөд мэдээжийн байж дээ. бага байхад өдөр болгон цэлмэг нартай байсан юм шиг санагдахын.

“гагнасан гинжийг таслагтун!” гэж.

энэ үгийг өөртөө хэлчий л дээ. “хэнээр?” гэж хэн ч надаас асуухгүй. би өөрөө л таслахаас. юуны гинжийг гээч??


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(dao | )
2011-02-28 | 19:53
гагнасан гинжийг таслахтун..
хэнээр..
хэнээр ч яахууд..
хэнийг н хэлээ..
нөгөө хэнээр.. яагаав чи танийшдээ..
аа хэн гуайн охин уу..
тий тий..
тэр чинь одоо хаана яваа гэнэ..
мэдкүй ээ..

гэсхийгээд харилцан яриа болоод дуусав :р..

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-28 | 18:25
yaanaa hvsej baigaa ymaa l hvn olj hardag gess
bi bas bolhoo baijaam baihdaa

Холбоос | |
(хундага | )
2011-02-28 | 14:12
Зэрэглээ
arhivdkol - архидахгүй бол.. гэж уншигдав

залуу
залуу бишийм чэнн дээр үеийнх л дээ би кк

Холбоос | |
(zaluu | )
2011-02-28 | 12:10
hundaga hedii uyiinh yum bol.bi ch bagadaa toglodog l bla.huvtsasaa uraad l eejeer zadnuulaad l .. baga nas min ergehgui yum daa.bodol sanaandaa l haaya zochloh yum

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-28 | 11:35
anhnaasaa l uul n unshaa yavsiimlda. gehdee l arhivdkol..

Холбоос | |
(хундага | )
2011-02-28 | 11:17
хэзийнээс таньдаг гэж боддог байсын? кк

ёстой мэдэхгүй тоглоом байна, орчин үеийн багачуулынх байх нь.

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-28 | 11:06
bi iroosoo hundaga-g tanidgui baisiim bnshd.. gej bodool yavjiin

yagavde oluuluu togluul goy.. 2bag bolj baigaad 2taldaa chihtei, chartaanaas hemjeegeeree 2dahin tom zurag n bol medeej shal oor odoo yuch gemeeriin tegeel tamgaa hamgaalna etr gee ailiin tamgaruu hen suiheetei n dairch orj gishgeel ter n hojool ..
tovchhondoo l

Холбоос | |
(хундага | )
2011-02-28 | 10:16
энд тэндээс юу л ухаж гаргаад байна даа

баавгайн чихтэх гэж яадаг тоглоом?

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-27 | 15:22
baavgain chihtdeg bailaadaa..
dees
irzeen
chirtaa
zaaz zondoo l yum baisiim bn

Холбоос | |
(Nomadic | )
2008-11-10 | 10:07
бага юм юм бодогдуулчихдаг байнашд хэхэ.баярлажийнаа багын дурсамж сэргээсэнд(нээх ч хөгшрөөгүй л байналдаа гэхдээ)
хэнээр юуны гинжээ тасдуулах гээл !?(дээр үеийн бичлэг болхоор одоо ч тасалуулж маслуулцын байгооздэ гэсэн хэхэ)

Холбоос | |
kkk yooooyoo (Зочин | )
2007-05-05 | 18:42
kkk, yooyoo..mika tataj unaad, sandlaasaa oichhoo dohdog gejiinshd...ergeed 10 jildee ochchood irdeg bgaa...
hamgiiin gol ni ter damnaj hevtdeg chini bnaa 2 utga sanaatai bsn bhkui yu...
1.tasalj bgaa gunjnii 2 uzuur ih shan zooolon erhelmeer bdg bhkui yu..albaar hevtee..l bolj ogvol tasdaad avaa yvchih atgag sanaa ovorlood
2. unendee hoorhii huch hurkuu diilkuudee zailuul etssiin argaa heregledeg bhkui yu...gararaa tsohiod balbaad nudraad tulheed teed hamgiiin suuld deer ni hamag jingeeree tegnej hevtej bgaam..
ter bogino ginjniii suuliiin tasarhai bolj uldeh bas l zevuun shoo... bugderee chamaig haraad ..aaanha chi moo uldsiim bii viiiiii... ohiduuddaa dundaa hiigeed sn atgaarai,, ene muud chance ocgh bolkuu shoo gee..l bugd hols ni garaad ..gsn
kkk...
shan ertniii dursamj bn.yum bodogduulan sanagduulav.. neg medsen gantsaaraa tus hiitel ineetsen suujeen.... kkk

tatah

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-05-04 | 14:47
аараа жим жим ааара иираа пусиияа пока чика новия и раз и два и три гэдийн чинь уг нь оросийн шиг байшд.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-05-04 | 13:07
хихихи...булхайцаж өгчаагаам чинь...уг нь өгүүллэг биш ээ хө. мань мэтэд тийм мундаг өгүүллэг мөгүүллэг бичих чадал, зориг байх биш.
ааара жим жим...ааара жим жим...ааара ээра пүсияа ч гэх шиг...тэр нээрээ хаанах хэлээр юу гэж хэлдэг эд байсийн бол доо.

Холбоос | |
A ra jim jim (Зочин | )
2007-05-04 | 01:38
Hundaga tegej tasalj tasluulj yavj bgaad odoo tom bolood hundagaladag bolchihson uu? (ineev)
Za terch yah ve. Uguulleg dotor chini neg yum ni bolohgui baihiimaa. Daisnii taliinhan bulhaitslaa gej oriloogui l yum baih daa? Daisnii tal, tanai talaas heneer gej asuulgaj bgaad tasluulj baihad, tanai tal yagaad neeh shartai ohin ed ner songoj barij bgaad tasluulaad bgaan be? Daisnii tal songoh yostoi yum bishuu?
Za ter ch yah ve. Ara jim jim gej neg togloom bsii sh d. Bugdeeree nudee anisan negniihee tend toirog bolj zogsood l tegsenee shaal buruu zuv yu gej ch bgaagi ni sain medehgui neg tseejilsen yum aa A ra jim jim geed l... Tegeed harj yavdag negen deeree taarval bayarlaad l zuv tal ruu harj unschih geed l, garaa barichih geed l. Teruuhen hoorondoo biye biyenteigee oirhon zogsoj baih daa bayarlaad l...
Huurhun uguulleg bna.
Danke

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-04-07 | 00:16
ХҮҮ-д
дурлаагүй ээ...объект олдохгүй наасан. эрээд наасан чинь бүр сураггүй наасан...тэгээд одоо зөнд нь хаялаа, яадийм, тээ?

Мар2
таавал байна шдээ...чи одоо ингээд идэх уух юм яриад онцгүй шдээ, муухай шдээ...битий ингэжээл даа...гэсэн. хахаха.
таавал нэг гоё түүх ярьж өгье. чи хожим гоё зохиол болгоорой.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)