|
|
хамж шимээл |
- ягггг иймэрхүү үед асарррр үгүйлэгддэг хүн байхын. яггг иймэрхүү үед асарррр ядаргаатай санагддаг хүн бас байхын, бусад үед зүгээр хэрнээ. эхнийхэд нь үгүйлж байгаагаа олигтой.. ч гэж дээ, огт илэрхийлэхгүй, дараагийнхад ядаргаатай байгааг нь хэтрүүлж "хэлээд"... тэгээд адсага мэт аашиндаа гомдоод агуйд амьдрахаар хэдэн ч удаа шийдэв дээ. харин намайг агуулах агуй хараахан олдоогүй л байна.
- хөөцөлдөж хөөцөлдөж, дарга андынхаа тусламжтайгаар, арын хаалгаар түиттэр гэдэг юмтай болж аваад, цөөн хэдэн удаа түиттэрдээд тэгсгээд учираа нэг л сайн олохгүй суужийтал пассаа "мартсан" байна. дарга андыг эс тооцвол тэнд намайг таньж мэдэх хүн байхгүй тул дураа хүрэхээрээ хаа нэг энгийн болон нийлмэл өгүүлбэр зохиож бичсэн шиг суусымсан. зугаатай ч юм шиг. маний гар утас аль цэрдийн галавын эд тул гар утаснаасаа түиттэрдэнэ гэж санах ч юм биш. тийм бишсэн бол өдийд өдөр орой, энд тэнд гэж ялгахгүй гоншигонож суухгүй юу. гэхдээ л улаан утсаа хайрлууштай.
- анхны хайрын эзний талаар юу ч сонссон элэг, зүрх гэх мэт чухал эрхтнүүд ямар ч риакц үзүүлэхээ байсанд би гайхахаа больсон байна. гэдэг чэнн... аиммм фрии... болсон байшд. магтууштай. би түүнийг хэдийнээ уучилаад, бүр ойлгож эхэлснээр барахгүй зарим нэг зүйл дээр түүнд хэчнээн хэцүү, зовлонтой байсныг нь мэдрэх мэт болж, энэрч өрөвдөх сэтгэл төрөөд нулимс унагасан байшд. үнэлүүштэй. хэдэн жилийн өмнө бол төсөөлөгдөх ч үгүй байсан зүйлсийг би "хийдэг", "чаддаг" болсон байшд. тэр үеийн өөрийгөө дорд үзүүштэй. түүнийг аз жаргалтай байгаасай гэж хэдийнээс, байнга хүсдэг минь хэв хэвээрээ. энэ чигээр байгууштай.
- энд халж эхлээд жинхэнэ там. төрсөн нийслэлд минь бас учиргүй их халж байна гэх шив. 3 хоногийн дараа тэрхүү халуун агаарыг энд ирэхээр би амиа хорлох арга чарга хайхаасаа өмнө эир-коноо цэвэрлэх хэрэгтэй байгаам. халах бас тийм ч муугүйэ. газныхаа товчин дээр дарахгүйгээр нүүрээ угааж болно. 35 хэмийн усанд орохоор чичирч цэлдэн хөх болонгоо сэргэх мэт болно. би нэлээн халуун усанд ордог эдийм шиг байгаам. арьс нь хатуу, зузаан болохоор хэр баргийн халуун усыг тоохгүй... ириклаам, яаж зүгээр байхав.
- заримдаа зүгээр л гараа өргөөд, хэлээ гаргаад, нүдээ сүүмийлгээд буугаад өгчихмөөр санагдахым. гэвчиг өргөх гарын хумс хурууны байдал, гаргах хэлний өнгөр, өнгөний байдал, сүүмийлгэх нүдний оо сүүдрийн зохицолд санаа тавиад байгаа нь бас л болоогүй байшд. яагууштаймб дээ.
- ms. албинг алга хийчихсэн бололтой. хайгаад хайгаад энэ дөрвөн хананы дундаас лав гарч ирэхгүй нь. хайран дуунууд, хайран зурагнууд. бүгд хуучин пиисиид л байсан зүйлс. харин жижиг хуруун подыг энгэрээсээ байнга зүүгээстэй. түүнийгээ нэг гоёмоор санагджийгаа, уут муут авч өгөөд, шигтгээ сувс наагаад этр. хуруун подыг алс тэртээгээс илгээсэн киибанд бүр таг чиг. түүнийг гомдоох зүйл хийснээ санахгүй байгаашд. турьгүй тархиныхаа туйлбаргүй ой санамжийг л зүхүүштэй. бас нэг задлаагүй под бий. хайран санагдаад. тийм өнгө сонгосон тухайгаа хөөрхөн тайлбар хэлжийжилээ. нэг жилийнх нь ойгоор задалнаа. ихэд хайрлан жоорлосон байшд. авууштай. есдүгээр сард гэсэн үг.
- уулзах, учрах золтой хүмүүстэй уулзах, учрах золтой цагт нь уулзаж учирч байгаа гэж зол заяанд талархахын даваан дээр яваамшд. энэ даваа өөд авирч ирсэн тал руугаа өнхрөхгүйн тулд чулуу мулуу, бут өвсхөнөөс зуурууштай.
- зүүдэнд үзсэн хоёр төө хэрийн биетэй, одой үлэг гүрвэлүүд яагаад амьгүй байсан, амьтай байсан ганц нь яагаад учиргүй архираад үсчээд байсан, түүнийг хамтдаа харсан хэн ч юм нэг хүн яагаад учиргүй шоолоод хөхрөөд байсан, тэгээд тэр үлэг гүрвэлүүдээр цаана нүхэнд байгаа бололтой бүргэдийг тэжээдэг тухай сонсоод "күй ер өө, бас их эдийм" гэж би бодохдоо тэр "их эд" нь бүргэд үү, удалгүй бүргэдийн идэш болохоо мэдэхгүй архиран үсчсээр байсан одой үлэг гүрвэл үү, эсвэл бүргэдийн эзэн үү гэдгийг яагаад ялгахгүй байсан зэрэг нь сүүлийн хэдэн өдрийн зүүдний, учир холбоогүй үзэгдлүүдэд орчихсон тууж явсан, надад огт хамаагүй хүнээс болоогүй байх. 3 өдөр дараалж зүүдэнд тууж явдаг насссн. сайнаар тайлууштай.
дээрх үлэг гүрвэлтэй лайтай өгүүлбэрийг монгол хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шатны асуултад оруулна байх гэсэн өөдрөг бодлоор өндөрлүүштэй.
нэг иймэрхүү.
|
|