эрхэм би болбоос дорд таануудад хэдэн өгүүлбэр туурвиснаа дэлгэж гийгүүлье. чадал хүрвэл үсэглэцгээ.
урд орой би гуай өөрийн сэрүүн лавриндаа асаасан дэхэлээ нимгэлэн, өлмийгөөс бойвыг мултлан, титэмгүйгээр алжаасан биеийн чилээг тайлж ажаахдаа өөрийн таалдаг нэгэн төрлийн амттанг зооглон залрахдаа нэгмуу дорд найз ухаантай юмны өчиж байсныг санав.
тэрмуу энэ идээг идүүр дүүрэн гударч ихэд ханаад эрхэм миний амар амгаланг эрж, бараалхахдаа энэхүү амттанг над гуайд өргөн барихаар аюумшиггүйгээр зориглосон гэж донгосч байсан ба дорд муу найзшүү юмыг өрөвдөн нигүүлсэхдээ тэрмуугийн саварт нь хүрэлгүйгээр мутрын үзүүрээр авч гэгээндээ ойртуулан мэлмийгээр болгоосны эцэст амнаа зооглож амтыг таашаасан юм.
энэ явдлыг авхай миний лагшин тунгалаг бус бөгөөд тэргүүн чилж амттан хүсэмжилсэн үед байнга санаж болгоодог ба таалан аршаалж илааршдаг билээ.
ингээд байвал ямрээна?.. ингээд байвал ямрээна?
нэг айхтар шүлэг бичдэг хүн "би хүүхэддээ ... гэдэг нэр хайрласан" гээд байсым чэнн, яадын.