би нэг өдөр явжээдийн. тэгсэн чинь тэр залуутай тааралддын. уг нь тэрүүнтэй уулзах гээд явжээсан л даа. гэхдээ би тааралдсан гэмээр болоодээсийм. юу яадын...ингэдгийн. нэг хүн гуйдын намайг, тэр залуутай уулзаад нэг юм амжуулаадхаарай гээд...би за гээд....тэгээд хэлдийн тэр хүн, “нүүрэндээ нэг тийм сорвитой хүн байгаа шүү” гээд, намайг гэнэт хараад айж цочоод саваад унана гэж бодсон уу, эсвэл бусад хүмүүсээс хурдан ялгаж уулзаасай гэж хүссэн үү. тэгээд хараад л зогсжээсийн...хүмүүсийн нүүр царай руу хянамгай гэгч нь хараад л...сорви хайгаад л...ирдэггүй ээ....эээ э э э манайхан ийм шдээ, ёстой...хүн хүлээлгээд сонин шдээ...ууралдын би. би өөрөө дандаа хоцордог байхгүй юу уг нь...хааяа цагтаа ирээд хүн хүлээхээр аймаар уур хүржээдийн, сонин гар. тэгсэн чинь харваас монгол байрын, хаанаас нь ч харсан яг монгол залуу гараад ирдийн....чи муу одоо ирнэ гэсэн цагтаа ирээч дээ...хүн хүлээлгээд бүдүүлэг шдээ гэж бодоол...аймаар нүд мүдээ гялалзуулдын...өнөөх чинь тэрүүгээр хүн мүн хайгаад байгаа болтоймаа...ийш тийшээ хараал...хнннн гэж бодоол би хар гүйхээрээ очдын...маниэр намайг хараагүй л дээ... тэгэхээр нь “сайн байна уу” гээл хажуунаас нь мэндэлдийн...тэрүүхэндээ сорвийг нь хайгаад л...тэгсэн наашаа хардгын өнөөх чинь...юу вэээээээ э э э....тэгсэн чинь...
би бараг зогтуссан доо...
сүүлийн үед тэгж зогтусахаар юм цөөхөн ч байж. “зогтусах” гэдэг нь сайн утгаар шдээ. маниэр саймшраад гар барих гэсэн болохоор би бас саймширч гар сунгадгын...тэгж байж бүр ойрхноос харчихдаг байхгүй юу...сорвийг нь биш...сорви нь нээх тийм сүртэй биш л байналээ шд...нөгөө хүн яах гэж тэгж хэлсийн, сонин амьтан....нүд нь л байхгүй юу, хараад хачин болсон юм нь.
маш сонин нүд байсан. гоё биш, ганган биш, хөөрхөн биш...бас сайхан биш. том биш, урт сормуустай биш, айхтар сүрхий давхраатай биш. гэхдээ л сонин нүд байсан. юу нь ч юм, нэг л тийм “зогтусахаар”... яджийхад миний үгсийн сан хүрэхгүйн. гэхдээ хараад “зогтуссан” л юмдаг. гэхдээ эгч тэрийгээ гаргахгүй шд, нуучихдын. юу ч анзаараагүй юм шиг, ямар ч юмыг нь онцолж хараагүйм шиг...үл тоомсорлосон байдал гаргаад л...үл ялиг ярвайсхийгээд л...өө энэ зэргийн нүд бол бишгүй л харжээлаа...яршиг л байна...харин чи миний нүдийг хар аа... гэсэн царай гаргаад л. гэхдээ нүдийг нь аймаар сайн харж авдын, ойрд ийм нүд хараагүйм чинь, яадийм.
уулзаад удсан ч үгүй, салаад явсан чинь эгч догдолчихсон явжээдийн. юу вэ чи одоо!!! түрүүхэн харжээсан нүдийг бодчихсоон харин, яах гээд байгаан...юм үзээгүйм шиг...гээл бодлоо нэг жүкүндэж таслах гэснээ догдолсон сэтгэлээ өрөвдөөд...зассссс гээл зоргоор нь хаячдын. тэгсэн чинь гоё байсан. энэ дотор нэг хүүхэн дуу аялаад суучихдын...нүд нь бодогдоод л...тэр залуу өөрөө биш.
-- нэгдүгээр бүлэг төгсөв --