|
|
БҮХ |
зун дууслаа... маний хувьд ямар ч ахиц дэвшил, хөгжил өөрчлөлтгүй, бахь байдгаараа байран дээрээ, бараг ухарсан байдалтай.
анхны хайрын эзнийг бараг бодохоо больсон... өдөрт дөнгөж нэгээс хоёр удаа. заримдаа бараг 0. гэхдээ түүнд аз жаргалыг байнга хүсээстэй.
дараах хайрын эзнийг огт бодохоо больсон... хайр байсан эсэхэд эргэлзэж эхэлсэн байдалтай. гэхдээ түүнд ч бас аз жаргалыг хүсээстэй.
түүний дараагийнхийг... бодож байгаа. бодчихоод байгаа.. аль болох бодохгүйг хичээж байгаа. үнэрийг нь санасан байдалтай...гоё үнэр. бодохгүйэ.. тэхх бодохгүй... түүнд... бас аз жаргалыг хүсээстэй. өчдөр.. урждар ч билүү, би мээсэнжэрт үсгээ далжийлгасан байдалтай ... инвизьөблллл.., тэр орж ирэв. бас гарав, бас ахиад орж ирэв. би бичив... таипинг... hi... аймаар эм зориг гаргав. мянган жил завсарласан таипинг... сээнд хийхээ түр азнан дотроо тоолов... нэээг... хоооёрр... гуравв.. тэр гарав..
.. Өөөөө...
... орж ирэв... би сээнд хийсэнгүй... тэр гарч таарвал шараашд, нээх оффлаин үлдээцэн этр, яахгээдийгаамбэ... мөн үү? ... нээг... хоёррр... гууравввв.. тэгээд back space.. back space... тэр гарав.. ашгүй сээндлээгүй нь боллоо. намайг сээнд товч даруулаагүй бурхаддаа талархав.
түүний утасны дугаар, мэил хаягийг аль хэдийнээ арилгаастай. халамцуудаа залгавал...бичвэл.. гайшдэ. гол нь нүгэл хийхгүй байх... өөрөөсөө санаачилж нүгэл үйлдэхгүй байх.. мөн үү? хүний гараар могой бариулах гээд байшдэ.. би ийм хүн сайтай.
амьдралд back space хиймээр зүйл олон. хийж болохгүй нь гачлантай. гачлантайг мэдэнгүүтээ "аргагүй хамгаалалт"-ыг хийж эхэлдэг. түүний нэг гол төрөл зүйл нь "бусдаар үйлдүүлэх хэв".
бусдаар үйлдүүлсээр байгаал дуусахым биддэ.. гэж мэгэнгүүтээ жоорны дуунуудаасаа нэгийг.
ноднин чигсэн бас энэ дууг жоорноосоо гаргасан байх. ирэх зун энэ дууг тавихдаа өөр агуулгатай бичлэг оруулах болтугай... траххх дибидаххх бибидахх..
анхны хайраас бусад бүх тохиолдолд БҮХ байсым байшү... о магаааад дувтан хүний эрхэнд байсан байшдэ, хөөрхий дарлагдсан бүсгүй.. үэхэхэ
жич: БҮХ --- Бусдаар Үйлдүүлэх Хэв
|
|