энд урагшаагаан галт уул дэлбэрэв. гэхдээ энэ тухай бишийм. үсчинд очиж туранхай гэж жигтэй, лаагаар хийчихсийм хагас тунгалаг шахуу зүстэй япон залууд толгойгоо даатгатал миний үс дэлбэрэв. гэхдээ энэ тухай бишийм.
уржигдар, гэр өөд минь зүглүүлдэг богоон 20 гаруй минут хоцорч ирээд, замдаа 30-40 минут саатаж зогссоны улмаас маний дугжралт цаг гаруйгаар хойшлов. хүлээх зуур, утасны батрээ, подын батрээ ар араасаа амь тасарсаар хөөрхий би хийх зүйлгүй болж, унтаад буудлаа өнгөрөөчихгүй хэмжээнд бүлцэнгээ аньж, бяцхан фантаазид автан гиюүрч баахан суув. зэвүүн. хэн нэгэн санаатай санаагүйгээр богоонд шүргүүлж гэмтэж бэртсэн, эсбөгөөс богооны урдуур үсэрсэн болтойм. хэрвээ хэн нэгэн үсэрсэн бол, хэрвээ тэр үсэрсэн хэн нэгэн амиа хорлосон бол, хэдий тэр хэн нэгэнд амиа хорлох зайлшгүй шалтгаан байлаа гэхнээ ингэж олон хүнд бөөн түвэг тарьж яанам билээ. бүр цаашилбал ямар нэгэн юм нь рисаикл, риюьүүз, рикрьиит хийж болох байсан хайран сайхан махбодыг богооны хүнд, хүйтэн, төмөр биед дэвсэж өгч, хэлбэр дүрсгүй болгон няцалж, бяцалж, хугачиж, хагалж, цацаж, нялж, урсгах ямар хэрэг байнам билээ. үгүй юу? үгүй ч байж магад аа. яагаад гэвэл маний мэдлийн махбод биш учраас эзэн нь биеэ мэдэж энд маний бие блогтоо донгосуур бичлэгээ нэмдэээээг гэх дэлхий ардын цэцэн үг бий. махбод махбод, хайран махбод гээд байгаа нь амиа хорлохоос гарах үр уршигийн нэг хэсгийг ч болов нийгэм олонд хэрэгтэй болгон эерэгшүүлэн шилжүүлэх гэсэндээ биш бөгөөд, огтхон ч тийм биш бөгөөд, чимхийн төдий ч тэгж бодоогүй бөгөөд үүнийг донгосч суугаа нь ердөө л энд гарсан нэгэн үзэсгэлэнгийн талаар гарсан гомдлоос үүдсэн мөхөс маний мөлгөр жижигхэн тархины магад тэрсүү бодлоос улбаатайм.
саяхан Киото хотод “хүний махбодын гайхам нууцаас” гэдэг үзэсгэлэн гарч дуусчээ. энэ үзэсгэлэн японд 1996-1998 онд эхээ тавьж, 2002 оноос хойш бүтэн “бүрэлдэхүүнээр” зохион байгуулагдаж байгаа бөгөөд 35 үзэсгэлэнгийн танхимаар дамжуулан нийт 6 сая 500 мянга гаруй хүнд “гайхамшигт махбодон үзмэр”-ээ толилуулжээ.
би хоёр ч удаа үзэж, надад тун таалагдсан. таалагдаагүй байтлаа хоёр дахаа үзэв гэж. дурласандаа ч дахин үзсийм биш ээ, хэн нэгэн эрхэмд заавал үзүүлмээр санагдсан хэрэг.
Киото-д 5 жил завсарласны эцэст 170 үзмэртэй том үзэсгэлэн дэлгэтэл “хүний цогцсоор үзмэр гаргаж сэтгэл санааны хүнд дарамтад орууллаа” хэмээн санал гомдол гарч, шүүхэд мэдүүлэхдээ тулан энүүхэн хавьдаа шуугиад авав.
үргэлжлэлийг маргааш ч юм уу..
"гайхамшигт махбод"-ууд энд