ойрд, мээкээ зүүд их зүүдлэхийн.
хэдэн өдрийн урьд, тэрийг нөгөө бүсгүйнх нь хамт зүүдлэхийн. бүсгүйд нь хальт мульт таньдаг, ооогт хамаагүй хүүхнийг тоглуулахын. хэд хоноод ахиад ойролцоо зүүд зүүдлэхийн, бүсгүйд нь бас л нөгөө хальт танилыг тоглуулахын. тэгээд би өөрөө их хорсоод ч байх шиг, хардаад ч байх шиг байхын, тэрийгээ өөрөөсөө нуугаад, бас нөгөөдүүлд мэдэгдүүлэхгүйг хичээгээд байх бололтой байхын.
урд шөнө бас мээкээ зүүд зүүдлэхийн. би пионер байхаасаа оюутан болсоны дөнгөж дараахан хүртэл амьдарч байсан байраа үе үе зүүдэлдийн. тэр байранд байхын. жижиг өрөөнд байхын. жижиг өрөө том болчихсон байхын. тэнд тэр байхын. түүнтэй хамт нэг хүүхэн байхын. тэр хоёр үнсэлцэж байхын. тэгтэл нөгөө албан ёсны бүсгүй нь ирэхийн. би түүнийг хэргээр өнөө өрөө рүү шагайлгуулахын. тэр анзаарахгүйн. би шагайхын. ахиад өөр хүүхэнтэй үнсэлцэж байхын. тэр хүүхэн нь өнөө хэн ч бололтой байхын. тэр хоёрын үнсэлцээн сээгэс рүү шилжих шахахын. би нөгөө албан ёсны бүсгүйг ахиад шагайлгуулахын. би бүр түүний талд орцон байхын. тэр анзаарахгүй өнгөрөх гэнгүүт нь би түүнийг нэрээр нь дуудах шахам мэрийж байж бүсгүйд царайг нь харуулахын. тэгээд тэд бодвол муудалцсан биддэ.
гохь нь шд.
каадр солигдсон.
сэтгэл ханаад ч байгаамү, хардаад ч байгаамү, харамлаад ч байгаамү, үл ойлгогдох заваан “сэтгэл” шөнөжин намайг зүүдэнд тамлаад өглөө дэн дун. огттттттт хамаагүй хүмсийг, огггггггт хамаагүй болсон хүмсийг ингээд зүүдлээд байхын. зүүдэн дундаа “хорлодог” хүртэл болчихсон байхын. хорлосон хэрнээ таашаал авахгүй байхын үэхэхэ.. зиа тэгээд зүүд маниас хамаарах биш дээ. үнсэлцээний хувьд бол унтахын өмнө үзсэн кинон дээр баахан үнсэлцээн харсанаас болсон байж таарна.
гоё үнэрттэй хамт үзсэн кино.
үнсэлцэгч ч гэсэн цагтаа сайхан үнэртдэг байсаан, сайхан үнсэлцдэг байсаан.
үнсэлцэхдээ олон сая вирүүс солилцдог байсан байх даа, бид... ай көк тэнгээр! үхэтхийв.