япон брэндийн, хятадад үйлдвэрлэсэн хөвөн даавуун, нимгэн, дотуур цамцан дээр, хаана хийгдсэн нь үл мэдэгдэх амээрк цэргийн ногоон цамцны хуулбарыг өмсөөд, япон брэндийн францад дизайн нь хийгдэж энэтхэгт үйлдвэрлэсэн ангор ямааны хар мохэирэн цамцаар зузаалаад, хөлдөө монгол брэндийн монголд хийгдсэн монгол ноолууран ногоон оймстой монгол халтар майжиг хөлийг монголын, нэр нь үл мэдэгдэх брэндийн монгол ноосоор хийсэн эсгий цэнхэр таавчигт жийсэн манүүхэн франц брэндийн японд хийгдсэн зэвхий ногоон мэтаал өнгийн хумсны будгаар монгол даргар хумсыг хайш яйш будсан болж суухдаа америк брэндийн хятадад угсарсан аиподыг америк брэндийн хятадад хийсэн дуу өсгөгчид зоож, япон аавтай, швээд ээжтэй эрлийз хүүхний аангилаар дуулсан дууг сонсонгоо зарим хэсэг дээр нь хундага брэндийн оригинал гингэнээнээр огцомдуухан чимэж ялхайх нь сүүлийн хэдэн сарын хугацаанд блогмн-н нүүр хуудас руу орохоор бага, дунд эсвэл ахлах сургуулийн коридороор яваад байгаам шиг, үе үе тэдний дэвтэр ном, ноорог цаас болон тэдний багш нарын өрөөг юм уу конспектийг шагайгаад байгаам шиг, заримдаа амраг хосын хөнжил дэх шивнээнээс бусад бүх шивнээг хулгайгаар сонсоод байгаам шиг, нусгай үрс тусгай сэдвээр /гэдэг нь олон улсын болон ганц манай улсын улс төр, шашин машин гэх мэт..ии.и.и.ии..чичрэв/ шүлсээ үсчүүлэн, үсээ сэгсэлзүүлэн, толгой хаялан ном биш дэвтэр биш паранпүүшиг хаялцахыг хүчээр “сонсголдуулаад” байгаам шиг, гадаадын сонин сэтгүүл, саитаас орчуулсан материалаар дүүрсэн сонинцрыг хүчээр “уншуулагдаад” байгаам шиг санагдах болсонтой огтхон ч хамаагүй бөгөөд зүв зүгээр сатааран суугаагаас цаашгүй билээ.
биеийн дунд хэсэгт юу өмссөнийг бичээгүй нь огт юу ч үгүй байсан үг биш бөгөөд.... маиа хирасаваг сонсчих, тэхүү.
амээрк цэргийн цамц биш усан цэргийн цамц олж авий байзу.
VIDEO