PEEPHOLE
2011-03-05 13:38
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(4)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1001 удаа

хүнд зарагдаж яваад гольфын талбайгаар гальт шагайж хог түүх завшаан тохиолдов, гольфын бөмбөг мөмбөг, бөмбөг тогтоодог гадас мадасхан. тоглоомын юм шиг жижигхэн машаанаар нь ийшээ нэг, тийшээ нэг явав. тэгж явангаа даарав. хүйтэн салхинд илбүүлснээс хүзүү хоолойгоо вирусаар “шимүүлж”, халуурах халуурахгүйн хооронд амьсгаа дээрдэн, хацар ам улаа бутран байгаа мэт жүжиглэж нэг дэх өдөр ажлаас хойш суух мэргэн бодол харван орж ирэхүйеэ... өвчинд шаналсан өнчин ооооохиоон... өө биш ээ, өвчинд шаналсан өрөвгөр үүхэн би үүр шөнийн зааг хүртэл тарчлан, өчүүхэн төдий ч дугхийлгүй хоносны улмаас нүдний доогуур хөх туяа татсан мэт болгож нүүр хувирган түрхэх саарал ба зэгэл ногоон өнгийн энгэсэг гарт баригдавай, цүнхний ёроолд.

зиа энэ яахав, истартээгийн асуудал.

нэмж, маасаг олж зүүх!! халуураад үхэх гээд байгаа ч хайран сайхан ажлынхаа төлөө хамаг бүхнээ зориулахаар шийдэн, хавантай нүүрнийхээ талыг маасгаар нуун барин, халууран амьсгаадаж, дэмийрэн донгосохыг үл тоон... ажилдаа тэмцэн ирсэн аюулын зүтгэлтний дүрийг гарамгай бүтээх!! тэгээд үнсүүлж... өө биш ээ.. үнэлүүлж, өрөвдүүлж, үлдэж аваад лазагнаж өгнө дөө.. үэхэхэ.. гэж ы опирааци төлөвлөнгөө гольфын талбайн энд тэнд байх бөгөөд хэн ч хэзээ ч хөл гишгэдэггүй байх гэмээр шигүү модтой, ширэлдсэн буттай, “ширэнгэн” төглийг харжий явахдаа бөөрийг нь гаргасан хүнээ энд авчраад нуучихвал, гишгэх газар байтугай тарвалзан бөмбөрөх газар олдоно байх даа, гэмт хэрэгтэнд.. гэсэншүү юм сүр сархийн бодогдож, сэргийлэх цагдаад хэлий байзу хэмээн сонор сэрэмжит иргэний сэтгэл маань сэргэх нь сүүлийн хэдэн өдөр дараалан үзчихээд болохгүй байгаа хүн амины хэрэг, түргэн тусламжийн эмнэлэг, шүүх эмнэлгийн задлангийн шинэ эмч, хэрэг мөрдөгч хянуур өвгөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг хувийн сонирхлоор мөрдөгч цагдаатай, японы, амээркийн олон ангит олон драмыг зэрэг зэрэг үзэж, боловсруулах гэж бяцхан тархиныхаа байдаг цөөн эс, эдээ пужигнуулжийгаагийнх биддэ. нуулжийгаа гэж бас хэн бэ, жийгаа гэж бас юу вэ?.. гээл мөрдөөд эхлэмээр санагддаг болчихоод байгаам даа.

◉ түргэн тусламжийн эмнэлэгтэй драмыг ч яахав, цаг нөхцөөх гэж эхлээд одоо тэгээд үзчихээд байгаа, зус гэж. цаг нь тэгж таараад байгаамаа, би буруугүй. голон голон үзжийгаа би ямар вэ? үхэхжийгаа өвчтөний хажууд мэдрэмжгүй жөүк хэлцгээх амээрк эмч нар ямар вэ? зэрэг зэрэг, дараалан дараалан асуудал үүсэн, дараалан дараалан шийдэгдэх хүний амьдрал яагаад ийм оочэр дараалалтайм бэ?

линкийг нь оруулах гэсэн чинь драмынхаа нэрийг мэддэггүйм байна, тэгжийгаад нэг харж авий байз.

◉ аа харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг хувийн хүсэл сонирхлоор мөрдөгчийн хувьд миний дуртай хоёр жүжигчин тоглодог бөгөөд гэмт хэрэг ба түүнийг үйлдэгч хүмсийн атаа хорсол, алдаа эндэл гэх мэтчилэн ер нь хүн гээчийн бүхий л муу муухайг маш хөнгөн, инээдэмтэй, бас маний япон хэлээрх хошин шогийн мэдрэмжид ойроор үзүүлдэг болохоор мангайн инээж суухдаа магад багыг ч болов сурдаг буйза, би.. ухаантай японуудтай мээнэг харьцахдаа ямар үгээр юу гэж хэлэх гэх мэтийг... ямар овоон дээр ямар шувуу суулгах, ямар шувуу суулгахын тулд ямар овоо босгохов, ийм шувуу суулгасан гэж бодогдуулж орхиод тийм шувуу суулгахыг, ийм овоо босголоо, ийм шувуу сууг гэж хуурч орхиод шувуун дээр овоог суулгах гэх мэтийг.. аа бас.. мөн.. түүнчлэн.. сэжигтнийг цохилдуулан байцааж, ороосон асуултын тусламжтайгаар буланд шахан эрүүдэж, асуултын ороолтыг улам чангалан хоолойг нь боож айлгаад, өөрийнх нь амаар хэргийг хүлээлгэн, ингэснээр ялыг бага боловч хөнгөлөх гэх мэтийг.

сэжигтний төлөө байгааз?

тээр жил ч бас л тийм л байсан.

энэхүү чика биш щика чадвараа эх орныхоо төлөө зориулахымсан.

дүрүүдийн инээдэм ханиадмын өгөө аваа хурдтай бөгөөд мээнэгдүү өрнөх нь үзүүштэй. яг ийм газар, ийм хүмстэй ажиллаж хамт мээнэгтмээр үл бүтэх, үл гүйцэлдэх хүсэл асар оргилоостой. гол дүрийн Одагири Жоо гоё залуу, задрах жүжигчин, энгийн үедээ хувцаслалт этр тун танхай ганган. La Maison de Himiko – д тоглосныг нь үзээд бусад кино, жүжгийг нь үзмээр санагдсан жүжигчин. Аа бас гоё уруултай кк.


аа харин шүүх эмнэлгийн задлангийн шинэ эмчтэй драмын хувьд, рэнтаал шоопд цаг нөхцөөнгөө дивиди нь цэвэрхэн хөөрхөн хавтастай болохоор нь аваад үзциймаа. ихэнх нь дуртай жүжигчид, гоё хүүхнүүд. арван хэдэн жилийн өмнөх эртний эд, японых юм болохоороо жаахан панаалтай үзэгдэл олонтой, ур муутай ч гүй яахав ээ. задлангийн эмчийн тухайм байж хэт бодит байдалд ойр, муухай зуухай, аймаар маймаар дүрс огт гарахгүй нь жаахан тиймэрхүү.

хүн гэж ер нь муухай амьтан шүү, эсвэл би ч тиймиймү, аа.. гэж нүүрээ дарчихаад хурууныхаа завсраар хармаар санагдаад байдаг, харчихаад байдаг, харчихаад айгаад эвгүйцэх хэрнээ тархины хаа нэгтэйгээс ямар нэгэн бодис, тухайлбал норадрэналин ч юм уу, доофамин ч юм уу ялгараад байдаг, тийм болохоор манид тааламжтай байдаг. тэрийгээ мэдээд байдаг. мэдээж бага хэмжээгээр. мэдээж бүх тохиолдолд биш, мэдээж зөвхөн дэлгэцнээс... гэдэг утгаар нь авч үзвээс энэ драма огтхон ч тийм улай мулай гаргахгүй боловч хэзээ, хаана, хэрхэн талийснаас цогцсонд ямар шинж тэмдэг үлддэг талаар анхан шатны хэдэн үгтэй болоод үлдэх эд. “өрөөлийн эрхэнд өнгөрсөн хүн үг хэлэхгүй ч хэлэх гэж байсныг нь бид цогцосноос нь уншдаг юм” этр гээд лаг лаг юм хэлнээ, дүрүүд нь.

аа харин дэээр үед, хэрвээ эмч болвол, хэрвээ шдэ, мэс заслын юм уу задлангийн эмч болохымсан гэж боддог байсныгаа үзэж суугаад санан гиеүрсэн минь багадаа адал явдал, гэмт хэрэгтэй номонд хэсэг зуур шүлэнгэтсэнийх биддэ. даанч надад цагаанаас илүү хар өнгийн хувцас зохидог, дунд сургуульд эхний жил хими заасан тас хар царайндаа цав цагаан шүд яралзуулсан, дөрвөд, хатуу боловч хичээлээ гоё заадаг багштай солигдож орсон нарийхан, унжгар эмэгтэй багшийн хичээл сахилгагүйтах, хуулах, өөр хичээлийн даалгавар хийх, хов жив, холион бантан зуурах, хор найруулахын диваажин болж хувирдаг байснаас болоод эмч болж, “би ард түмнийхээ төлөө энд тэнд энхийн манаанд ингэж тэгж зогсож зовжийхад.. засаг төр намайг анхаарсангүй,зовиурт өвчтөнүүд үнэлсэнгүй!!” гэж гомдоллосоор эмнэлгийн салбарын оны дэд тэргүүний ажилтан шагнал авах байснаасаа сайн дураар татгалзсан түүхтэйм.

линкийг нь оруулах гэтэл арван хэдэн жилийн өмнөх болохоор тиймийм хайгаад олсонгүйэ. зүгээр нэг иймийм бол байна.

аа харин цаг зав гаргажийгаад the king`s speech-г үзхиймсан гэж боджийгаа.. коолин фьөрс .. шаймийчихаад тун чиг зөөлөн, аятайхан харагдах хэрнээ цаанаа нэг нуруутай баймаар төрхтэй бөгөөд авъяаслаг жүжигчин шүү... далийгаад эхэллээ, нээрээ ханиад хүрээд дэмийрчийгаан болов уу? чийгаа гэж бас юу вэ?

гээлү кк.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-03-08 | 15:09
Жүүд
илүү уртыг бичнээ

гээлү кк

Такара
гоё дуу байна! энжоидов.

Дао
ум маани бэдмээн хов

Холбоос | |
(dao | )
2011-03-07 | 22:38
уншиж дуусгах гэж ухаан алдахаа дөхөв.

Холбоос | |
(takara | )
2011-03-05 | 21:09
goe post bna, ene minii oird taalaad bgaa duu, neg taalsan duugaa daxin davtan sonsood bdag n dopamin yalgaraltai yax argagui xolbootoi n monoos mon bolbuu
hope you'll enjoy
http://www.youtube.com/watch?v=L33LYC0n5rA&feature=feedlik

Холбоос | |
ёxx, урт байлаа... (jude | )
2011-03-05 | 15:38
гэхдээ богинохон байсан, яг үнэндээ..


ярзайтал инээх

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)