PEEPHOLE
2011-03-10 09:22
A:ннннн..
Сэтгэгдэл(19)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 875 удаа
тэгээд хүний машаан гуйж ээжийгээ суулгаад аваад явлаа. нөгөө жолооч нь олигтой явж өгдөггүйэ. “ахын дөө, ер нь дэмий байх аа, буций. эсвэл чи өөр хүн гуй”.
тэгсгээд эхний таарсан айлд бууж хэсэг амрахдаа нөгөө жолооч ахыг баахан гуйж ятгаж байж ээжийгээ хот хүргүүлж, дүү нар дээрээ орхисон. хүнд тэгж аав ээжийнхээ хоорондох асуудлыг ярих шиг хэцүүм байдаггүйн билээ, за тэгээд манай сумынхан бүгд мэднэ дээ, жижигхэн газрыг ч хэлэх үү.

манай аав чинь залуудаа тэр сумынхаа атмаан байсан, өнөөдөр үхтэл нь нүдчихээд маргааш тэр хүнд нь тус болох зүйл гарвал юу ч болоогүй юм шиг тусалдаг, хожим гайгүй буурь суугаад хэн хаана яаж зовж зүдэрч байна, өөрт юм байвал бүгдийг нь өргөчихдөг болсым шиг байгаан. хөрөнгө зоорь гээд байх юм байх биш, өөрөө хоосон шахуу хэрнээ зүгээр л байгаагаа өгөөд явуулчихдаг. тийм болохоор нь хүмс шаваастай. сумын төв дээр аавд дургүй хүн бараг байхгүй дээ. тэгээд тэр жолооч эвгүйцээд байхгүй юу. настай улс юухан удахав дээ, төдөлгүй ээж гэр рүүгээ буцаад явна биз дээ.

манай ээжид бас буруу бий. ямар сайндаа манай нэг охин дүү тэгж байхав дээ, нэг удаа очиход нь нөгөө л муудалцдагаараа муудалцаад, аав ээжийг хэд хэд цохиод уйлаан майлаан болсым байгаа биз. надад ирж ярьж байгаам, манай тэр дүү. “ээж ер нь өөрөө болдоггүйн байлээшдэ” гэж, хэхэ.
- хаха..
- хэчнээн багаасаа хэрүүл уруул, зодоон цохион үзэж өсөөд, хэцүү байдаг байсан ч би аавдаа ер нь илүү шүү. ээждээ бол нэг л тиймхэн. яагаадыг мэдэхгүй, цаанаасаа л хэхэ.
гэхдээ манай аав чинь яг миний эцэг бишийм байгаам. манай 6 дүү надаас шал өөр, нүд хөмсөг болсон царайлаг улс бий. та харвал гайхна. нуруу туруу бий шүү дээ, бий. аав, ээж хоёр өөрснөө надаас нуугаад сүйд болдым, намайг аавын хүүхэд биш гээд мэдчих вий гэж. харваас ойлгомжтой байхад.
- одоо хүртэл үү?
- тэхх, одоо ч гэсэн. нуусаар байгаал үхэх юм шиг байгаан, хэхэ. би аль хэдийн мэдчихсэн байхад.
- чи яаж мэдсийн?
- гүй яахав дээ, том болоод юмны учир бага сага гадарладаг болоод ирэхээр дүү нараасаа өөр байгаагаа анзаарна шдэ, өөрөө. нэлээн хойно сумын төвийнхөн тэгээд л ярина шдэ, илүү үгэнд дуртай хүмүүс нь. тэдний амнаас л ханд авна биз дээ, эгч. ээжийг зовоогоод яахав гээд асуугаагүйэ.
- эцгийгээ мэдэх үү, хэн гэдгийг нь?
- гүйчишш, үгэнд дуртай хүмүүс чи өөр эцгийнх шдэ л гэхээс биш хэн гэдгийг нь аав ээж хоёроос өөр хүн мэдэхгүй биз. яаж ч хэрүүл уруул болсон, харин миний муу аав чинь энэ тухай огт хөндөхгүйэ.
нэг хэцүү нь надад дүү нараас илүү сайн байх гээд их хүч гаргаад байх шиг санагдаад, аавыгаа өрөвддийн. аавдаа юу аваачиж өгье дөө, ээжид даралтны апраат авсан нь дээр гэсэн тээ? та. эрэгтэй дүү бас зургийн апраат захиад байдаг. тэрүүнд ч яахав, хуучин хямдхан юм ч байсан хамаа алга. хөгшин хар юм бий. тэр гэж нэг манай ганц дараа байнаа, айлд нэг тийм хүн байхын. ажил хийхгүй, архи ууна, авгай байхгүй, тэрийг хэн тоож суухав. бас тэгээд утасдаад зургийн апраат захиад байгаам шүү, намайг энд мөнгө тариад байгаа гэж боддогиймү хайшаам, өөрөө ганц удаа дэм болохгүй байж.
- тэр мөнгөөрөө аавдаа юм аваачиж өгсөн нь дээргүй юу?
- харин ээ, уг нь тийм тээ. гэхдээ бас гайгүй юм аваад өгчихиймсан, хөөрхий ганц удаа юм захиж байхад нь гээл бодогдохын. аавд юу зүгээр вэ?
- аав чинь ан хийдэг гэлүү?
- өө буу үүрээл гарч өгнө. хотоос ч улсууд зорьж ирж хамтдаа уул руу гарна. хүн өөрийг нь гэхээр үгүй гэж чаддаггүй хүн байгаам.
- дуран аваачиж өгвөл?
- нээрээ тэгдиймү. за та л зааж өгөөрэй. би юугаа мэдэхэв. аав баярлах байх, нээрээ.
тэрмуу дүүд апраатыг нь болий, болий. гэхдээ мөнгө илүү гарвал бас харчихдым билүү? апраат.
ээжид даралтны апраат авчихвал болоод явчихаж байгаа нь тэр. ээжийн эгч нь үзвэл бас ийм юмтай болохымсан л гэх байх даа, сонин хачин юм эдэлж хэрэглэх дуртай, ганган эгч бий. одоо ч эмээ л дээ. гэхдээ л манай ээжийн хажууд бол хачин сэмбэгэр ээ, хэхэ. арьс марьс нь толигор, илүү дутуу харвин марвингүй. манай ээж хажууд нь байхгүйэ, 7 насаар дүү байж бараг ээж шиг нь шахуу.
бид хэдийн л төлөө биз дээ, өөрийгөө гаргуунд нь гаргаад хаячихсан. сургууль ном хөөж яваагүй, хожим биднийг том болсон хойно л сумаасаа гарч хот руу хэд хэд явсан байх. гэхдээ биднийг багад ном их уншдаг байсан санагддын, заримдаа сургаж захихдаа яг номноосоо уншиж өгч байгаа юм шиг, жирийн үед хэрэглэдэггүй үгээр яриад, би жаахандаа гайхдаг байжилээ, хэхэ. тэгсэн мөртлөө манай гэрт ном байдаггүй байсын, бодвол хүнээс авч уншдаг байсым болов уу даа, бид хэд урахыг нь ураад, эрээчихийг нь эрээчээд байлгадаггүй байсан биз.
би ч сургуульд орсны дараа сургуулийн номын сангаас бараг бүх номыг нь авч уншсан даа. та энэ номнуудаа монголоос яаж авчирсын, айхтар хүнд болно биз дээ. яаа, миний ачаа ч бас нэлээн болсон шүү, одоо яанаа..

гэхийг сонсонгоо ганц шил улаан дарс хувааж хүртэн, шарсан төмс, хэрчим бяслагаар даруулахдаа түүнийг чимээ гаргалгүй зажлаасай гэж хүсэмжлэн суугаа өөрийгөө зүхэвэй.

дараа оройн яриа: түүний ээжийнх нь “ганган эгч”-ийн тухай.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-03-14 | 07:39
Lolya
тэврэлт үнсэлт

Холбоос | |
(Lolya. (зочин) | )
2011-03-13 | 21:31
тэврэлт хайртай

Холбоос | |
(хундага | )
2011-03-13 | 20:52
зочин
ириииллиии?

зочин
нн..хэнмэдэхэв. хүчилсэн ч байж магад. хүний хүүхдийг чин сэтгэлийн угаас хайрлах гэдэг тэр болгон хүн бүрийн чадаад байдаг эд биш байх аа.
охин нь тэгээд дуран аваад харьсан даа.

гэр
чамд баярлалаа шүү.

Галавсай
замд гарцан хойно, яах чинь энэв? кк

Холбоос | |
(Галавсай (зочин) | )
2011-03-13 | 09:56
наашаа ирж яах гээд бгаам наанаа байжээ гссс... ярзайтал инээх

Холбоос | |
(гэр (зочин) | )
2011-03-12 | 19:35
чамд санаа зовлоо шүү.

Холбоос | |
(Зочин | )
2011-03-12 | 17:55
хөөрхий муу аав, хүчлэх юу байхав дэ
байгаа нь тэр биз...

үр хүүхдүүд ухаан бодолдоо би ийм мундаг энэ бүхнийг ингэж харж ингэж бодож байна л гэж ойлгодгоос

зүүн баруунгүй дуурайхдаа дуурайж ухамсартай ухамсаргүй хүний амьдралын ухааны үргэлж болдог шигээ ...

Холбоос | |
(Зочин | )
2011-03-12 | 14:08
Safe and sound. Not 川越, of course

Холбоос | |
(хундага | )
2011-03-12 | 13:49
G84
тэврэлт cool

Фриска
тэврэлт тэврэлт

Мар2
тэврэлт баяртай байна

Холбоос | |
(MAR2 | )
2011-03-12 | 11:59
тэврэлт

Холбоос | |
(Friska (зочин) | )
2011-03-12 | 11:32
тэврэлт

Холбоос | |
(g84 | )
2011-03-12 | 11:24
амьд арзааж байна
бичлгийг чинь уншиж амжсан үгүй...

Холбоос | |
(хундага | )
2011-03-12 | 10:27
cool

Холбоос | |
(xvv | )
2011-03-12 | 10:17
тэврэлт

Холбоос | |
(хундага | )
2011-03-12 | 09:56
dao
гайгүйэ, баярлалаа

dadido
харин тиймийм шиг байна кк

mlog
болгоомжтой байнаа, өлмий дээрээ явжийна

зочин
хаана билээ?

Такара
баярлалаа, энд айхтар юм болж байнаа, яг голомтдоо бол.
утаатай чигсэн Ууууулаанбаатаааар мээн..

Холбоос | |
(takara | )
2011-03-11 | 23:31
aimaar tom gazar xodolj, bgaa gazar chin xol uu? hope you are safe, take care, medeetei bgaarai

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)