за юуугаанннн хараадаагаанбэээ ээ э... хггг... алииийййв, би бас авъя л дааа... наад чихэрнээс чинь... хггг... хахахаха... наадахаасаа бас л даа... пүүүххххх ийм олныгууууу даа... хахахаха... жилийн нөөөццццц айн?... зааа за... болгоомжтой айн... эртүүдийнх шиг юм боловоооо...хггг...би хэзээ тэгжээсийннннн... зассссссс... ингээдаахын бол чинь... мэджаагаазззз... хггг... хахахаха... за за... сайхан амраарррррр... мэилдээрэээрррээ ээ... хггг
халамцуу хэл маань тугалган бүрээстэй, гүүрэн засвартай араануудтай зодолдон ороолдож, арай чүү иймэрхүү хэдэн үг чулуудсан байх, тэгж боджээна. тэгээд гарч өгсөөн, хойд урд 2хон дугуй нь зэрэг мааждаг, задгай машаанаа унаад. миний машаан чинь лаит лаим гриин гэдэг мээтал өнгөтэй, хэд хэд унагаж урд талын багаажныхаа зарим өнцгийг халцалсныг эс тооцвол шооооооо шинэ гэж мэд. задгай болохоор шөнийн сэрүүхэн агаар зүсээд эзнийгээ цүнхтэй нь, цүнхийг нь элдэв эд зүйлтэй нь, элдэв эд зүйлийг нь эрээвэр хураавар дурсамжтай нь ачаад, чихэвчээр сонсож байгаагаа дагаж үе үе эрс огцом “эгшиглүүлэх” дуу хуурынх нь хамт тээгээд сүнгэнээстэй гэж төсөөл. харсан хүн атаархана. гэхдээ тэр хүн нь бас халамцуу бол. согтуу хүн сохор ухаантай гэж. халамцуу хүн хагас ухаантай гэж. замаараа комбини орж “үкон но чикара” авч нэг амьсгаагаар гуд гуд гуд. хашир хүн гэж, халчихаад хавийн алкогольтой дирийнк хамж уугаад, хоноод маргааш нь үхэнгээ алдаж, а-р эхлээд и-р төгсдөг, 4 үсэгтэй, 2 дах үсэг нь р, тийм үгийг сонсох нь битгий хэл харангуут амиа хорломоор болж үзсэн хүнийг хэлнэ. би бас хаширчээсан болохоор урьдчилан арга хэмжээ авсан нь тэр. комбини-н худалдагч залуус жуумалзаалаах шиг байсан. усны дусал мэт адил олон ихэр худалдагч зогсоцгоожээв шүү, яг зэрэг хөдлөөд л, яг зэрэг яриад л, лаккк сонин.
|
“үкон но чикара” гэж төө хэрийн биетэй, тэрүүхэндээ ганган шар савтай, цагаан гааны төрөл зүйлд багтдаг олон наст ургамлын охиор нэрсэн ходоод дотор цэвэрлэн тайвшруулдаг дирийнк. уусан байхад маргааш нь өнөөх цээртэй үгийг харах байтугай хэлэх байтугай хашгираад гүйсэн ч яах ч үгүй. монголынхоо хаширдаг хүмүүст үнэгүй тараажаахиймсан. ард олон минь өглөө бүрийг сайхан угтаг.
|
маргааш нь сэрсэн. зүүв зүгээр, сээв сэргэлэн. болжмор мэт. харин нэг хармаагаар дүүрэн нойтон салфээтэг, нөгөө хармааны талаар хатуу чихэр. ааннннн… өчигдөр идэж уусан газрын үүдэнд кассны тэнд тавиастай байсан үнэгүй сээрвис. “Та чөлөөтэй авна уу” гэсэн бичгийг нь уншаад туйлын чөлөөтэй аашилсан болтоймаа, бидний хэдэн нөхөд. чихэр нь яахав, торжигнотол зажилчина, энэ олон нойтон цаасыг яалтай билээ. оюутнууд болсон хойно, хямд газар хайж орно, тэнд нь хямд үнэндээ таарсан л юмнууд байна, үнэгүй тавьсан нойтон салфээтэг нь хүртэл. яах гэж авсан байна аа, мааш ойлгомжгүй. эртүүд бөөнөөрөө наргисны маргааш манай нэг япон охин баахан дүрдэг цай гаргаж ирээд л цай аваарай, цай аваарай гээд л тараагаад байсан. халамцуугаа саармагжуулахаар орсон 24 цагийн иристрааны дирийнк баарны цай. хаа газрын хүмүүс үнэгүй юм, хүний юм хоёрт нугасгүй байхымаа гэж.
нөгөөдрийнх нь өглөө арчсан толь болон айхтар ажигч нүднийхээ тусламжтайгаар биеийн дээд хэсгийн онц чухал газарт сэжигтэй толбо олж илрүүлэв. уртаашаа 3.5 см, өргөөшөө 3 см орчим хэмжээтэй, тэр гэх дүрсгүй, нэг харахад хөх чүм чиг, хоёр харахад хар ногоон чүм чиг өнгө бүхий энэхүү толбо нь мохоо үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн бололтой. энэхүү өнгөний байдлыг толбыг тээж буй махбодын эзний ой тойнд үлдэж хоцорсон мэдээлэлтэй тулгаж үзээд 28-32 цагийн өмнө үүссэн байж болох магадлалтайг тогтоов...гэдэг чинь юу гэсэн үг билээ. юу болов? хаана ингэв? хэн ингэв? юу ингэв? бодоод бодоод бодын шийр дөрвөөс илүү ч гарахгүй, дутах ч үгүй байсан тул хаяв. хаянгуутаа ахиад л шүүрч аваад бодож гарав. бодож гарангуут хамгийн эхэнд бичсэн үгсийг хэлмэр аядан “чулуудаж” байсан санаанд ургав. тэгэнгүүт нь ургасан “бодлын ишийг” нь дагаад дээш өгсөн авирч гарав. авирангуут л задгай машаанаа унаад агаар салхи зүсээд аюумшгийн хурдтай давкижээсан “мөчирт” очив. нэг мэдсэн чинь юунд ч юм тээглээд унаад ч байгаа юм шиг, хоёр мэдсэн чинь эв эрүүл царайлцан гялс мялс босч, “ёоооё яг унахжээшд” гэж мэгцэн машаанаа өндийлгөж тавиад ч байх шиг...хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг олж тогтоов. тэр дохиур нь машааны маань үрүүлийн зүүн талын гар байсан байна. унаж тусан алдаад байгаа жолоочийгоо хараад эгдүү нь хүрээд илээд авсан бололтой. очиж очиж “тэнд” илэхдээ ч яахав. энэ үрүүл ер нь эр байсан байх, эротик золиг.
гадагшаа гарахаараа л машаанаа унадым чинь. машаанаа унахаараа л үрүүлээ барьдым чинь. өглөө гараад явахдаа нөгөө дохиураа заваан чанга атгаж хариугаа авав. хөөрхий гэмшээд л байналээ. жолооч нь бас гэмшээд л байналээ.
ийм л юм болсым даа.