жил гаруйн өмнө ийм юм бичиж байсан байхын. эхний бичлэг биш ч гэсэн бодвол үүнийг бичих гэж л блог нээсэн байхын.
нойр хулжиж одов оо...
...
нойр хулжих гэж монгол хэлэнд гоё хэллэг байх юмаа. адууны тухай бас тэгж хэлдэг шиг санагдана. ойрд нэг л ийм болчихоод байна.
...
нойр нээрээ хаачив аа. энүүнд нэг л хүн буруутай. бурууг бусдаас хайх шиг амар юм гэж юу байхав тээ. тэр хүн яаж буруутав гэхээр ... учир зүггүй цоож цуургагүй ч гэсэн хэр баргийн хөнгөн сэвэлзүүр салхинд онгойж гяхтнаад байхааргүй хаалттай байдаг муу зүрхний минь үүдийг тогшоод байх юм. харамгүй хэлэх дулаахан үгс нь зүрхний минь үүдийг тог тог ... хөндий хоосон болохоор цуурайтна ч гэж жигтэйхэн, хана мөргөж ойсон үг хэд хэд болж үржээд наяад юм болжээнаа энэ дотор, бөөн шуугиан, бөөн хашгираан, бөөн дуу чимээ, бас аялгуу үүсгээд л. уг нь би ийм юм болох гэнгүүт нь поорчигоо онгойлгоод салхи оруулчдым. дороо нам шд.
поорчигоо биш хаалгаа жаахан онгойлгоод шагайгаадахвал яадаг бол?
ингэж бичсэн байхын, хөөрхий, жилийн өмнөх “би”. надаас нэг дүү “би”.