ойрд уу? ойрд гоц гойд зүйлгүй, бороотой саарал өдрүүдийг чийг бамгүй давчих санаатай
чардайн сууна даа.
цэ бэтмээн уужийна, аа харин сонин амтат, үнэрт цайг огт уухгүй байжийна.
энэ биенд муу шүү. ойрд үхчих вий гэмээр болоод байгаа нь
сонин амтат, үнэрт цай холдсоноос болоод байж магадым.
нөхөж уух!
улаанбаатараас олж авсан номин өнгөтэй хумсны будгаар ганцхан будсаан
гэдэг чэнн юуг хэлнэ вэ гэвээс.. юуг ч хэлэхгүйм байнаа.
япон даяар тог цахилгаанаа хэмнээд сүйд байхад би ядаж хумсны будаг хэмнэж болнэз дээ?
хумсаа ч юм уу.
наадмаар олон давхарлаж нөхөн будах!
нойр мойр дэн дун, зүүд мүүд бүдэг бадаг,
бодол модол там тум, гоёх моёх хам хум..
харин сэтгэл мэтгэл нам гүм, үл мэдрэх гэм зэм.
улаан хундаганы заримыг буцаан авчирсных биддэ.
тоог нөхөж гүйцээх!
оюутан ахуйгаас үлдсэн тун цөөн эрдэнийн нэг найз бүсгүйтэйгээ ойр ойрхон чис час хийтэл чаатлав.
норовыг ярьж өгөв. дурсав. сайхан байв.
дараа ярилцах завшаан болгохоор заримыг цааш хадгалав.
нөхөж ярих!
гэж шийдчихээд, цайвар хөшиг татуулан шиврэх бороог харж зогсохнээ байшү дээ..
яавал чиг яаг гэсэн эр зоригт бодлууд ар араасаа чихэлдэн орж ирэхүйеэ
хуяг дуулгаан агсаж.. маргааш гартаа оруулахын төлөөх өнөөдрийн гарзыг
юман чинээ тоохгүй байх хэрэгтэйг өөртөө тунхаглан, тэмцэхээр..
хэнтэй ч юм, юутай ч юм.. бодвол өөртэйгөө л байх даа, зайлуул.
манийг анх олдоход амьдрал эхэлсэн байж таараа,
харин жинхэнээс түүнийг хэзээ эхлүүлэхийг,
дахин хэзээ эхлүүлэхийг
би л мэдийшд
гэдэг хуяг дуулга.
нөхөж амьдрах!
нөхөж жаргах!