газар хөдлөлт, цүнами, цацраг идэвхт бодисын тархалтын голомт болсон Фүкүшима, Сэндаи-н прокурорын газар нь гамшиг болсон 3-р сарын 11-ээс 16-ны өдрийн хооронд цагдаагийн хорих байранд саатуулагдаж байсан сэжигтэн нийт 58 хүнийг суллаж л дээ. “сэжигтнүүдийн аюулгүй байдал болон хохирогч, гэрчийн этгээдүүдийг дуудаж тодруулга, асуулга, байцаалт авч хэрэг шалгах явц хүндрэлтэй болсон тул..” гэж үзэж л дээ, асар хүнлэг хандаж.
гэтэл.. харамсалтай нь.. ёстой дүүрчихсэн нь.. суллагдсан сэжигтнүүдийн дотроос нэг эмэгтэй дэлгүүрийн контор руу дур мэдэн нэвтрэхийг оролдсон гэж газар дээрээ гардуулагджээ. “уг нь хөнгөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байсан хүмсийг л суллаж явуулсан” гэж тайлагнаж байсан хэдий ч прокурорынхны хайр ивээлийг хүртэгсдийн дотор мансууруулах бодис хэрэглэсэн сэжигтэй якүзагийн бүлгийн гишүүн мишүүн, хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн сэжгийн амьтан этр байж гэнэ. ингээд асуудал босож, хууль зүйн сайд майдын сэлэм гялс, Фүкүшимагийн прокурорыг толгой бөндгөс..солигдохоор болж гэнэ.
асуудлыг авч үзжийгаа талуудын санал ерөнхийдөө хоёр хуваагдчихаад байгаа гэнэ.
1. гэмт хэргийн сэжигтэн хэдий ч хооллох, аюулгүй байдлаа хамгаалуулах, амьд байх эрхтэй тул зөв шийдвэр гаргасан гэж.
үнэншд.
2. гамшигт өртөөд амь наана там цаана яджийхад баахан сэжигтэн суллаад нөхцөл байдлыг улам түгшүүртэй болгож, гэмт хэрэг үйлдэх боломжоор хангаж, жирийн иргэдийн аюулгүй байдалд “байгалийн гамшиг + гэмт хэрэгтнүүдээс айх” гэдэг нэрмээс боллоо гэж.
бас үнэншд.
нарийн ширийнийг мэдэх юм алга. энэ мэдээнээс үзвэл дээрх хоёр саналын аль аль нь үнэний хувьтай санагдах аж.
харин сонин санагдах нь, физиологийн зарим хэргээ хүртэл дүрэм журамд даатгах шахдаг японууд атлаа байгалийн гамшиг болон өөр бусад онцгой нөхцөл байдал үүсэхэд саатуулагдаж, хоригдож байгаа сэжигтэн, хэрэгтнүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх дүрэм журмын талаар огт дурьдагдахгүйм. энэ талаар мэдэх хүсэл гальт төрөөд.. үүнийг бамбаралдуулж суухад бараг унтрав.
манайд яадым болдаа, ямар байдын болдаа, энэ талаарх хууль дүрэм... зуд, гангийн аюулаас өөр байгалийн гамшиг мэдэхгүй бид ч, манай сэжигтэн, хэрэгтнүүд ч сэтгэлгүй, залхуу цагдаагийн хилсдүүлэлт, зодуур нүдүүр, хариуцлагагүй шүүхийнхний хайнга шийдвэрийг эс тооцвол жаргацым байна гэх мээнэг харьцуулалт, мангар бодолдоо маасайнгаа хар коопии цайнд дүрээд орхисон ааруул өтгөн хүрэн өнгөтэй болж, коопии цай нь левомицин гээч гашуун эмэрхүү амттай болсныг гайхасхийж нарт хорвоогийн нэгэн өдрийг эхлүүлэвэй.. бараг газар хөдлөлгүй, цүнамигүй, цацраг идэвхт бодисгүй талын монголчуудад энэ өдрийн мэнд!
энэ хорвоод үүсэж болох бүх эгзэгт нөхцөл байдлыг тооцож, хууль дүрэм гаргаад, тэрийгээ чандлан мөрдөөд явчуул хэчнээн амар байхсан. харамсалтай нь эсвээс авууштай нь хүний санах сэтгэх гээч цаглашгүй, үйлдэх хийх хязгааргүй, үүсэх нөхцөл байдал тооцоолошгүйм даа.
гаазтай ундаанд нэг хийж үзнээ, ааруулыг.
аа харин тэр олон суллагдсан хүнээс дэлгүүрээс хулгай хийсэн гэж сэжиглэгдээд байсан ганц эмэгтэй л нахихыг оролджийж өөрөө паарнаас унацым байлээшд.