PEEPHOLE
2007-09-05 11:36
A:
Сэтгэгдэл(19)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 834 удаа

гурваар сүлжсэн өтгөн хар гэзгээ сувдан даруулгаар гоёж, хондлойгоо давуулж шидчихээд хотынхоо гудамжаар алхаж байлаа гэжжж. гэзэгний үзүүр өвдөгний арын хонхорхойг шүргэн алдажжж. гэнэт чөтгөрт хатгуулж харанхуй шөнө мэт тас хар гэзгээ зэвэнд идэгдсэн төмөр мэт үхмэл бор шар өнгөөр будав. бөрсийцөн. урждар буцааж гил хар, хав хар, хачин хар болгов. арай ч хар юм уу. за тэр яахуу. би уг нь хотдоо ирэхдээ дээхэн эхэлсэн дайны галыг унтрааж... биш юм аа... дайнд оролцогч талуудын аль алиных нь эрх ашгийг бодолцсон боломжийн шийдвэрт хүрэх алхам хийхээр зорьсон юм шд. гэтэл яав? гэтэл санаснаар болохгүй байна. тэхээр нь яав? тэхээр нь яахаа мэдэхгүй л суужээна. хурцадмал байдлаас залхаад... үнэндээ амссан хохирол нь дэндүү их л дээ... асуудлыг энх тайвны замаар шийдэхээр зориг шулуудаад, эм хүний арван таван мэхэндээ орчихоод байжээна. дайсны тал энэ байдлыг андуурч эндүүрээд, үе үе би нээмчүрка гэж хэлээл суужээна. за энэ тухай болон дайн эхэлсэн түүх, дайнд оролцогч талууд, тэдний ашиг сонирхол, дайны хор уршиг, дайны сургамж... гэх мэт зүйлсийн талаар хожим өгүүлсү. ахиц дэвшил гарвал хойшлуулахгүй өгүүлсү. зиа зиа, өнөөдөр хол явна, дайн майн бичиж, дайсан майснаа дурсаж сэтгэлээн донслуулаад юүүхэв. золиосонд нь машааныг донслуулъя. машаан гэснээс энэ рэнтаалын машааны цусыг нь хольж, нусыг нь суга татжээнаа. эртүүдхэн шд, урд суусан ахмад насны этгээд авч явсан 5 литр сүүнийхээ талыг нь асгасан байшд. суудал дор, шалавчин дээр, шалны дэсгэр дээгүүр сүү нэлийж, саальчин хүүхний энгэр, сүүний худалдагчийн халаад, цагаан идээний мухлагийн лангуу мэт үнэр ханх тавьсан байшд. ахмад настан сандарч арчаад өгчий, цэвэрлээд хаячий гээд. хар халуунд хөөрхий настныг тэгж амьсгаадуулаад яахав гээд. айлын орцны гадаа арчиж цэвэрлэх ажлаа хийв шүү. шавхаад шавхаад, будаг мэт сүүг барж цэвэрлэх гэж бөөн юм болов шүү. тэгж тэгж тэрүүгээр нэг сүүн зам татуулж орхиод, орцны жижүүрт нь уучилчаач гэж мээссэж үлдээгээд явсан даа, хөөрхий. милки вэи.

заваан ханиадтай байгаан байна шд, уб. ханиад хүрсэн гээд нурмайгаад байсан найзыгаа шоолоод эвкрээд байсан чинь өөрөө хүрчлээ. хоолойнд түмэн зүү шивчихсэн юм шиг шаналгаатай. нэг иймэрхүү.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-20 | 08:14
кккккк тахми гэчээч.. ТАХМИ шо

Холбоос | |
Сэтгэгдэл (DFz (зочин) | )
2007-09-20 | 01:08
хэхэ, тэгвэл өвдөгний арын хонхорхой = тахим

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-17 | 22:55
борви.. борви..сорви..дорви.. биш ээ!!! борив, сорив, дорив

Холбоос | |
Сэтгэгдэл (DFz (зочин) | )
2007-09-17 | 01:05
owdognii ariin honhorhoi = borwi!

Холбоос | |
Сэтгэгдэл (junz ayaga (зочин) | )
2007-09-08 | 09:49
үүүшшшшш шөнө орж ирээд бичциймү? Чингис хаан гдг нисэх онгоцны буудал дээрээс шууд харагджээшд, чиний бичсэн чинь. манай улс бүр хөгжчижээ, хөгжчиж.

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-09-08 | 03:53
Чамайгаа бодохоор цагаан архи ч ус шиг
Цахилдаг зажлахаар ногоо шүүс нь ундаа шиг
Чамайгаа санахаар согтуу дирол ч шүлэг ч
Чалчаа ам нь зүрхнийхээ сумаар пулмётоор шүршдэг
Цагаан бас гаатай стиморол
Цаанаа л өнгөтэй бас, онгодтой хэдхэн хоног

Архи чи ус шиг бас нулимс шиг
Адилхан бас өнгөгүй тэгээд тунгалаг
Алиахан тэр минь дагина шиг бас гүнж шиг
Аяа гэхдээ тэр шулмас зүрхийг аваад нуучихсан...

хаана ч гэсэн таньтай хамт. 30хан төгрөг winking

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-07 | 22:16
хахахаха чи нээрээ нүнжигтэй залуу шүү, нүүрсээр шидүүлсэн ч ажрахгүй хархүү шүү

Холбоос | |
Сэтгэгдэл (хүндэт гишүүн | )
2007-09-07 | 22:04
би өчигдөр сэтгэлтэй хүндээ энэ шүлгийг зориулаад биччихсээн. энд ороод үзээрэй

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-07 | 21:47
хүндэт гишүүн болон үүлэннаадгай нар шүлэг найргаар их л ангаж цангаж дээ. авоо ав (хүү ингэж хэлүүлжээна)
А.С.Пушкин Танаа
Танд өөр сайхан шүлэг байвал толилуулж хайрлана уу.
жич: Таны үс буржгар хэвээрээ биддэ?

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-07 | 21:43
ТТ: чамайг бичсэн байхаар саналаа шд. духандаа түрхээгүйн байна, би ч дэмий л хүн болж гүйцэж байгаан байна даа.
дайсантайгаа дайтаж, ханиадаа саармагжуулчихаад байдгынхаа баруун хонхорхойд очиж гэвтэнэ дээ. чамтай сайхан масслах сайхан байдаг шүү. буцаж ирэхэд чинь таарсан бол уулзаж учрахгүй юу.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-07 | 21:39
кккккк миний хөө, наадах чинь архичин хүний дуу юу?

Холбоос | |
Сэтгэгдэл (А.С.Пушкин | )
2007-09-07 | 20:53
Хайртдаа хэлэх шүлэг хэрэгтэй байгаа бол Пушкин ах нь шүлгүүдээсээ нэгийг өгье дөө

Я вас любил: любовь еще, быть может,
В душе моей угасла не совсем;
Но пусть она вас больше не тревожит;
Я не хочу печалить вас ничем.
Я вас любил безмолвно, безнадежно,
То робостью, то ревностью томим;
Я вас любил так искренно, так нежно,
Как дай вам бог любимой быть другим.

Холбоос | |
Сэтгэгдэл (uulennaadgait (зочин) | )
2007-09-07 | 19:59
хуугийн шулгийг би бас нэг газар аваачаад наачхыы, тэхүү?

Холбоос | |
Сэтгэгдэл (TT (зочин) | )
2007-09-06 | 23:52
Зэ хө, дайны гал унтраангаа нийгмийн тустай хөдөлмөрт зүтгэж яваа хүн байна шүү. happy Наадах үймээнээ намжаачвал Израйль-Палестиний асуудлаар нэг тийшлэнэ байгаа, айн? НҮБ энээ тэрээд авьяасаа хэлээд үзэхгүй юу? Ази хүн дарга нь болсон гэсэн юмыг яаж мэдэхэв, нааштай харах ч юм билүү? happy

Хуучин цагт дөрөөнд нь сүү дусаадаг сайхан заншил байсан юм гэсэн, ач дэндүү их санасан хөгшин машины чинь "гишгүүрт" чамайг сайн яваг гэсэндээ арвин сайхнаар дусааж өгсөн юм бишүү дээ. Харин чи тэр асгарсан сүүнээс нь духандаа нэг түрхсэн үү?

Гүйцдэггүй байсан ч гэсэн чиний масслахыг санагалзаад маазарчив... Ханиад, дайн хоёроо дарчаад хаачих юм?

Холбоос | |
Сэтгэгдэл (хүндэт гишүүн Б | )
2007-09-06 | 23:32
ккк
найз нь наад шүлгийг чинь аваад өөр газар хэлчиж болох уу

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)