уг нь яахав энэ өдөр явж магадгүй гэж байсым л даа. бүр энэнээс хоёр гурван өдрийн өмнө чиг л явах байсым. утаатай байна, агаар нь үмхий байна, тоос шороотой байна энээ тэрээ гэгэн гэгэн Улаанбаатараасаа явна гэхээр л нэг байтугай нэлээн хэдэн юм араас чангаагаад өдий хүрчээ хөөрхий. яг явахгүй бол болохгүй болсон чинь миат суудал байхгүй этр гээд, хүлээлгэнд орвол ор этр гээд. хаалгадаж байж суудал тавиулж билетээ авсан. харин өнөөдөр хүлээлгэнд ороод хүлээгээд үлдсэн эздээ “хүлээгээд” 10 гаруй суудал эзэнгүй нисэж ирэв ээ, Тоокёо-д. миат-ийн арилжааны арга барилыг ер ойлгохгүй юм. үтэр түргэн хувьчлагдаж, үйлчилгээгээ түмэнд дөхүүлмээр юм. хаалгадаж өгсөн хүнд ямар бэлэг барьж гарыг нь цайлгах вэ гэж аюулын шаналсаар ирлээ шив. хүний өөрийн захиас авсаар нэлээн ачаатай болж, тогтоосон 20 кг-аас нь нэлээн илүү гарчихав бололтой, миний гар жингээр бол. ачаа ихтэй болохоор наануу цаануутай байдгийг нь бодож хэдэн төгрөг илүү төлж өөр заалаар явъя гэж шийдээд, ороод очтол цэвэрхэн хувцаслаж, найрсаг инээсэн хоёр залуу дөхөж ирээд ачааг чинь жинлэнэ энээ тэрээ гэжээна. тэгснээ “илүү гарчээна, энийгээ аргалуулах уу?” гэжээна. угаасаа л паспорт, билет, ачаагаа өгчихөөд хөлөө ачаад цай оочлоод сууж байхын төлөө илүү мөнгө төлж байгаам чинь тэг ээ л гэлээ. урд нь бишгүй л 10 кг-ын дотор илүү дутуу гарсныг элдэв юм хэлээд байхгүй авч өгч байсан болохоор тэр жишгээр болно гэж бодож суутал тэгсэнгүй. нэг залуу нь сэмхэн дөхөж ирснээ “ачаа чинь илүү гараад байна, кг нь 8$ шд” гэжээна. “3-4 кг дотор бол гайгүй авчихдаг биз дээ” гэсэн “та өөрөө очиж уулзах уу” гэжээна. очлоо, уулзлаа, учирлаад хэллээ, гуйлаа. нөгөө залуус бас хажуунаас энээ тэрээ дин дон дан гэлээ. ачааг минь авлаа. зааландаа буцаж ирлээ. “гуйж байж нэг юм авахууллаа, тэгээгүй бол ч та 40$ гаруй төлж таарлаа шүү. 20 мянгыг өгчих” гэжээна. 50%-ийн хөнгөлөлт үзүүлсэн байшд. шулуухан занг нь биширч эхний хэдэн хором сааталд орж юу гэж хэлэхээ мэдсэнгүй. дэмий л “өө за. та нар ийм үйлчилгээ давхар явуулдаг болцыму?” л гэлээ. “үгүй ээ, гэхдээ бид гуйж байж л аргаллаа” гэжээна. “би энүүгээр олон удаа явж байсан, урд нь ингэж мөнгө хураадаг байгаагүй дээ, өөр болжээ дээ” гэлээ. “...” “...?” хэсэг хугацаанд ширтэлцэж наадав. ойрхон ахиж явахаа бодоод зэвүүн загнахаа тэвчиж “надад 20 алга, цөөхөн юм л байна” гэсэн “нууцаар өгчих” гэжээна. ингээд нууц ажиллагаа явуулж, тэр хоёр залуу өнөө оройныхоо пийвний мөнгийг олж, би гэдэг хүн буруу юм хийж байгаагаа мэдсээрэн атлаа тэдний уушны төлбөрийг өгчихөв. ээ көхх тэнгээр, ачааныхаа мөнгийг өгсөн бол ядаж улсад орох байсан байх даа хэмээн усны хамгаалалттай шунхаар сормуус юугаа будаж, улаан өнгийн усны гутлаа углаж, уужуу талбиун бөмбөгөн цуваа нөмөрч, уранхай ч гэсэн эвхэгддэг зоонтигоо барин гартал бороо зогсож нар гарсан байлаа. онгоц хувиараасаа бүтэн нэг цагаар хоцорсон шалтгааныг зорчигчиддоо тайлбарлаж уучлал гуйх байтугай, ганннн гэх авиа гаргаагүй нисэх буудлын ажилтнууд, миат-ийнхний гүргэр чанарыг юутай ч зүйрлэмээр юмбдээ. нэг тийм... хатуу чанга... тууштай... мятрашгүй... цуцашгүй... Паавел Корчаагины эр зориг шиг... эсвэл нөгөө хэний юу шиг. за тэр яахуу. заалны нэг буланд зоосон компьютэрээс нэтэд холбогдож, блогмн-ы барааг харж уужран, баахан мушийж суув, ганцаараа. мээкээйм шиг. тэгээл суугаад нисээд, хажуугийн япон өвгөний элдэв долоон юм шалгаах (манай томчуулын нэрийн хуудсыг бараг бүгдийг нь барьчихаж, маньд гайхуулаад наасан, мань нь гайхахгүй наасан, төрийн ёслолын албаныхан бодолтой баймаарын), хойно суусан гурван монгол охины утга учиргүй аальгүйтэн хөхрөлдөх (аальгүйгээс хамаргүй, хоолоо шаллл паллл хийлгэхгүй идээд сурчихсан бол бас яаая гэхэв), зүүн талын эгнээний урд нялх хүүхэд уйлах (энэ жаахан амьтан байтугай, би хүртэл чих өвдөөд үхэхжаагаам чинь, байдгаараа дирол ... биш ээ стиморол зажлан эрүүгээ хөдөлгөж суув), баруун талын эгнээний хөгшин дээр биизнэсс класст суусан өвгөн нь хааяа нэг ирж санаа тавих (эмгэнээ тохитой газар суулгадаг байгаа даа, амиа бодсон өвгөн), гуйсан усыг минь уцаартай нь аргагүй авчирч өгөх стюардэсс хүүхэн (лаккк том ээмэг бөгжтэй наасан, манай блогмн-ы залуу бүсгүй Т эдний оронд байсан бол.. гэж бодсон шиг..) гэх мэт замын нөхдийнхөө хөгжилтэй ааль авир дунд уйдах завгүй явж ирэв шив. нэг иймэрхүү.
нисэх буудлын хаалгаар шагайнгуут чийгтэй бүлээн агаар бүчин авлаа, бүгчим гэдэг нь. поорчигоо онгойлгочихоод, сэвших тоостой салхинд нь ганхаж, баруун гарынхаа эрхий, долоовор хурууг дэвттэл самар цөмөнгөө UBS-ээр гарсан “Хаус эмч”-ийг үзэж жарган суусан зуны адаг сарын (?) хэдэн оройг гальт санаашран бодов. тэр гол дүрийн жүжигчин нь Клинт Ийствүүдийг жаахан “оролдчихсон” юм шиг царайтай, тээ. угаагаад, индүүдчихвэл бас чиг дажгүй, нэххх сахалтай болохоос биш. харин нүднийх нь өнгө нь тун гоё. гэхдээ л цайвар үстэй, шилэн нүдтэй, шар хүмүүс нэг л хол санагдаад байдгын... гсн... хэн ойртуулна гэв.