PEEPHOLE
2007-09-10 13:52
A:
Сэтгэгдэл(12)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1047 удаа

ашгүй, миатын онгоц хоцорчээна гэнэ. завшаантай юм боллоо. яаж ийсээр байгаал гэрээсээ төдөд гарна гэсэн цагтаа амжихгүй болж таараад амь наана там цаана диваажин бүүр цаана болчоод байсын. тайвшрангуутаа бичээд унадаг байшд, түрүүн яаж тэлчигнэж байснаа шууд мартаал.

өчигдөр.. за бараг л өнөөдөр үүрээр гэсэн нь зөв байхаа даа, нэгэн андтайгаа сайхан хуучиллаа. яриад суухад заавал сэтгэлд наалдацтай “нэг юм өгдөг” тийм хүн байхым. өөрөө мэддэг хэрнээ хэн нэгнээр хэлүүлж байж тархиндаа, сэтгэлдээ гүн суулгаж авдаг амьдралын теоромууд. хамгийн дотно найздаа хэлэхэд ойлгох эсэх нь эргэлзээтэй сэтгэлийн нууцууд. өмнө нь суугаад нүдийг нь харж реакцийг нь шууд мэдрэхгүйгээр эрх чөлөөгөө давуулан эдэлж ам дэлгэх. маш тааламжтай байдаг шүү, анд минь. хэзээ нэгэн цагт амплаагэд хийхдээ, мөрийцөөд алдсан улаан дарсыг чинь амтархан ууж “өгнөө”. тэгээд шаналж төөрсөн сэтгэлийг минь хуваалцсан энэ бүдэгхэн өнгөтэй өдрүүдийг дахинтаа нэг дурсанаа. гантай зуны цэцэг шиг эмзэг хийгээд богинохон настай “үйл явдлын” минь хамгийн ойрын гэрч чи шүү дээ. нууцын авдрын түлхүүрийг ... хувь үйлдсэн хэрэг. тэгж санагдаж байна. чиний санаж яваа чинь саадгүй бүтнээ, залуу минь. би хэдэн юм уншаад эрхээрээ дохьчихлоо. хандмаа болохоор шийдээд сахил хүртчихсэн. арц утлага, аршаан ус, хийморийн үрэл, хүний тоогоор сахиус явууламз. гэрийн хаягаа, гурван зуун зоостой урьдчилж өгөөрэй. хандмаа багшийнхаа овог мовгийг асууж сүсэгтэн олны жишгээс бүү хазайгтун. хазайсныг засаж залруулах нь бурхны олон шавь нар бидний эрхэм үүрэг билээ л.

гээд хэлчихвэл чамаас харьж ирэх үгсийг би бараг ихэнхийг нь төсөөлж байна. тэгээд энэ нь надад тун сайхан санагдаж байна.

явахаасаа өмнө үүнийг чамд бичмээр санагдлаа.

миат бас чиг муу компаани биш гэж бодогдож эхэлжээшү. Улаанбаатараас гарах онгоц хоцорч, унхиагүйдээ хөлсөө цувуулан сандарч байсан намайг аварч байсан тохиолдол зөвхөн өнөөдөр бус юмаа гэжжжж. эрхий хуруунаасаа эхлээд тоолсон чинь ядам хуруун дээр иржээна. онгоцноосоо хоцорсноос онгоц хоцорсон нь дээр гэж манай ард түмэн эрт дээр үеэс хэлэлцэж ирсэн билээ. үүний орчин цагийн нотолгоог сар гаруйхны өмнө өөрийн биеийг золиослон хийхдээ сэтгэл хөдөлсөндөө нүдэнд нулимс цийлэгнэж, нүүрээр хөлс болон оо энгэсэг урсаж, нуруугаар шал нойтон оргиж, баруун гартаа чирсэн чимдаан, зүүн гартаа атгасан аяны цүнх, хүзүүнээсээ зүүсэн нооүтбүүк, амандаа зуусан архи, чихэртэй тор, араасаа дүүжилсан жижиг богцоо нисэх буудлын шалаар нэг тарааж шидчихээд тэрийн унаж тэлчигнэж дэвхцэн орчныхоо шаланд чийгтэй цэвэрлэгээ хийж, олон японыг айлгаж ичээхдээ бөглөрч түгжирсэн машаан замыг, бүтэл муутай автуусны жолоочийг харааж зүхээгүй бөгөөд зөвхөн өвөг дээдсийнхээ амьдралын ухаанаас урган гарсан дээрх сургаалийг улам бүр биширч байсан ба буцааж цуглуулсан ачаагаа үүрч, дүүрч, чирж, атгаж, зуусаар жуулчны улирлын ид дундуур дараагийн нислэгт жүкэндэн багтах хэмээх хүнд асуудлыг хэрхэн шийдэх тухай бодож арга чарга хайж тархиа гашилгаж, трэйнээр явах 2 цагийг өндөр өсгийтийн чанх орой дээр өнгөрүүлэхдээ огтхон ч түүртээгүй билээ. яахав цэврүүтсэн сорви бол арилна шүү дээ... гэх мэт үргэлжлүүлмээр байсан боловчиг цаана чинь онгоц гарч гэнэ. баярлалаа, баяртай.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл (хундага | )
2007-10-16 | 08:59
эрдэк
азнаж байж шагайгаад рандом сонголт хийхэд чинь боломжийн хэдэн үг хэлхчихсэн байж гэж урамшив..
гэж мэгж мэнэрээд. хаха. болсон үйл явдал нь гүчтэй байсан л доо. үхчдиймү гэж бодоод больсон.

Холбоос | |
гоё бичлэг. (erdek | )
2007-10-13 | 19:31
Илэрхийлэх чадвар аймаар байнаа, хүний нүдэнд харагдтал дотор мэдрэгдтэл бичиж байна.Утга учиргүй ч гоё бичиж болно л до, амьгүй байх биз. Энэ блогийн бичлэгүүд тийм бишдээ олон хүнийг татдаг. Гоё бичлэг.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-16 | 22:05
хэтсэх юу байхав. надад тэгж л санагддаг юм.
пасспортоо янзлуулчихаад хэлээрэй, ахиад ярилцамз.

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-09-16 | 08:30
Үг чинь сэтгэлд сайхан буух юмаа, баярлалаа. Хэт өндөрт үнэлээгүй биз гэж эргэлзэх ч шиг...

Улаан дарсыг тэгээд алдчихсан л юм байх даа, итгэж чадахгүй юм. ИБМУТ-д хэн байдаг билээ, паспортоо янзлуулчихдаг ч юм билүү?!

Thanks again!

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-13 | 19:07
коросү зо!!!!!

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-09-12 | 02:49
Бин Ладендаа хэлсэн чинь чи наад үгээ тэр хундагатаа л очиж хэл гээд байлээшд.. Та хоёрын хэнд чинь итгэх болжийноо...
Чи өөрөө л мэдкүй байгаа болохоос бүхэл бүтэн Худалдааны үндэсний үйлдвэр зэргийг бол өлхөөн дэлбэлчих мин гэжийлээшт наад жижкэн чинь...

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-12 | 01:27
миний хөөөө: юуууууун тэрориист мэрориист вэ!!! наад үгээ тэр бин лаадэндаа л хэл. би өөр хүн шүү.
гэхдээ яахав надад бөмбөг биш юмаа гэхэд бага гарын мина бол байгаа л даа...

Бямбаа: ээ л дээ, гочорч үзчээд ардынхаа сургаалийг биширчээд байхад даа

Холбоос | |
Сэтгэгдэл (byambaa (зочин) | )
2007-09-12 | 01:20
gehdee bas suuliin MIAT ovoo hotsrohoo bgaad bgaa suragtai sh dee. hotsroh ni tsuurch bgaa bol sain l bna. gehdee hundaga hotsrohoo tsuulvul bas zugeer l yum bna. olon havar negentee gej jinhneesee hotsorvol yaana.

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-09-12 | 01:18
бишээ унакжийхд нь ч юмуу... бөмбөг хаякүйээ хаякүй!!!

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-09-12 | 01:17
террористоо... бөмбөг дэлбэрвэл аюултай гэж..

Цагаан баавгайн бамбарууш тоглон наадаж байна гайхамшигт мөсөн уулын орой дээр бөмбөг битгий хаяарай..
(угаасаа унацан хойно нь..)

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-11 | 20:30
тэрийг чинь чи ч мэддийн биш, эмч ч мэддийн биш.. би мэддийн
гэж нөхөр нь хэлжээ

хүн алвал хуультай орон шүү, манай улс чинь

Холбоос | |
Сэтгэгдэл (nuguu hen ni (зочин) | )
2007-09-10 | 16:06
Хандмаа болж бокүй шүү!!! тэгж байхаар алчаарай.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)