PEEPHOLE
2011-06-03 09:10
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(12)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1114 удаа

намбарын мотоциклыг гэрийнх нь гаднаас хулгай хийчихэж гэнээ.
энүүгээр чухам л дэлхийгээс сарыг нь хулгайлцым шиг юм болов. нэг өнжөөд цагдаагаас утасдаж олдсон тухай мэдэгдэв. энүүгээр чухам л хулгайлагдсан сарыг олоход нар хажууд нь гэрэл цацруулаад хамт байжийсан чинээний юм болов.

гэдэг нь зөвхөн пэрээндэд хамаатай бөгөөд түүн шиг үүгээр хөөрцөглөсөн хүн алга аа.. дурак.. тэнэг.. нэрийг нь сольж тэнэгрээнд болгоноо.

- гэрийнх нь гаднаас аваад явчиж гэнэ, айхтар аа тээ? аймаарын тээ? тээ?

- яаж авч явсын? түлхүүр нь зоолттой байсымү? /хатгаагүй, зүгээр л асуув/

- гүй, шууд түрээд явцан гэнээ.

- яаж түрдийн? хэн харсын? түлхүүрдээгүй байхад хөдөлдиймү? /хатгав/

- хараагүй л дээ, гэхдээ тэгээз. түрээз.. олуулаа нийлээл түрээл явчкүй юу, тэд чэнн тийм аргатай л байж таараа, айхтар аа ай? тээ? айхтар аа?

- хэдүүлээеэн? /хатгааг лавшруулав/

- хоёр гурав ч юм уу, тэхкүй бол даахкүйшд

- өргөөд явцымү? яаж өргөсийн? /хатгасан чигээр/

- ..нн.н.. асаасан ч байж магад

- түлхүүргүй яаж асаахын? болдымү? /тэнэгтэн хатгах/

- .. нн.н.нн.. яагаав, юмыг нь эвдлээл утсыг нь холбоол асаачдышд

- тийм үү? тэгж болдымү? юуг нь эвдэлдийн? /хатган тэнэгтсээр/

- болдын. яг тэгээл асаагаал аваад явчиж л дээ. /гэнэт мэдээд наассс/

- яасан сайн мэджаахын ай? арай хэрэгтнүүдтэй.. ннн??!! /циририииин!?! гэдэг царай гаргаж нүдээ шийвийлгэж үзүүлэв/

- юу гээл... гүй би чэнн.. гэхдээ .. намайг дандаа битгий.. хүмүүс сонсвол юу гэж бодохын, би хамаагүй /уурлаад наасссс/

- юу гэж бодохов дээ, энэ сэжигтэйеэн л гэж боднэз.. би лав сая тэгж бодлоо, сонсож суугаад.. /үнэнгээсээ мэт царай гаргаж үзүүлэв, нүүр буруулж үзүүлэв/

- хүүе.. би юу гэж тийм юм хийхийм бэ, арай ч дээ..нн.. ер нь чи.. би бол бас.. би юу гэж дээ.. зүгээр л..

- ... /түр дуу хураалт зарлаж үзүүлэв/

- хнн.. арай ч дээ

- пуахахаха.. тогложийнаа, тогложийна. уучил./ингэж хэлкүй бол тэгээл яншаал../

- ёохх.. гэхдээ хүн сонсвол намайг буруугаар... бла блэ бло блү блй блыыы..

гэжийтал дэжимбээ хажуунаас

- өнөөдөр цагдаа дээр очиж авахад хурууны хээг нь аваад..

гээд эхэлтэл тэнэгрээнд бас л

- хүүе хундагаа, хурууны хээг нь авсан гэнээ, хурууны хээг нь.. айхтар аа ай? тээ?

- сонсогджийнаа, сонсогджийна.. алдагдсан эд зүйлийн эзнийх нь хурууны хээг бүртгэж авдым байх даа?

- юу гэж дээ! хэрэгтний хурууны хээг байхгүй юу! /ээ бурхан мэнн.. энэ хүнийг өршөө, тэнэг болохоос муу хүн биш байх/

- ямар хэрэгтэн? /хамт тэнэгтэх гэдэг хатгаас/

- яагаавээээээ.. моциикль хулгайлсан.. тэдний хурууны хээг авчиж /бүр гүрүүпэн хэрэгтэн гээд итгэцэн/

- барьцымү? /үргэлжлэн тэнэгтэх хундага/

- барьцымү? /дэжимбээгээс асуух тэнэгрээнд/ ... хэрэгтний л байж таараашд, яаж ч бодсон /гэнэт өөртөө итгэлийг олов/

- намбарынх байлгүй.. юу гэж хэрэгтний хурууны мөр авахыг алдсан юмаа авах гэж очсон хүнд харуулав гэж /гэнэт серьёзныдаж уцаарлах дөхөв.. дагаад тэнэг болох нь би/

- гүй тэр чэнн.. хнн..чь чь чь чь /шогширдог наассс/.. хэрэгтний тэр моциикл дээр үлдсэн хурууны хээг авсан байхгүй юу, тэхх...тэгдийн.. авдын /гүнзгийрэн тэнэгтэх нь түүнийг “сэтгэл татам” харагдуулж эхлэв...иии.и.и.и... дух руу нь түг хийлгэхиймсан/

- өө тийм үү.. лагийн тээ /үнэмшиж үзүүлэв/

- японы цагдаа ч бас л мундаг шүү /тэнэглэл дээр нь үндэсний бахархал нэмэгдэв/

- лагиймаа тээ... хөгжжийгаа орны цагдаа бол ч баркүй шүү ай? тээ? өндөр хөгжилтэй орных ч өөр байшү ай? тээ? /үндэснийх нь бахархалд гальт нэгдэн бишрэлцэв/

дэжимбээ хэлэв:

- намбарын хурууны хээг ээ.. /манай тал!!/

- ... ннн?? гүй гэхдээ энэчэндоо.. /тэнэгрээнд гэнэт компьютер рүүгээ шагайж шамдан ажиллаж эхлэв/

- тээр тээр тэррр тэррр тээээээр... /чимээгүй л өнгөрөөчкүй, тэнэг харгис хундага/

 

гэх мэтийг өдөртөө нэгээс хоёр удаа үйлддэг бөлгөө. хошин шогийн үзүүлбэр аятай.

ажил тарахын хавьд хэлжийнаа өнөөх чэнн, хүнгүй болохыг анажийгаад.

- юу.. нөгөө.. өглөө.. нөгөө.. хурууны.. тэр би буруу хэлцэн байлээ.. уучлаарай /пуахаха.. өдөржин шаналаад наачиж/

- харин л дээ.. яадым байгаамб /гомдож хохирсон дорой царай гаргаж үзүүлэв/

- үнэхээр уучлаарай за.. /ээ бурхан гончигсумлаа монлаа шатлаа..уучлаарай гэдэг үгийг тоглоомоор хэлж болно гэж үү?! гэж ямар кинон дээр гардаг билээ/

- за яахуу.. энэ удаа /үнэд оронгоо өршөөж үзүүлэв/

- ёохх.. баярлалаа /талархал хүлээв, би/

- зүгээр зүгээр /пуахаха.. элэг гөшлөө, арай хийж нуув, хавдсан хацар өвдөв/

 

дараагийн тоглолт болтол баяртай.

 

дүрүүд:

тэнэгрээнд /хуучин нэр – пэрээнд (ийм гоё нэр өгсөн учрыг хожим)/

дэжимбээ /энэ тоглолтонд манай талынх/

намбар /хэлэлцэгдсэн гол дүр мотоциклийн эзэн/

найруулан зохилдуулж, жүжиглэсэн:

хундага /дундуур нь гальт серьёзныдаж намба алдах шахсан алдаатай, засах!!!/

дүрүүдийн тухай эндээс: ∴■▼●♪

бамбаралдаандаа боловсролын блогийн бичлэг шиг нэр өгч үзэв.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-06-07 | 19:08
би чигсэн medquimaa cool

Холбоос | |
(MAR2 | )
2011-06-07 | 14:45
lag bambaraldsan baishd kkk. japanuudaa gejj oilgomjgui uls shuu. aguu yum shig hernee egel, uhaalag yum shig hernee maanag, medquimaa

Холбоос | |
(хундага | )
2011-06-07 | 11:31
Такара
уйлоол суужийлаа
гсн кк

хүйтэн хүмс. би хүйтэн, эд хүйтэн..яаж таарахав дээ, аль нэг тал нь шалзлам халуун байх нь зүйтэй

Холбоос | |
(takara | )
2011-06-07 | 03:14
ugui, ugui, yu gej Khundaga iig zemlex ve, yaponuudiig zemlej bxad, ene chin tegeed odoo ooriin bie deer tuulj ongoruulj on udaan jiliin ajiglaltaar olj medersen gashuun turhslagun zax zux gex uu, neg tiim oirtoj dasamgui xetsuu xumuus ee, bi l lav baraxgui yum bilee uchrug n olj

Холбоос | |
(хундага | )
2011-06-06 | 08:34
Такара
намайг зэмлэээллллл..байгаан байшд, тиймү?

Лэгион
их баярлалаа, үнэлсэнд талархлаа, баярлалаа, баярлалааа.а.а.а.а...нисэн одов

Холбоос | |
(legion | )
2011-06-05 | 21:21
sain bichjeeeee. bas sain setgedeg ym bna daa te гоё шүү

Холбоос | |
(takara | )
2011-06-05 | 01:33
xoorxii T chin tegeed neg tiim genen xuuxderxuu yaponuudun neg yum bish uu, orovdchixlee, yavuuluulaad surchixsan yavuuluulj bgaagaa mederdeggui buduun baarag talun am'tan ch bj bolox taltai
zarim neg n xen negnee negdej bgaad bully boldog, ijime ene terdee garguunuud n bol er n tarxi tolgoind n xuniig orovdox xairlax yumnu naana tsaana sain muug eregtsuulj bodox chadvargui baidag n sonin setgexui buxii ard tumen shuu, yag neg xevleed tavitsan yum shig xoorondoo ijil setgedeg n ch bii, ooroo oortoo yamar ch samokritikgui am'darnaa zarim n gexdee yumug ix gunzgiiruulj bodood gaj dontoi galzuu solionuxoo davaan deer bgaa n ch bas olon bx
za manai mongolchuud ch tegeed ijilxen dee xun l yum bolxoor saintai muutai yanz yanz l bgaa doo

Холбоос | |
(хундага | )
2011-06-04 | 16:29
ee manii neriig bitii solioroi.. naad tenegreend chen neerengeese aimr uhaantai hun bvuul yahii.. /hatgaasand orov/

гэнгүүтээ /hatgaasand orov гэж бичиж үзүүлж гош болгов/ гэж боджийгаа байх даа чи /илчлэн хатгах аргад шилжив/

Холбоос | |
(Зочин | )
2011-06-04 | 11:50
Ooops, La façon dont vous avez fait cette chose avec la langue a été phénoménale

Холбоос | |
(dao | )
2011-06-03 | 16:01
ee manii neriig bitii solioroi.. naad tenegreend chen neerengeese aimr uhaantai hun bvuul yahii.. /hatgaasand orov/

Холбоос | |
(хундага | )
2011-06-03 | 15:29
нэрийг чэнн сольчийшү /сүрдүүлэн хатгав/

Холбоос | |
(dao | )
2011-06-03 | 09:50
ha ha tenegreend harin tsaanaa sar ihiim boddog gadnaa ingej tsaraildag hun bval yan /tenegtev/

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)