зиа.. ойрд уу? ойрд .. юмгүй дээ, байжилээна. дэлхийн энхтайвныг манааллл... буугаа барьцан. харин тэрмуу норвеги хэрхэн маний хараанаас мултарчив. харин гэсгээлээс мултрахгүйэ.
өнгөрдөг өглөө “надэшико жапан”...
гэдэг нь эмэгтэй хөлбөмбөгөөр дэлхийд аваргалдаг японы баг шдэ, тэднийг “ардын баатар” цолоор шагнажээ. энэ улсад “ардын баатар” цол үүсэн бий болсноос хойш зөвхөн хувь хүмсийг шагнаж ирсэн заншлыг эвдэж анх удаа хамт олноор нь шагнасан нь энэ гэнэ.
“эцсийн мөч хүртэл үл шантран, мятрашгүй тэмцэж ард түмэнд баяр бахдал төрүүлж,
бэрхшээлийг даван туулах урам зориг хайрласан тул..”
гэж хэрэг эрхлэх газрынх нь дарга хэлжийдаг шүү. тэдэнд баярыг хүргэе. ёстой байгаагаараа, урамшмаар гоё хүүхнүүд.
тэмцээнд мордоход нь мэдээгүй шахам өнгөрүүлсэн хүмс өнөөдөр тэднийг бүчиж, дарж алан алдаж, дотоодын лигийн тэмцээн нь пиг үзэгчтэй болжээ. хөлбөмбөгөөр хичээллэх охидын тоо лут өсөх сурагтай. шагнах шийдвэр гаргасан хөөрхий муу ерөнхий сайдыгаа “илүү оноо авч, ард түмний талархал хүлээн огцрох аюулаас мултрах гэж ардын шагналыг улс төрийн зорилгоор ашигласан” гэж сэрдээстэй.
надэшико гэдэг нь илүү дутуу гял цалгүй, цэвэр цэмцгэр япон хүүхнүүдийн төлөөллийг япон ардын хэллэгээр хэлжийгаа нь тэрийм гэнэшүү. манайхаар бол “цэвэр ичимтгий монгол бүсгүй” гэдэгэрхүү
харин “цэвэр ичимтгий монгол бүсгүй” би, өчдөр муу хүмсийн явуулгад автаж, муухай хортой цай май хүчээр уулгагдсан хэдий ч эцсийн мөчийг хүртэл үл шантран уусаар, мятрашгүйгээр халамцан хөлчүүрхэж дургүй хүндээ үг хаялгүй өнгөрөн өөрт баяр бахдалыг төрүүлэн, ... зиа тэр яахуу.
хүн өдөрт заавал гурван удаа хооллох албагүй бөгөөд энэ нь ашиг хонжоо хайсан этгээдийн башир аргаар үүсгэн бий “болгогдсон”-ыг мэднэз дээ? биднийг энэ нийгэмд хүрээлэн байгаа юмсын ихэнх нь иймэрхүү замаар үүсгэгдэж, хиймэл, илүү хэрэглээний асар том эргүүлэг бий болгоод мануудыг хуу хамахым даа.
гэдэг нь би юу хэлэхийг хүсэв ээ гэвээс юу ч хэлэхийг хүссэнгүйэ, зүгээр л тэрхүү эргүүлэгт автагсдыг төлөөлж, асар их хүсэмжилжийсан уруулын будгаа яахүүгийн оокшноос хямдхан авав..үэхэхэ. баяр төрөөд байж суухын арга алга, инээмээр санагдаад маасайгаал суужийна.
крисмасс этрийг далимдуулаад иймэрхүү будаг шунх үйлдвэрлэгчид худалдаалах хугацааг хязгаарласан бүтээгдэхүүн гаргана. голдуу ид худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүний шинэ өнгө, хорхой хүрэм хайрцаг сав гэх мэт. энэ улсад оо энгэсэгний ихэнхийнх нь хайрцаг сав бүтээгдэхүүнээсээ тусдаа үнэтэй, тусдаа худалдаалагддаг, муусайн милитарист, капиталистууд.
баахан – гддаг, -гддэг болчив уу даа. зиа тэр яахуу..
зиа тэгээд би болбоос олон арван жилийн өмнөх нэгэн тийм хязгаартай хугацаанд худалдаанд гарсан уруулын будгийг хүсэмжилсээр яваад өнөө авах уу, маргааш авах уу.. тэгжийтал гоё өнгө гарахым болов уу гэж бөөн хар дурандаа эргэлзэн тээнэгэлзсээр авч амжилгүй хоцорсон өнгөө олж авчихаад ааш зан гайгүй суужийна даа.. нэг тийм цэнхэр туяатай, солонгорсон өнгө гараад байх шиг болоод байгаам шүү, болоод байгаам.
..л гэж дамжуулах гэсийм даа.
хятадад хурдан галт тэрэг осолдсон шиг, олон хүн үрэгдсэн шиг, засаг төр нь шомбоотсон шиг, тэдний хуумгай гишгэхийг японууд цаг тутам анализдан мэдээлж хөөрцөглөсөн шиг, харин өөрснийх нь нутагт гамшигт өртсөн ацс-аас ялгарах цацраг идэвхт бодисын хэмжээ улам бүр нэмэгдсэн шиг, энэхүү бодисыг хүртсэн будааны эхний ургац ойртсон шиг, энэхүү бодист нэрвэгдсэн сүрлээр бордсон үхрийн мах япон даяар худалдаалагдсан шиг, эдний парламэнтийн хоёр гишүүнийг солонгостой булаалддаг арал руу оруулахгүй гэж хил дээрээс солонгосууд буцаасанд уурссан ч яаж хөдлөхөө мэдэхгүй байх ч шиг.. гэх мэт байгаа хорвоо дээр уруулын будгаар баясах нь ариун ёс мөн юм шүү дээ.
өөр ч зөндөө асуудал байна, цаг нь болохоор би дэлгэх болноо.
баярлалаа.
өнөөх чэнн...
үэхэхэ.. инээмээр л болоод байхын..ммммм..
инээхээр будсан даравцаг муухай болкээд байнаа, яая даа. үэхэхэ.