|
|
ой мой - аяа миний.. |
ой мой чихшик.. юун ой мой.тэгж гоёым ярьж дэмий газар ухаж, болсон болоогүй тарьц суулгацыг бүтсэн бүтээгүй аргаар нүхэнд зоож шороогоор булж ус цацаж, арчилж хамгаалахгүй орхиж, мод тарьсан, ойжуулсан, ногооруулсан гэх нэрээр жилийн жилд баахан нялх, залуу модыг хомроголон устгажийхаар шарилж, зэрлэгээ зулгаагаач ээ, таминь ээ. хот чэнн шарилж, зэрлэгэнд живлээ. ч гэж дээ, ер нь л живчихэж. аааааапппппппчччччхььэээ..ааапппччччхьээии..ааапппчччччччхьэээииөөо.. апппччиххххкккккъъ.. бурхан өршөөг, гэгээн өршөөг, сахиус өршөөг, дарь эх өршөөг.
дөрвөөс илүү угсруулан найтаахаар юугаар өршөөлгөхөө мэдэхээ байчихым.
эколог этр гэж томорч, үргүйм хийжийх хоорондоо эрүүл мэнд, сэтгэл санаагаар явчих нь байшдэ. сайн дурын ажил хийж агуурах гээд байдаг хүмс, мааск зүүж, нүдний шил тохоод гарч шарилж, зэрлэг зулгаавал их буян болно шүү. харамсалтай нь гудамжинд өвс мөвсхөн зулгааж хүний нүдэнд тусахгүй ажил хийснээс ой мой этр гэж томорсон нь урамшиж, оргаазмдахад дөхөм байдаг биддэ.
гэж донгосон дөрвөөс тав, таваас зургаа угсруулан найтаах зуураа зовхио татаж хуруугаа чихээд нүдний бөмбөлөгийг тэр чигээр нь маажиж суухуйяа битүүрч мэдрэлгүй болсон хамраас өтгөн тунгалаг шингэн урссаар уруул давж уруудахад, аазгай хөдөлмөөр загатнах тагнайг хэл юугаар үрэхээр тачаадахдаа нойр хүргэдэг чигсэн авч уудаг байж, хлорфенаминыг гэж өөрийгөө зүхэн үсээ зулгаан суумой. шингэрээд бараг халзрав. аяа миний өтгөн ширүүн, гил хар гэзэг мэнн.
эрүүл хотын төлөөх зэрлэг зулгаагчидын "шарилжийг буруушаах" хөтөлбөрийг эхлүүлвэл би даргалж болжийна.
|
|