|
|
8. 22 |
уцаар төрөөд, уур болж хөгжих гээд, гэнэт сэтгэлээр унаж этр. энэ яг эмний нөлөө шүү. харшлын эмний нөлөө. мэдрэл тааруу дээрээ мэдрэл домбооруулдаг эм уухаар нэг иймэрхүү бантан болдог болтойм. эмний нөлөө шүү, эмний нөлөө шүү.. өөртөө итгүүлэв. баруун гарын эркий долооброо дэвтэж бамбайтал самар цөмөв. хэлний үзүүр урагдав. үнсэлцсэнээс болоогүй. самар цөмөнгөө "хаүс эмч"-ийг үзэв. сонин л юм. тээр жил бас яг ингэсэн. улаанбаатарт ирсэн байсан, намар болсон байсан, самар гарсан байсан, хуруугаа бамбайтал цөмсөн байсан, цөмөнгөө "хаүс эмч"-ийг үзчихсэн сууж байсан. хаүс эмчийн дүрд тоглогч хархүү клиинт ииствүүдийг миаруулцым шиг царайтай байсан, одоо ч бас тэгж харагдана. мэдрэл мангартуулах эмний нөлөөг мангартуулах гэж аргадах мэт аяаар эхлэх нэгэн дууг нэгэн хөөрхөн хүний хаи 5 дээрээс гулга хийсэн байснаа тавъя. тавъя... гэнүү, ямар сонин уриалсан, зарласан заваан үг вэ. түй түй..түмэн бодис
|
|