|
|
9. 05 бат |
амиа бодсоор дуусах нь ээ, чи!
гэгдээд би улам бүр бат итгэвэй. юунд гээд асуугаад үз дээ. би хариулах гээд үзье. асуусан уу? за..
хүний тархи өнгөрсөн үйл явдалтай хамаатай ихэнх мэдээллийг өөрийн үзэмж, өөрийн үнэлэмж, өөрийн эрх ашиг, өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн юу ч үгүй болтол нь танаж, хасаж, янзалж, өнгөлж, яргалж хянан тохиолдуулаад хамгийн таашаалт мэдээллийг шинээр шахуу бий болгоод дахин санадаг гэдэгт бат итгэвэй. би ч гэсэн тэгдэг л байж таараа. бааат, маний эрх ашиг, хүсэл сонирхол түүнийхээс хавьгүй дээр бөгөөд хавьгүй олныг хамарсым чэнн... гэж өөрийгөө тайвшруулан суугаа энэ өдрийн мэндийг өөд нь өргөн баттай дэвшүүлээд үргэлжлүүлэхэд түүнийг бат гэдэггүйм. аа харин надад хамгийн анх захиа өгсөн хүүгийн нэрэнд бат гэж орсон байсымаа, орсон байсым.
онгогонож сартаганасан, онгироо шаравтар хүү байжилээ. царай муутай. онц сурдаг, дуулж бүжиглэж, бөмбөг элдэж.. за ер нь л есөн шид нь бүрдсэн, яг надархуу..үэхэхэ.. тэр битоёр хоёул тус тусын 'паралель анги, бүлгийнхээ даргын албан үүргийг амжилттай хийж гүйцэтгэдэг байхдаа.. зазззз дараа бамбаралдууламз. царайны сайхнаар цай сүлээд сүлээд цэхийхээс цаашилдаггүйг мэдсэн минь яамай даа.
дуусах нь ээ, чи... чихшик, түй нохой долоо. хаа байсын, дөнгөж эхэлжийхад.
but... бүхнийг эхнээс нь эхлэхээс зүрхшээж байгаа өөрийгөө жигшмээр. бүр бүгдийг нь шүү. үсээ хүртэл шинээр ургуулнаа... хусжийгаад.
|
|