тэр.. бусдаар хайрлуулахгүй, бас бусдыг хайрлахгүй гэдгээ мэдэхэд түүний сүрчиг нь хэнд ч хэрэггүй мэт санагджээ...
"пахххъюүм" киноны төгсгөл хэсэгт өгүүлэгчийн уйтайхан үгсийг сонссоноос хойш 10 минут
өнгөрөв.
ялдард сонсгох нь:
уур гомдол, ухаангүй тунирхалд удаа дараа өртсөн улааныг ор мөргүй устгахад 2 сар
дутуу..
байх.
өөрийн дураар ажилтай гэж сунгасан хугацаа 7 хоног
хэтрэв.
бодитоор уулзсан блогчин андын тоо 2
-оор нэмэгдэв.
хоёр өндөр нурахыг тв-ийн мэдээгээр харж налайж сууснаас хойш 10 жил
талийв.
сюрприз болж ирсэн номын тоо 2,
сүрхий нэхэл дагал болж авсан номын тоо 2.
зориулж авсан эзэнтэй нь холбоо тасарсан тул "маниар орхигдуулагдсан" цамц 2.
зурхайчийн хэлсэн хугацаа хүртэлх каүнтдаүн 460
дээр ирэв.
санаандгүй хүртсэн сүрчигний нэрэнд байх с үсэг 2.
хүртсэн хишгээс буян болгож таслах 320.
хожмын өдрийг төсөөлөн ургуулсан фантази 3 төрөлт, 7 ангит,
одоогоор.
нэхэмжлэлд бичих үнийн дүн...
тодорхойгүй.
айлд хөлчүүрхэж ганцаар мулталсан дарс.. жаст 2 шил.
хордлогод ортол цөмсөн самар 4.5 шуудай.
эх орны төлөөх бодол 10 минут
-аар нэмэгдсэн..
ч
эх дэлхийн иргэний бататгал 500%
-иар өссөн.
ахиад уухгүйн тангарагт хугацаа эбаүт 36 цаг.
ганцаар ирж, ганцаар буцахын хоорондох ганцаардлын жил ганц 1
-аар нэмэгдэхэд
ганцаар биш өнгөрүүлсэн жилүүд өмлөгдөж цөмлөгдсөөр 0
-д дөхөхөөс айхаа байв.
шүүрхийгээр үмхэлсэн элэгний хэрчим 17,
шингэх хавьцаа төлжсөн цусний бөөм... мэдэхгүй.
ялиагүй маниас шалиагүй тоонууд.