таг байж байжийснаа учиргүй тод зүүдлэв, нэг хүнийг. тэр хүнд мэнд хүргийда, энэ өгүүлбэрээр. олоод уншинэз. олж уншаад өөрийгөө гэж боднэз. арлыг сүйрч магад гээд хамаг дулаан хувцсаа нутаг буцаачихсан чэнн хөлдөж үхэх нь, жаахан сэрүүсэхээр. гэхдээ үхэхгүйз дээ. үхэх болвол блогоо яадым билээ гээл нэхх санаа зовохым...юмтай хүн. аьхрьинаас гарна гэж шийдээд азнаж азнаж азнаж арай гэж нэг балга дарс амстал дух, нуруугаар гальт хөлс чийхрав. хөөрхий махбодыг ингэж ч зовоох гэж. өөрөө өөрийгөө хорлон хорлон үлгэр жишээч, тэргүүний иргэн байх ямар ч хэрэг алга. ямар ч юман дээр тэр. өлөн нүдээр хараад байхаар нь өрөвдөөд адууны мах аа, адууны мах гэжийж гахайн мах иддэггүй хүнд монгол хиам амсуулав. мах импексийн "дээж" гэдэг гахайн махан хиам.. үэхэхэ. танай монгол хиам гоёымаа л гэжийлээ, хөөрхий. би гэмтэй юу? таньдаг мэддэг эмэгтэй хүмсийг а/ найз байж болох б/ хэзээ ч найзлахгүй гэсэн ерөнхий хоёр ангилалд хувааж авч үзэж болох бөгөөд "б" ангиллыг миний ээж болох эмэгтэй тэргүүлдэг юм. ээжийгээ, эхийгээ бурханчилдаг монголчуудын хувьд, магад дэлхийн ихэнх сэтгэл зөөлөн, сайхан хүмсийн хувьд мань мэт шиг ээжийгээ "нэгэн эмэгтэй" гэж байгаа этгээдийг нийтээрээ үзэн ядах нь дамжиггүй ч, ингэж бодож, ингэж бичлээ гээд би ээжийгээ үрийнх нь хувьд хайрладаггүй гэсэн хэрэг огт биш билээ. эх, үрийнхээ хувьд хэн хэнийгээ хэвийн, дундаж түвшинд эх, үрийн хайраар хайрлалцдаг. харин бие даасан хоёр тусдаа хувь-эмэгтэй хүнийхээ хувьд "б" ангилалд оруулдаг. заримдаа зүгээр л.. ямар ч гэм хоргүйгээр.. аав минь яагаад энэ эмэгтэйтэй эхнэр, нөхөр бололцсым бол гэж бодогддог болоод л тэр. би гэмтэй юу? үргэлжлүүлэн улам хүндрүүлэх гэтэл доорх дууны гоё цэвэрхэн бичлэгийг олсон тул болив.
VIDEO