PEEPHOLE
2011-10-31 08:01
A:"би"-гийн аялал
Сэтгэгдэл(27)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 869 удаа

хага явах нь ээ, энэ толгой. нэгмөсөн хагарчаасай.
гэж заримдаа хүсэхийм. эм уулаа, хана мөргөж үзлээ, хар байхуугаар шавшиж үзлээ, чамархай руугаа тэвнэ шааж үзлээ, буцааж сугалж үзлээ, малгай өмсөж үзлээ, эвэр ургуулж үзлээ, хөлөөрөө толгой хийж үзлээ.
за тэр яахуу.

урждарын цаад өдөр 3 үзэгдэлт хоррор зүүд зүүдэлсэн. үзэгдэл болгоны дараа сэрсэн. эхнийх нь цустай, дараагийнх нь маажилттай, сүүлийнх нь зорсон шархтай байв.
урждар аавыг зүүдлэв. хэн нэг нь шалчига шалчига гэж идээд, би их бухидахымаа хөөрхий. түнтэгнээллл.. тэгсэн аав хараад.
би хэлэхийн, ..ийм чимээг тэсвэрлэхийн аргагүй байдымаа, надад өөрт ч түвэгтэй..и.и.иии..иии .. эхэр татааллл нэхх уйлсан. аав инээмсэглээл.. өрөвдсөн байхаа, намайг.

эртүүд өөрийнх нь тухай бамбаралдуулаад, нээтээр цацчихаар уурссан уу яасан, нөгөө "тохойн үс" унаад өгсөн. унах агшинг би барагггг харсан. сардаа нэг усанд ордгоо хийчихээд, мөнөөх үсийг харж хийморио сэргээх гэтэл ханараад уначихсэн, халтар тохойн хатуу арьс сөрдийснийг налчихсан хэвтэж байсан.
гэхээр дөнгөж уначихаад байсан гэсэн үг биддэ. тэгээд салах ёс хийсэн дээ. прощай.

салах гэснээс, дэлхий удахгүй эр хүйснээс салахжийгааг мэджийгааз дээ. яван явсаар эр хүйстнүүд улам сулран суларсаар устаж үгүй болохым гэнэлээ, зайлуул.
эндхийн нэг сургууль ч гэлүү, судалгааны газар ч гэлүү, судалсан байшд, 40 гаран настнуудын эр эсийн тоог, 20 гаруй настнуудынхтай харьцуулаад. тэгтэл, бараг тал шахуу хэмжээгээр бага байсан байшд, залуусынх нь. тэгэхээр залуус нь нэг дахин илүү "хөдөлмөрлөх" хэрэгтэй болсон байшд. гэтэл японы эрчүүд улам л сул дорой болоод байдаг.. гэж зурагтаар гарчийлээ.

эндхийн сонин хэвлэл уржнан хавьцаагаас ч байна уу, голдуу эрчүүдийг "махан тэжээлт", "өвсөн тэжээлт" гэж ерөнхийд нь айхтар хоёр том ангилж эхэлсэн бөгөөд амьдралын хэв маяг, харилцаанд оролцохдоо хэр дайчин, эрэмгий, идэвхтэй байгаагаар нь ангилаад байх шиг байдын. яагаад ангилал ярив аа гэвэл, би яг одоо нэгэн өвсөн тэжээлтний аманд үхрийн гуяны мах чихмээр байгаа нь тэр пиррр паррхийтэл нусаа нийгээд байгаа болохоор тэр шдэ. ямар мэдрэлийн эс нь цөөрөхөөрөө ингээд хаа хамаагүй пиррржигнүүлээд нусаа нийгээд явдаг байнаа, соёлгүй өвсчин. хүйтэн өглөө хөлөндөө гутлаа углахад улавч нь нов нойтон баймар.

зүгээр л зүүдээ мэмодонгоо хараал ерөөл хийв.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-11-18 | 14:12
畏まりました、パンニャ殿

Холбоос | |
(pannya | )
2011-11-17 | 21:41
"чамд ойрхон газраас" гэдэг нь уг нь нэг юм хэлэх гэсэн санаа байсым. магадгүй, чиний хажууд нэг жижигхээн саасгөр шар хүүхэд дүрээр эргэж ирээд, чам руу цаг үргэлж бөөн бөөн хайрын долгион илгээж байдаг ч юм билүү, тэр хайр нь чамайг урагшаа гишгүүлэх хүч өгдөг ч юм билүү..
гэж

Холбоос | |
(хундага | )
2011-11-14 | 10:48
G84
ээ яасан аймаарын. үнэниймү?
манийх заримдаа харааны хүрээнд баахан од гүйж гүйж дараа нь толгой өвдөж эхлэх нь бий.

од гүйдэг гээд ярьцан чэнн нэхх шоолуулж билээ, би, зайлуул.

Пання
би цав цагаан байсым чэнн!!
аав маань л байнга харж хамгаалж явдаг байх даа, өөр хэн манийг тоохов.

гэхдээ аавын "сүнс" гэж нэрлэдэг оюун ухаан өөр махан биеийг амилуулж байгаа бол намайг харж хамгаалдаг тэр зүйл яг юу байж таарахав?

гэх мэт

Холбоос | |
(pannya | )
2011-11-10 | 20:20
"...хэн нэгэн шалчига шалчига идэхийг харан бухимдах,...эхэр татан уйлах" чамайг хараад инээмсэглэх Аав чинь. энэ хэсэгт чи нялхаараа, аавын эрх шар охин байсан тэр үедээ эргэж очсон, магадгүй зүүдний хамгийн жаргалтай хэсэг байсан байх. аав чинь чамд ойрхон газраас харж хамгаалаад яваа ч юм шиг.

Холбоос | |
(g84 | )
2011-11-08 | 09:59
толгой өвдөх ч янзтай шүү одоо энэ өвдөлтөөс болоод нүд маань юм харахгүй болж байна... хүчтэй хатгах үе дээ бол харанхуй.

Холбоос | |
(хундага | )
2011-11-07 | 16:28
Twisted Evil ингээд маягла, ингээд маягла..инннннннгээд маягла

Холбоос | |
(jude | )
2011-11-06 | 07:22
@мэдгүйа, яагаадымб? Aan, minii comment dandaa spam shig baigaa biz dee. Bichlegtei barag kholbogdolgui, zarimdaa bur ogt kholboogui yum bolchikhdog bolokhoor l.. khudlaa gevel deerhi comment-iig khar l daa, hehehe...
Tegeed, deerhi busad asuultand "no" gej kharyuliyaa.

Холбоос | |
(хундага | )
2011-11-05 | 18:15
тэг

тэнд нэг хүн "гантаардал" гэж бичцэнийг харахаар инээд хүрээд байхын Snakeman

Холбоос | |
(Friska (зочин) | )
2011-11-05 | 17:27
Жавхлан Амархүү 2-н дуулсан нэг аавын тухай дуу байнаа, үгийг нь хэн зохиосын бол даа: нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой яваарай...хийвэл бүү айгаарай, айвал бүү хийгээрэй гэх мэтийн үгтэй инээх инээх

дэлгэрэнгүйг дэлгэх газар олдвол дэлгэмз ирмэх

Холбоос | |
(хундага | )
2011-11-04 | 17:01
ннн.. энд бичсэн "өвсөн тэжээлтнүүд" бүгд эсрэг хүйстэн. гэи биш гэсэн үг.

эрчүүд суларч дорой болохоороо гэи болдог гэдэг ч байхгүй биддэ. гэи болно гэдэг угаас тархи нь тийм бүтэцтэй гэсэн үг. олдмол гэж юу байхав дээ, ямар өвчин биш кк.

эндхийн гэи нар харин ч нөгөө өвсөн тэжээлтнүүд жирийн эрчүүдээ бодвол бие хаа лав эршүүд, булчинлаг, ядаж л тийм болохыг хүсэж чармайлт гаргасан байх нь элбэг байдгийм шиг билээ.

сүүлийн өгүүлбэр чэнн гэи-тэй юм уу, өвсөн тэжээлтэнтэй холбоогүй болоод явчих шиг боллоо, тээ?

Холбоос | |
(Zurai | )
2011-11-04 | 16:23
Миний охин дүү дөнгөж 20 гарч яваа, тэгээд хэдэн найзуудаа, найзуудынхаа найз нарын тухай ярьдын, тэгсэн нэг өдөр: Миний үеийнхэн дандаа Гомо болцымуу хайшаайн гэж.
Анх танилцсан залуу нь миний хөмсгийг засаад өг нтр гэж.
Найз охиных нь найз гэж гомо залуу найзыг нь хичээл нтры нь хийлгэхгүй уруу татаад байна гэж. Тэр залуу болоод түүний царайлаг гомо найзуудын ихэнх нь олдмол ижил хүйстнүүд гэсэн гэсэн.
Ангийнх нь нэг дажгүй банди нурж мурж шаал Гомо бүжиглэдэг нтр гээл ярьжийхад би бас юм бодсон л доо.

Магадгүй манай залуус хэт өнгөнд автдаг, хэт сэтгэлийн хөдлөлтэй, хэт хувиа хичээсэн тийм амьдралд тэмүүлээд байгаан болуу гэж.

Холбоос | |
(хундага | )
2011-11-04 | 14:35
нн..дэлгэрэнгүйг хүсэв

Холбоос | |
(Friska (зочин) | )
2011-11-04 | 14:14
ooroo bol magadguim..gehdee huchirhiilj bgaag harahaar durgui hursen, omoooooorson.

Холбоос | |
(хундага | )
2011-11-04 | 13:55
зочин
гэнки ши

Жүүд
мэдгүйа, яагаадымб?
найз хүүхэн чэнн уурласымү?
өглөө улавч чэнн нойтон байсымү?
улс төр гэж бамбаралдуулахгүй болохоор уу?
хэт их зүүдлээд байхаар уу?
найз чэнн жирэмсэн болцымү? эсвэл чи жирэмсэн болцымү?
намайг царай муутай гээд үү?
садист гээд үү?
хатуу чихрийг хүлхэлгүй зажлаад идчихдэг гээд үү?
хөлийнхөө хумсыг будалгүй долоо хонолоо гээд үү?
хүнийг муухай харахдаа харцаараа гутгалдаг гээд үү?
архи биш цай уудаг гээд үү?

яагаад намайг ингээд хөсөр хаяжийгаам бэ?

Фриска
харин ээ, яасым бол доо. би ч байжийгаал нэг хаягдхым даа
cool

бусдын сонголт таалагдсангүй юу? сайн заавардаж бай.

Фриска
хүлцэх үү?
хүчэрхийлэх нь каифтайм пиш үү?

энд бич бич..хүлцэв

Холбоос | |
(friska (зочин) | )
2011-11-04 | 13:20
хүч хэрэглэх бус
хүлцэх нь
хүчирхэг
гэж хувийн сэтгэгдэл бичив. Бичих ч газар олдкүүм


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)