PEEPHOLE
2011-12-04 08:50
A:бичүүлсэн эзэн нь унш!!
Сэтгэгдэл(11)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1079 удаа

байн байн гараа угаах тухай ч юм уу,
машааны үрүүлийг нойтон салпиитгаар арчдаг тухай ч юм уу,
ярьж байгаа гар утас солилцохдоо ядаж ханцуйгаар шудардаг тухай ч юм уу
цухас бамбаралдуулсан нь үнээн.
гэхдээ энэ бол мань нь цэвэрч гэсэн үг биш бөгөөд сэтгэл мэдрэлийн өөр шалтгаантай. мань нь тэрийгээ мэддэг.

аа харин, маний цэвэрчийн түвшин бол... нэг тийм... аяганд тогтсон цай коопииний өнгөр, халбага сэрээний ишний арын үсэг, хээ зураасанд тогтсон өнгөр, цайруулагчид хийхгүй сар болоход бүдэгхээн гараад ирдэг аяга тавагны гадна ёроолын шаравтар "өнгөрөн туяа", ноотбүүкны дэлгэц, киибоордын булан тохой, зай завсар, зураас мураасханд орсон хог тоос, данх, тогоо савны тагны бариулын ёроол, ирмэгээр байх өнгөр, буртаг, нойлын суултуурын эрэг шургийн эргэн тойрон, шаазан суултуурын гадна дотно байх толбо, өнгөр... гэх мэт аахар шаахар хир буртаг, өнгөр толботой тэмцэх хэмжээнд. тэмцэхдээ бол эрс шийдэмгий, мятарч цуцалгүй. эмхлэлт ба цэгцлэлт, гялтгануулалт ба арчилт, тоос шороо бол маньд ахадсан асуудал.

цүнхний доторх нь эмх замбараагүй, эрээ цээргүй хог новшоор дүүрэн байх хэрнээ нүүрэн дээрээ нөгөө хүүхнээ зурдаг багаж хэрэгслээ тухайлбал пүүдэрний толийг байнга арчих, түрхдэг порлооныг байнга цэвэрхэн байлгах, сормуусны будагны амсарт ба сойзонд тогтсон будгийг цэвэрлэх, зовхинд будаг нялдаг порлооныг байнга угаах, балаар цэнэгглэдэг нүд, хөмсөгний харандааны савны үзүүрийг байнга арчих, уруулын будагны... гэх мэт маниас өөр хэн ч анзаарахгүй, маниас өөр хэнд ч хэрэггүй "цэвэрлэгээнүүд"-д амь амьдралаа зориулдаг... маягийн.
учиргүй сэжиглэж цээрлэхээргүй нэгэнтэй нэг аяга халбага хуваахыг тоохгүй хэрнээ хумсны хутга, хуурай зээлдэх, чихэвч сольж зүүх болвол үнэнээ л хэлдэг дээ. аргагүй байдалд орвол ариутгах тарни уншдаг даа. "savonbookispiirteaudealcoholwettissue" эртний латин тарни.
шал цэвэрлэхдээ зах ирмэгээр байх нарийн ширийн хир буртгийг бурхны нүдэнд ч торхооргүй цэвэрлэхийг хичээх хэрнээ хог тооосыг бол ... заззз бараг ойлгосон биддэ. нэг ийм түвшинд. тэгэхээр цэвэрч бол биш. заавал ямар нэг үг оноохоор чармайвал.. сэжигч юм уу даа. дэмий сэжигч. "цэвэрлэх" сэдэл нь өөр.

сэтгэл мэдрэл, пизлоогийн хувьд дээд хэмжээгээр хүлээж авах боломжгүй хүний хүрсэн юм болгон сэжигийн заваан санагдана. дунд болон доод хэмжээнийх бол бас чиг арай гайгүй.

- нөгөө хэн байн байн гараа угаагаад...истрээснийх байх аа
- чи өөрөө ч гэсэн "заримдаа" байн байн гараа угаадаг шдэ
- ягшд, гаднаас орж ирээл угаадаг шд
- өөрөө анзаардаггүйз

гэж хэдэн жилийн өмнө найзаараа хэлүүлснээс хойш "заримдаа" байн байн гараа угаахаа больж, дэлхийн бөмбөрцгийн усны нөөцийг хомсдуулах үйлдлээ эрс цөөлсийм шүү дээ. тийм ээ, би байгаль орчинд ээлтэй иргэн болсоон.

гээл асуудлыг томсгон глобалжуулаад үргэлжлүүлэхэд байшүдэ, гар угаах боломжгүй үед бол тэвчиж болоод байдын.. гар угаах тэрхүү "хүслээ" өөриймаар орлуулж хангаад байдын....♬♪♫...хөгжим
гээл нойтон салпийтаг юм уу, гар ариутгадаг жээлэн спиртийн ириклаам явуул янзтай яа. ай?

шингэн хоолойт гоо бүсгүй өгүүлрүүн... зар сурталчилгааны зургаа дах мэдрэхүй нэгдлээс хүргэлээ.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-12-07 | 08:44
Fry
булай цэвэрч шүдэ, "монгол цэвэрчид"-ийн холбооноос "шилдэг цэвэрчдийн шалгаруулалт-2011" зохион байгуулуул лавтай шалгарсаан, шалгарсан

сорохоор вакуумдах маягийн юм болох нь ээ дээ? тэр амьсгалын замыг? кк

Фриска
бүртгэн авав. хүү нь өсөөд сүйд болжийгаам байна даа, яриануудын. дохиноо.

Холбоос | |
(friska (зочин) | )
2011-12-06 | 22:33
Odoo sorohgui bgaa haniad ch edgesen. Jiriin ued bol hovongoor l tseverlehcdiin. Za terch yahuu, neg hun muulahiimsan, ene tohioldliig temdegleed avaarai, bas deeriin neg yum biii.v хэлээ гаргах хэлээ гаргах morilohooroo duulgaarai

Холбоос | |
(Fry | )
2011-12-06 | 19:54
peesh, surxii tseverch yum. bi ch zarimdaa l xun amitnaas yalgaatai ni nuur garaa uxamsartaigaar ugaadag gej bodood us xurgedeg. Za udurtuu gants ch yumuu. Lab-d orvol ch gariig bol bainga l daa.

friska, xamaagui sorj boloxgui shuu, xengereg budaa bolno. xuuguud xavdtsan bval buur nemer bxgui.

Холбоос | |
(хундага | )
2011-12-06 | 18:38
хамаагүй жааханд нь сорвол нармай нь наалдчихдым гэнэлээшү..бага сага цуурав

тэрмууг барьж аваад дээр нь мордоод сорсон зүйлийг хамар руу "шахчикүй"

төсөөлөөд инээд хүрэв үэхэхэ

Холбоос | |
(friska (зочин) | )
2011-12-06 | 16:02
Ooroo 7 honogt neg udaa usand ordin bj namaig ohinii nusiig sorson chin puu pai bolohoor n uur hursen gjjjj. Tgd ch hamriin haniad hursen ued n salfetka barij bain charlulj bsnaas gd l sortsiiiim
улайх улайх

Холбоос | |
(хундага | )
2011-12-06 | 12:18
tsangid
хитоцүбашидаи-н ойр гол байдымү?

Friska
үр жулжагаа хамгаалахын төлөөх бараг бүх үйлдэл ариун билээ cool

сороол байна уу? кк

Холбоос | |
(Friska (зочин) | )
2011-12-05 | 21:17
huuhdiin hamriin nusiig soroh zavaan uu ярзайтал инээх

Холбоос | |
(tsangid (зочин) | )
2011-12-05 | 20:36
tsangisaa,
hoyulaa golyn ereg deer zagas naaduulyaa.

Холбоос | |
(хундага | )
2011-12-05 | 09:08
дадидо
цэвэрч хүү юмаа, базарваань

Баясум
голын эрэг дээр орой нь тааёр юу хийсэн? cool

Холбоос | |
(bayasum (зочин) | )
2011-12-04 | 16:09
Neg tsemetsger huuhen gol deer ircheed savtai tsever usaar tsai chanana gej mayaglaad.. mangasdaad goliin shavrand durchmeer sanagdjuulee..

Shal oor sedev l dee... zugeer sanaand orood.. kk

Холбоос | |
(dadido | )
2011-12-04 | 11:48
хааяа л кийборд, маусаа спирттэй хөвөнгөөр арчдаг. Өөр ч цэвэрлэгээ хийдэггүй ээ.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)