PEEPHOLE
2007-10-14 03:18
A:
Сэтгэгдэл(33)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1869 удаа

намар болчижээ, өглөө оройд сэрүүсээд. нар буцчижээ, өдөр улам богиносоод. нас яваад бие илчгүй болсын байлгүй, хөл гар дандаа хүйтэн.
угаасаа би аймаааааарр өндрийг ч хэлэх үү, урт хөл гартайг ч хэлэх үү, бэлхүүсээрээ лагс бүдүүнийг ч хэлэх үү, бүх цус маань голдоо цугларчина. тэгээл тэр хавьдаа л эргэлддэг бололтойн, хэдэн ядарсан дотор эрхтнээ тэжээгээл, богино зайнд. хөл ба түүний хуруунууд, гар ба түүний хуруунууд гэх мэт өнөөх урт чацтай захын эрхтнүүдийн цусан хангамж байнга хямралтай. байнга хомсдолтой.
хөхөөний ам холддог хүйтэн зэврүүн улиралд эзэн би байнга зутруу. үүнээсээ болоод сэтгэл санаа байнга гундуу. үс, хумс, арьс чийгшлээ алдаж асар гандуу. ийм учраас (энэ үгийг нэг хүн эв энгийн үед чалчижаахдаа дувтан хэрэглэнэ, тэр тоолонгоор нь би хэзээний анзаарч мушийж суугаад яриагаа мартдаг.. гажиг) ..
ийм учраас эх орныхоо хээр талд бэлчих эр халзан хонины хөвөн мэт ноосоор хийсэн хөөрхөн гэж тасарцан таавчигтай болсон. сая түүнийгээ ухаж ухаж гаргаж ирээд машшш урт чацтай хавирга мэт майжгий хөлөндөө жийв. тэр минь, түрийг нь тас огтолсон эсгий гутал мэт билээ л. түүнийг минь гүйцэх хөгжилтэй тод өнгийн эсгий таавчиг үгүй билээ л. алий алий үнсчий чамайгаа... шагай давсан, цэв цэнкэр. ингээд цасан охины дүрд хувилж, микарпоон барьсан нүүпагадигийн воолок мэт өөрийгөө сэтгэн бягтруулынхаа сэнжийг барьж дараах аянд flicka flicka flicka...cata cata cata...товшин бүжиглэнгээ бүдүүхэн ороосон ээрүүл мэт эргэлдсээр flicka flicka flicka...cata cata cata...биеийн халууныг нэмэгдүүлж, бодисийн солилцоог сайжруулж, захын эрхтний цусан хангамжийг тогтворжуулж, заавал байх түвшинд нь биеийн халууныг авчрав аа.
үр дүнд нь бөндгөр толгойн эргэлт, бүлцэн нүдний харанхуйлалт, борцлогдсон зүрхний дэлсэлт, хавтгай цээжний түхэлзэлт, хатсан амны ангалзалт, халтар хүзүүний хөлрөлт, майжгий хөлний гуйвалт, муруй гарны салгалалт, ширэлдсэн үсний сэгсийлт, шинэхэн шарваарны ханзралт. хаха. гэхдээ дэндүү ванлий. хажуулдтал хөл халуу дүүгсээр байх биз.

за ингээд замбуулингийн зах буланд суугаа захын эрхтний дааралттай, жиндэлттэй, хөрөлттэй, бээрэлттэй, осголттой, хайралттай, хөлдөлттэй өвчин-мэргэжил нэгтнүүддээ эх орны үйлдвэрийн эсгий таавчгийг ээж аав, эгч ахдаа захиж эн даруй авчруулан, каптлийст барууны сайн дурын уран сайханчдын бүсийн фистваалийн тусгай шагналт, улам солиорлын дууны tne cure хамтлагын дуулсан уянгын дууны аянд товшин эргэлдэж дулаацах өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүльеэ. тухлан зогсож таалан үсэргэнэ үү. гоцлон дуулаач Гомдмоор улаан уруулт.

жич: эхэлж оронд чинь ороод илчээрээ хөнжлийг чинь дулаацуулах бүстэй хүнтэй хамт буй бүсгүйчүүдэд энэ ерөөл огт падлийгүй бөгөөд тэд дулаан өвөрт гуйлгуулж гувшуулж байж сүүлдэж оронгуутаа бүстэйгийн бүлээн гуяных нь завсар эхлээд өлмийгөө шургуулж, эцэст нь лавшруулан өсгий хүртлээ хавчуулбал зохино. азтай золигнууд, тэгээд унтаж дугжирна уу, улам хөлөө дулаацуулна уу, би мэдкүй!! 

flicka flicka flicka...cata cata cata... 


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Zochin | )
2010-11-14 | 03:56
udahgui, tun udahgui

Холбоос | |
(Зочин | )
2010-11-12 | 10:38
Whahaha rolling on the floor

Холбоос | |
(Зочин | )
2010-04-06 | 15:04
hehe хайртай

Холбоос | |
Сэтгэгдэл (Àðò | )
2007-11-04 | 08:12
За байжий энчин юу юу болоод өнгөрөөдөхвөө. surprise Цэцэн үгнүүд цээжнийх нь гүнээс чихцэлдэн гардаг цэцэг шиг цэврүү шиг хүүхэн байсийм. Талбай ихт Хундага гээч нь юм сан уу? Хөлий нь гавчуулж бүлээцүүлэх хүдэр эрийг хилийнхээ баганаас дотогшооноо хайдаг юм шүү.

Холбоос | |
хаа газрын гэмээр хэлэмгий бүсгүйд (teneghen (зочин) | )
2007-11-01 | 20:29
хэхэ, ажил дээрээ байсныг хэлэхүү хэлээ хазаж чадахгүйг хэлэхүү, боссийн нүд ширтээстэйг хэлэхүү сандарлаа шт..............хэхэхэ......галзуутай мундаг бичихиймаа.........ховор бүсгүйдээ улам их амжилт амжилт амжилт .................жаргаж амидраарай найзааа.........

Холбоос | |
Сэтгэгдэл (Miracle | )
2007-10-31 | 14:38
Ene jiliin namriig haana medersenee sanajiin. tuundee tevruuleed zogjeesiin, holdood yavna gej bodhoos setgel horgodjiisiin. Uilmaar baisan ch tegj novshirh baidliig hundruuleh hereggui gej bodood moron deeguur ni harjeesiin. tegsen nudend gudamjnii 2 tald urgasan mod sharlasan navchis hamgiin turuund tussiin. teghed l namar bolchihsoniig anzaarch araasaa anhnii tsas suulchiin boroo suulchiin tsas nahisan anhnii boroog avchrah ehelel gej bodjeesiin

Холбоос | |
Сэтгэгдэл (jamuxa | )
2007-10-30 | 23:39
за юутай ч эрхэм микадаа энэ өдрийн мэндийг 2 гардаад хүргэеееее.....эрт урьдын цаг санаанд орж сайхан гэгчийн сэтгэлийн тайтгарал авлаа. энэ өдрөөс эхэлж би ч гэсэн микатайгаа мөр зэрэгцэн бичнэээээээ...хихиихихихи үхтлээ инээлэээ шддэээ....тэгсэн хажууд байсан нэг дурак жоохон чимээгүй бай гэж гуцаад албатай юм шиг хажууд суучаад.........

Холбоос | |
юукид (maralbyga (зочин) | )
2007-10-30 | 00:32
кафдлиист оронд ус байдаг гэсэн. blushing

Холбоос | |
Сэтгэгдэл (tatahhuch (зочин) | )
2007-10-29 | 02:28
хаахаа . gaihlaa shd haa orood irev geed.tsochlooshd , gehde asaarrr taalagdav... ystoi tassss bichleg bolj . duu ni 2iig avsan boloi , endeen bol oldohgui hovor erdene gejugaaa...
gesnees bichsen ug bur neleen udaj bj garch ireed bh yum ? yuniih ve..

Холбоос | |
Сэтгэгдэл (melkadies (зочин) | )
2007-10-28 | 21:56
Бүх бичлэгүүд дотроос чинь хамгын тансаг хэллэгтэй нь байлаа.

Холбоос | |
Сэтгэгдэл (melkadies (зочин) | )
2007-10-27 | 22:26
Дажгүй бичсэн байна шүү. Хамаагүй хөдөлж байгаад нуруундаа юм оруулав даа. хе хе

Холбоос | |
Сэтгэгдэл (Хүслийнжигүүр | )
2007-10-25 | 13:11
ёооё ямар сайхан бичээ вэ? гэж үү. хэ хэ
Хөлийг чинь байтугай дулаацуулах хүн удахгүй олдох байхаа. Гэхдээ хүний газар гүний нутагт харь элгийн хүйтэн цустайг нь битгий сонгоорой. Харин 4 улирал дундах Дулаан цустай Гүндүүгүй Ханагар цээж бөөн булчинтайг нь Эх ороныхоо Made in MONGOLIA аваарай за. Олохгүй бол надаас асуугаарай. хэ хэ


Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-10-22 | 16:18
кафдлийсд оронд ус байдаг болууу?

Холбоос | |
Юуки танаа (T. (зочин) | )
2007-10-21 | 17:47
кафдлийсд оронг бичсэн хүн нь мэдэх байх
Би салаан таавчиг л судалдаг.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-10-21 | 15:12
Т эгэээ бас нэг юм асууучиййй.

кафдлийсд орон гэж хааа байдээ? би очиж болохийн болуу?

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)