чамтай учирснаа ярихдаа нүд минь гялалзсан байх. чамайг дурсахдаа хацар минь ягаарсан байх. чамайг үнсэх байсан уруул минь шимсэн дарсандаа будагдана. чиний л үнэрт согтох байсан үнэрлэхүй минь түрхдэг gucci-гээ хань татна. яагаад ч юм нүдэнд болор хөшиг татна. яаран нуух гэхдээ хуурамч инээмсэглэл тодруулна. хурууны өндгөн дээрх нулимс шигтгээ мэт гялалзана. хормын төдийд тэгээд ууршин алга болно. цаг хугацааны өмнө хүч мөхсөө мэднэ. цаглашгүй ихээр ганцаардаж байгаагаа мэдэрнэ.
..надгүйгээр өнгөрүүлсэн мөч бүхэн чинь гунигтай байг
..намайг хүссэн мөрөөдөл бүхэн чинь биелж байг
..надтай учрах өдөр хоногууд зүүд биш байг
..намайг үдсэн тэр цаг чамд зовлон байг
хагас хоолойгоор ядмагхан дуулна. харих замдаа үүнийг сонсоно. хараах ерөөхийн хооронд санагдана. хагацах учрахын зааг мэт бодогдоно. хайрламаар бас мартмаар, харамламаар бас хөсөр хаямаар.